Posts

Showing posts from December, 2013

Шүүх эмнэлгийн "бизнес"

Image
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн" буюу бидний хэлж дадсанаар   "Шүүх эмнэлэг" дахиад л хэл аманд өртлөө. Уг ёзоороор нь цэвэрлэхгүй бол болохоо байсан газар даа. Г.Алтанхүү гэдэг "гоё" нэртэй харгис алуурчны гарт амиа алдсан Б.Цэдэн-иш хэмээх 21-хэн настай залуу бүсгүйн цогцсыг  энэ "хүрээлэн"  гэдэг гоё нэртэй газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн эмч нар "шинжилж" үзээд "гадны нөлөөгүй" нас баржээ гэсэн шийдвэр гаргаж, ар гэрийнхнийх нь нүүр рүү нулимжээ. Нулимжээ гэж хэлдэг учир нь талийгаач бүсгүйн зүрх нь гэнэт зогсоогүй, эсвэл зүгээр гүйж яваад траншейний нүхэнд унаж эндээгүй билээ. Илэрхий юман дээр ийм илт худлаа  дүгнэлт  гаргаж ядарсан хүмүүсээр тохуурхсан байна. Үнэндээ "тохуурхаагүй" , зүгээр л "том юман дээр ажилласан" байхгүй юу.  Г.Алтанхүү эхнэрээ байнга хардаж, зоддог байсан бөгөөд хамгийн сүүлийн халдалт ийнхүү аминд нь хүрчээ.

Үнэ хүндгүй ҮХЦ

Image
Үндсэн Хуулийн  Цэцийн (ҮХЦ) гишүүний халдашгүй эрхийг ҮХЦ-ийн тухай хуулиар зохицуулсан байдаг ба  хэн нэгэн гишүүн нь ямар нэгэн хэрэгт холбогдож зохих хуулийн этгээдээс эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьсан нөхцөлд  Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж уг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээ шийддэг. Улсын Ерөнхий Прокурорын Газраас  ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлж, зохих үндэслэл шалтгааныг дурдсан албан бичиг хоёр ч удаа  явуулсан боловч "тэнгэрийн дор орших" ҮХЦ-ийн эрхэм гишүүд маань "ангийнхаа хүүхдийг" аваад үлдэхээр шийджээ. Энэ үйлдлээрээ ҮХЦ өөрийгөө шавартай хутгаж орхисон гэхэд болно. Үндсэн Хуулийг сахин хамгаалж, шударга ёс, хууль дүрмээ сахиулж, үлгэр жишээ болж байх ёстой энэ байгууллага хэл аманд орооцолдож, хуулийн байгууллагаас сэжиглэгдэж байгаа этгээдийг өмөөрөн хамгаалсанаараа  өөрсдийгөө ямархуу хүмүүс вэ гэдгээ нотолсон. Тэдэнд ҮХЦ гэдэг байгууллагын нэр хүнд чухал биш, харин хэн нэгэндээ тал

"Солгой" машин ба Монгол хэл гадуурхагдсан тухай түүх

Image
Буруу талдаа жолооны хүрдтэй машин Буруу хэвшил тогтоод (тогтоогоод) удчихсан аливаа зүйлийг зөв голдрилд нь оруулах, эсвэл засаж сайжруулахад маш их эсэргүүцэл гардаг нь хаана ч байдаг үзэгдэл. Хүн ёсны "жам" гэмээр. "Урьд нь болоод л байдаг байсан биз дээ, одоо яачихаад байгаа юм?" гэдэг асуултыг сөргүүлж тавьдаг. Ийм асуудал хувь айл, нэгж  хүн, улс орны хэмжээнд ч байдаг.  Буруу жолоотой машиныг "хавчаад" эхлэнгүүт Бат-Үүл баатрыг хүн бүр шахуу "барьж идэхийг" шахсан. Уг нь баатар маань замаа алдсан замбараагүй байдлыг засах л гэсэн ухаантай юм шд, зайлуул. Улс орон юм бол хууль дүрэмтэй, тэрийгээ баримталдаг баймаар байгаа юм. Монгол улсад замын хөдөлгөөн зөв талын  (баруун гарын) жолооны дүрмээр зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл,  замынхаа баруун талаар зорчино  гэсэн үг. Машины жолоо нь машиныхаа  зүүн талд  байрлалтай бөгөөд гүйцэд түрүүлэх үедээ жолооч өөдөөс ирж яваа эсрэг урсгалыг ажиглах болон өмнө яваа машиныхаа урдах замын байдлы

Амаржаргалын "action"

Image
Р.Амаржаргал (УИХ-ын гишүүн) Ганц дайчин ганцаардахгүй ээ гэж.  Амаржаргал гишүүний үлээсэн шүглийн дууг олон хүн сонслоо. АН -ын удирдлага болон засаг барьж байгаа эрхмүүд  бага ч гэсэн цочроо авсан байх аа гэж найдаж байна. Уг нь мань эрийн хэлээд яриад байгаа зүйлүүд нь хүмүүсийн мэдэхгүй, дуулаагүй  шинэ  асуудлууд биш л дээ. Авилга, төрийн алба, суудлын наймаа, томилгоо,  төр засгийн байгууллагуудын эрх мэдэл, харьцаа гээд л хүн бүр л аман дотроо үглэдэг, гомдоллодог зүйлүүдийг мань эр хэлсэн үгэндээ  дурдсан байна лээ.   Асуудлууд нь олон жилийн  өмнөөс хэвшиж тогтоод, бүр ужгирчихсан , зарим талаараа бараг хэвийн үзэгдэл болж дасчихсан тийм л байдлыг Амаржаргал гишүүн  сануулсан хэрэг. Зүгээр ч нэг сануулсангүй, харин өөрийнхөө гишүүний суудлыг золиосолж, "Би зулын гол болъё" гэжээ.  Гэвч АН нь зөвшөөрсөнгүй.  Тэр нь ч зөв. Харсаар байтал нэг гишүүн нь "хайлан урсахыг" хэн хүсэх билээ. Харин МАН -ынхан учир мэдэхгүй хүүхэд шиг  гэнэн хөөрхөнөөр их л

Увсын хоёрыг "хохиролгүй" болгоё

Image
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн (баруун талд) Увсын  тойргоос 2012 оны сонгуулиар гарч ирсэн   Чойжилсүрэн, Хүрэлбаатар хоёр "шүдний өвчин" болж байнаа.  Богд хаан боов  тарааж байгаа аятай 100 мянган төгрөгийг  баруун солгойгүй цацсаны хүчинд илүү санал авч сонгогдсон нь үнэн. Харин мөнгөөр "биеэ үнэлэх" дургүй хэдэн иргэн гомдол гаргасан учраас асуудал  үүсэж улмаар шат шатны шүүхээр явсаар хэрэг нь шийдэгдсэн боловч Сонгуулийн Ерөнхий Хороон (СЕХ) дээр очоод гацчихсан байгаа. Эрүүгийн хэргийн шүүхээр тэр хоёр нөхрийг буруутай гэж  тогтоогдсон. Мөнгө тараасан гэж гомдол гаргасан 13 иргэн 13 сая төгрөг хуулийн дагуу улсаас авсан. Дээр нь нэмээд бас хэдэн хүн  өргөдөл гаргасан   бололтой.  Хоёр   гишүүний   "мөнгө тараадаг буяны ажилд" амь биеэ үл хайрлан зүтгэсэн нэжгээд хүн шүүхээр орж ял авсан. Засгаас 13 сая төгрөг гаргасан учраас хуулийнхаа дагуу мөнгө тараасан Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар тэр мөнгийг улсад буцааж төлөх ёстой. Одоогоор тэр