Posts

Showing posts from December, 2020

Трамп гэж хэн бэ?

Image
Дональд ТРАМП Трамп гэдэг хүний тухай бид юу мэдэх вэ? Янз бүрийн л мэдээлэл явдаг. Интернетээр хайгаад олж болно. Энд бүгдийг нь нуршихгүй, гэхдээ чухал гэсэн өнцгүүдийг харуулахыг хичээнээ. 1946 онд төрсөн. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч. 2016 оны сонгуульд Хиллари Клинтоны эсрэг өрсөлдөж ялсан. Хэдийгээр Клинтон авгай  Трампаас 3 сая хүний санал илүү авсан боловч Төлөөллийн санал ( electoral votes ) нь дутуу байсан учраас ялагдсан юм. Ийм тохиолдол ховор боловч гардаг. Трамп улс төрийн ямар ч туршлагагүй, бизнесмен хүн. "Дадлагажигч" буюу "The Apprentice" хэмээх телевизийн реалити шоугаар танил болсон. Үл хөдлөх хөрөнгийн бизнесээр хөлжсөн.  Цэргийн академи төгсөөд Пенсилвань мужийн их сургууль дүүргэж эдийн засагч мэргэжилтэй болсон. Аав нь Герман гаралтай уугуул иргэн байсан бол ээж нь Шотландаас ирээд "харлачихсан"  цагаач байжээ. Тэд 1936 онд гэр бүл болж 5 хүүхэд өсгөжээ. Дональд 4 дэх хүүхэд нь.  Тэрээр 1977 онд анхны эхнэр Ивана -тай гэрлэжээ.