"Солгой" машин ба Монгол хэл гадуурхагдсан тухай түүх
Буруу талдаа жолооны хүрдтэй машин |
Монгол Улс дэлхийн ихэнх орны адил "баруун гарын" дүрэмтэй бөгөөд "Замын хөдөлгөөний тухай Женевийн хэлэлцээр"-ийг зөвшөөрч гарын үсэг зурсан улс. Нэгэнт л замынхаа дүрмийг "баруун гарынх" байна гээд хуульчлаад авсан бол түүндээ зохицсон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах нь зүйн хэрэг. Замын хөдөлгөөний аюулгүй байх талаасаа энэ нь зөв. Хууль нь "гууль" болдог байсан өнгөрсөн он жилүүдэд замбараагаа алдсан "юмны" нэг бол энэ баруун талдаа жолооны хүрдтэй машин ихээр орж ирсэн явдал. Зүүн гарын дүрэмтэй Японоос хямдхан ийм машинууд олноор оруулж ирсэн бөгөөд энэ байдлыг засах гэсэн өнөөгийн эрх баригчид нэрээ барж байна. Зүй нь тухай үед эрх барьж байсан хүчин (МАХН байгаад МАН болсон 90 жилийн арвин "туршлагатай" гэж цээжээ балбах нам) маань хууль дүрмээ мөрдүүлээд баруун талдаа жолоотой ("солгой рультэй" гэж ярьдаг) машиныг гаднаас оруулж ирэхийг хориглочихсон бол өдийд ийм асуудал үүсэхгүй байх байлаа. МАН-ынхан ямаршуухан байдлаар "төр барьж" баьсны сонгодог жишээ энэ.
Баян-Өлгий аймгийн лого |
Аймгийн удирдлагууд нь төрийн хэлийг эсэргүүцэж байна. Ийм удирдлагыг Монгол төрийн албан хаагч гэж нэрлэх үү? Энэ хүмүүс бол төрийн эсрэг "босож" байна шүү дээ, яг үнэндээ бол. Тэдний энэ үйлдлийг өөрөөр юу гэж нэрлэх вэ? Баян-Өлгий аймаг бол Монгол Улсын газар нутаг учраас тэнд Монгол Улсын хууль үйлчлэх ёстой. Монгол Улсын хуулинд Монгол хэл төрийн албан ёсны хэл гээд заачихсан байгаа. Монгол хэлийг сургах дургүй байна гэдэг чинь төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ этгээдүүд Монгол төрийг бусниулах үйл ажиллагаа явуулж байна. Лундаажанцан гишүүн буруу хүндээ асуулга тавьсан байна. УИХ-д суугаа Казах гишүүдээс асуух хэрэгтэй. Тэр сонгогдож гарч ирсэн тойрогт нь юу болоод байнаа гэж.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиуд Монгол хэлийг заадаг. Баян-Өлгий аймгийн тухайд үндэстний цөөнхийн эрх ашиг, сонирхолыг харгалзаж Казах хэлийг нэмж заах нь ойлгомжтой. Ингэхээр тэнд сургууль төгссөн хүүхдүүд Монгол ба Казах хэлийг хоёуланг нь эзэмшсэн хос хэлтэнгүүд болж гарч ирэх ёстой юм. Их дээд сургуульд ирэхээрээ Монгол хэл нөхөж сурах юм гэнэ. Үлгэр байхгүй юу! Тэгээд ч Монгол хэл элсэлтийн шалгалтны жагсаалтанд нь орсон байвал яах юм бол оо? Иймэрхүү анти-Монгол хандлага ганц хэлэн дээр ч биш, ерөнхийдөө Казах хүмүүсийн сэтгэлгээнд бий болсон юм шиг байгаа юм. Манай нутаг дээр томрохгүй шүү гэж Монгол залууг зодсон ч гэх шиг хачин этгээд юм дуулдана. Монголоор юм асуухаар толгой сэгсрээд дөлж явдаг гэнэ.
Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев угсаа нэгтнүүдээ урин дуудсан тэр он жилүүдэд олон Казахууд тийшээ нүүсэн гэсэн. Ер нь Монголд сэтгэлгүй бөгөөд Монгол хэл сурах дургүй, Монголчуудад дургүй бол тийшээгээ нүүх л хэрэгтэй. Албадаж бариад байгаа юм байхгүй шүү дээ. Харин Монголд сэтгэлтэй, Монгол Улсын иргэн гэж хэлэхдээ ичихгүй байгаа Казахууд одоогийн байгаа байдалдаа дүгнэлт хийж, ирээдүй үеэ хос хэлтэн болгож, Монгол Улсынхаа хаана ч гэсэн чөлөөтэй хэл нэвтрэлцэж, ахуй амьдралаа аваад явчих боломжтой, боловсролтой болох боломжийг нь хангаж өгөхийн тулд өөрчлөлт хийх цаг болжээ.
Comments
Post a Comment