Posts

Showing posts from October, 2013

Мөхөж байгаа нам

Image
Мушгиж гуйвуулдаг нь гэм биш зан болсон Монгол Ардын намын удирдлага энэ зангаараа  Их хурлынхаа индэр дээрээс мөн гүтгэх дайрахаа  мартсангүй. Энэ нь тус намын одоогийн дарга Энхтүвшин болон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар нарын  тавьсан илтгэлүүдээс харахад илт. Өнөөх л  өширхсөн, өрсөлдөгчөө муулах, харлуулах гэсэн санааг хэрхэн уран гоё үг өгүүлбэр хэрэглэн сүржигнэсэн тэдний илтгэлээс иш татаж шинжье. Ө.Энхтүвшин Намын  дарга  Ө.Энхтүвшин илтгэлдээ, "...Улс орныхоо өдгөөгийн байдлыг тандаж үзвэл нийгэмд улс төр тогтворгүйтэх бүх талын нөхцөл, хөрс суурь бүрэн бүрэлджээ гэж дүгнэж болохоор байна. Сүүлийн үед зарим судлаач, улс төрчид   "Засаглалын хямрал нүүрлэлээ" хэмээн бас ярьж бичих болов.  Гадаадынхан бүр ноцтой  үнэлгээ өгч байна. Саяхан манай улсад ирж лекц уншсан  Австралийн Мельбурны  их сургуулийн профессор Андрью Волтер : Монголд 2 төрлийн эрсдэл байна. Эхнийх нь "Улс төр маш тогтворгүй байна. Энэ бол хамгийн том эрсдэл" гэ

МАН-аас горьдох юм байхгүй

Image
МАН -ын   27-р Их Хурал удахгүй энэ сарын 27-нд болох гэж байна. Түүхэн хурал л гэнэ. Өмнөх хурлууд нь " түүхэн биш " байсан  юм шиг.  Хөгжлийн бодлого, стратеги нь "хуучирсан" учраас шинэчлэн боловсруулж байгаа юм байх. Өөрсдийнх нь төр засгийн эрх барьж байсан он жилүүдэд бий болсон ядуурал, авилгын асуудлыг өнөөдөр гэнэт санасан юм шиг яаж шийдвэрлэх тухайгаа ярилцаж хөтөлбөр боловсруулан Их хурлаараа хэлэлцэх юм гэнэ.  Урьд өмнө нь эдгээр асуудлуудыг "анзаардаггүй" байсан юм байх. АН засгийн эрх авсанаас хойш илэрсэн авилга, хулгайн хэрэгт  МАН-ын дээд, дунд, доод тушаалын албан тушаалтнууд ороогдож намын нэр "баастаад" эхлэнгүүт цочроо авсан бололтой.  Өнгөрсөн  2012 оны УИХ-ын сонгуульд хэрвээ МАН ялсан бол  юун ядуурал, авилга бууруулах хөтөлбөр хэлэлцэх, харин ч хуучнаараа "хэн  нь илүү идэх вэ?" гэдэг уралдаанаа үргэлжлүүлэх байсан биз. Бурхны авралаар  тэд ялагдаж  ядарсан Монголчуудыг  заяа нь  ивээжээ. 1990 оноос х

Тангарагаа тонгорог болгосон хүмүүс

Image
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ улсын эдийн засгийн салбар    бүхэнд шахуу бугшсан байсан идээ бээрийг шахаж  гаргаж эхэлсээр жилийн нүүр үзэж байна. Эхний жилд илэрсэн элдэв луйвар, хулгайн хэрэг гэхэд л Авилгатай Тэмцэх Газар (АТГ) болон бусад хууль хяналтын байгууллагуудын ажилтнуудыг хоолондоо орох завгүй болтол нь даржээ. Үлдэж буй 3 жилийн хугацаанд хичнээн хэрэг илэрч шийдэгдэх юм  бүү мэд.  Эхний нэг жилд илэрсэн баригдсан нь  зарим хүмүүсийг  цочоож, ямар сайндаа өглөө босоод ирэхээр барилаа, хорилоо гэх юм гэж  дуу алдаж байхав дээ. Энэ "залхаж" байгаа хүмүүс мэдээж цаанаа дургүйцэх учир шалтгаан байгаа. Харин ард иргэд маань ерөнхийдөө  муу муухайгаасаа салъя гэж байгаа учраас дэмжиж байна.  "Чи" гэж  дуудсан дээрэнгүй  өнгө аястай бичгийг "хамт олны" нэрээр тавьжээ. Шинэчлэл, өөрчлөлтөнд саад мундахгүй. Ялангуяа  үүнд гэмтнүүд их эмзэглэж, "шинэ салхи" оруулахыг улангасан эсэргүүцэж байгаа. Шалтгаа

Х.Баттулгын "гаж" явдлууд

Image
Х.Баттулга Халтмаагийн Баттулга . 1963 оны 3 сарын 3-нд төрсөн. Зураач мэргэжилтэй. Одоо  хашиж байгаа албан тушаал нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд.  МАНАН-гийн үед Зам Тээвэр, барилга хот байгуулалтын  сайд хийж байсан. Ардчилсан Намын гишүүн. Монголын Ардчилсан Холбооны дарга, Монголын Жюдо бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн сонгуультай. Монгол Улсын гавъяат тамирчин. Гэр бүлтэй, 4 хүүхдийн аав. Товчхондоо  ийм. Энэ хүний тухай дуулаагүй, мэдэхгүй хүн ховор биз ээ. За үндсэн уугуул Хонгор  нутгийнхан нь бол бүр сайн  мэднэ. 2004 оноос хойш тасралтгүй 3 дахь удаагаа Их Хуралд сонгогдоод байгаа. Гэхдээ энд түүний улс төрийн карьерийн тухай  нурших  гэсэнгүй, харин  түүний өгөөмөр сэтгэл, хүнлэг чанар, эх оронч үзлийн тухай  яръя гэлээ. Бавуугийн Лхагвасүрэн, Анужин нарт "тоогдоод" Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт уригдаж оролцоно гэдэг чинь   "нэг юм хэлээд" байгаа биз? Лхагвасүрэн гуай хэр баргийн хүнийг тоохгүй дээ уг нь (У.Хүрэлсүх харин тэнд "яв

МАН-ын шинэ дарга

Image
С.Бямбацогт МАН удахгүй Их хурлаа хийж удирдлагатайгаа "тооцоо бодно."  Тооцоо бодох шалтгаан нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сонгуульд дараалаад хоёр удаа ялагдлаа. Мөн УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульд далаараа  цэвэр тавиулсан. Сүүлийн сонгуулиудад ингэж ялагдаж байгаа нь намын нэр хүнд ямар болсоныг харуулж байна. Маргааш гэж нэг өдөр байхгүй юм шиг дураараа авирлаж дунд чөмгөөрөө жиргэсэн дээ. Их идсэний маргааш гэдэг шиг одоо өнж дөө гэж хэлээд сонгогчид МАН-д "хугацаагүй чөлөө" өгчихсөн байгаа. МАН  шинэчлэгдэнэ гэцгээх юм. Сэтгэлгээг нь шинэчлэхгүй бол энэ намд өөр  "шинэчлээд" байх юм байхгүй шд. Сэтгэлгээ нь харин мөддөө өөрчлөгдөхгүй байх. Тэр нэг заваан уясан, улдсан, өс санасан, намчирхсан, хуучинсаг, мөнгөний сэтгэлгээ арилаагүй цагт хуучин МАН  хэвээрээ л байна. Урьд өмнө засаглаж байсан  цагтаа төр, засгийн албыг хэрхэн "түрийвчний" алба болгож, "цэнгэлийн манлайд" хүрч болдгийг яруу тодоор харуулсан б

Монголчуудын жирийн бус биеийн хүчний чадвар

Image
ПЕР ИНГЕ ӨӨСТМӨН (Норвеги) Хүмүүний эзэмшиж үзүүлж  чадах хязгаарлагдмал хэмжээнээс хэтэрч давсан чадавхийн ачаар   үзүүлсэн амжилтаараа Монголчууд хүчний ертөнцөд ноёрхож  чадсан тухай нийтлэлүүдийнхээ хаа нэгтээ би дурдаж байсан билээ. Үүний учир шалтгаан бол оюуны болон сэтгэл  санааны түвшинтэй холбоотой бөгөөд учир нь аливаа биеийн хүчний үйлдэл нь оюун санааны үндсэн, суурь зарчмын тусгал  юм. Чухам л энэ учраас бидэнд  Чингис хааны Монголчуудын хүрсэн амжилтыг судалсанаар үлгэр дуурайл авах, сурах зүйл их байгаа. Тэгвэл Монголчуудын энэ биеийн хүчний чадвар юунд байж вэ? Тэд ямар сургамж өгч байна вэ? Харамсалтай нь цөөнгүй оюун санааны эрэлчид болон  зарим хүмүүс аливаа юманд биеийн хүчний чадвар, биеийн хүч чадал, чадавхи нь оюун ухаан  ба оюун санааны хэсэгтэй  харьцуулаад байхаар  тийм чухал биш гэж үзэж ирсэн байдаг. Гэвч энэ бол тийм биш гэдгийг дэлхий  ертөнц  нотолж байгаа. Бүх зүйл нэг эх үүсвэр тэй бөгөөд сансар огторгуйг бүхлээрээ тэнд өөрсдийгөө байгааг нотол

Улаанбаатарт газар хөдлөөсэй

Image
Олимп хороолол (Тод чоно ХХК нэрээр бариулж буй) Бид ч өөрөө өөрсдийгөө "хөнөөгөөд" дуусах улс бололтой. (Гүнзгий санаа алдав). Ер нь бага багаар "цааш нь харуулаад" л байгаа. Угаас "хуруу дарам" цөөн Монголчууд юу байхав дээ. Бие биенээ хутгалж аллаа л гэнэ, зодож хороожээ л гэнэ, амиа хорлолоо л гэнэ, энд тэнд осолдож нас баржээ л гэнэ, согтуугаар дайрч хөнөөжээ л гэнэ, усанд живжээ л гэнэ, байшингаас унаж үхлээ л гэнэ, бохирын цооног,  жорлонд ойчиж амиа алдлаа л гэнэ, хөлдөж үхжээ л гэнэ, эмч сувилагч нь хайхралгүй үхүүлчихлээ л гэнэ, траншейнд шатаж нас баржээ л гэнэ,  машиндаа угаартаж үхлээ л гэнэ, шоронд өнгөрчихлөө л гэнэ, гэр бүлээр нь гэрт нь шатаалаа л гэнэ, хортой архи ууж нас барлаа л гэнэ, галт тэргэнд дайруулж  үхлээ л гэнэ. За ингэсгээд зогсчихъё,  нуршаад байвал дуусахгүй  жагсаалт болох байх. Үүнээс илүү аюултай нь бид өөрсдийгөө бөөнөөр нь "хөнөөх бөмбөгөө" л  бэлдээд байх шиг. Энэ тухай  энд ярилгүй болохгүй нь. Т

Газрын наймааны хэрэг илэрч эхэллээ

Image
Г.Мөнхбаяр Газрын наймаа гэдэг бол үе үеийн МАН (хуучин МАХН)-ын том жижиг дарга нарын хэтэвчээ түнтийлгэдэг байсан гол эх үүсвэр. Үүний тухай мэддэггүй, ярьдаггүй хүн гэж байгаагүй байх. Гол нь хоорондоо жив жив хийхээс хэтрэхгүй, яагаад гэвэл  наймаа хийгч нь эрх баригч МАН-ынхан учраас хэл ам хийгээд ч яах юм билээ. Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаяр , Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Т.Билэгт , Газрын албаны дарга асан Ц.Сандуй , Газрын албаны дэд дарга асан Э.Ариунгэрэл, Орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга асан Д.Дашцэцэг нар их хэмжээний газрыг хууль бусаар хувийн эзэмшилд өгч улсыг хохироосон хэргээр одоо шалгагдаж байна. Энэ газрын наймааны асуудлаар олон хүн шалгагдаж байцаагдах бололтой. Хахууль өгсөн, газрынхаа төлбөрийг төлөөгүй компаниудын захирлууд гээд л. Энэ газрын наймааны тухай сурвалжлага нийтлэлийг  Өдрийн сонины Л.Мөнхтөр бичиж цувралаар нийтлүүлж байгаа. Тодорхой шалтгаанаар Өдрийн сониныг уншиж чадахгүй, боломжгүй  байгаа гадаад дахь

28 "мэргэн жараахай"

Image
Сүхбаатарын хөшөө (талбай) Монголын олон нийтэд нэр нь танигдсан, алба ажилдаа зохих амжилтыг олж, хийсэн бүтээснээрээ ул мөрөө үлдээсэн, одоо ч бүтээж байгаа ахмад үеийн төлөөлөл болох 28 иргэн улсынхөө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд  нарт хандаж ил захидал бичжээ. Нэр бүхий мэргэд маань урьд өмнө МАХН гэж  ганц "манлайлагч хүчин " байх үед чухал бөгөөд өндөр алба хашиж байсан, тухайн салбартаа олон жил ажилласан, ажиллаж байгаа, мялааж болох аль л хүндтэй гавъяа цол хэргэм, гуншинг хүртсэн хүмүүс байна. Янз бүрийн салбар, мэргэжлийн хүмүүс боловч цуглаж  суугаад захиа бичиж мутарлах  нэг л учир шалтгаан байж. Мэргэжлийн дагуу ч  юм уу, эсвэл аль  нэг  салбарын тухай, эсвэл ямар нэгэн тодорхой нийгмийн амин чухал асуудал хөндөж үзэг цаас нийлүүлсэнгүй ээ, тэд. Тэгвэл нийлж байгаад  захиа бичих шалтгаан нь  юу байж вэ? Таахад тун амархан. Ерөөсөө шинэчлэлийг эсэргүүцсэн  эдгээр хүмүүст бэлэн  шалтаг олдсон хэрэг.  Ямар шалтаг болохыг доор өгүүлнэ. Мэдээжээр юу б