Монголчуудын жирийн бус биеийн хүчний чадвар
ПЕР ИНГЕ ӨӨСТМӨН (Норвеги)
Хүмүүний эзэмшиж үзүүлж чадах хязгаарлагдмал хэмжээнээс хэтэрч давсан чадавхийн ачаар үзүүлсэн амжилтаараа Монголчууд хүчний ертөнцөд ноёрхож чадсан тухай нийтлэлүүдийнхээ хаа нэгтээ би дурдаж байсан билээ. Үүний учир шалтгаан бол оюуны болон сэтгэл санааны түвшинтэй холбоотой бөгөөд учир нь аливаа биеийн хүчний үйлдэл нь оюун санааны үндсэн, суурь зарчмын тусгал юм. Чухам л энэ учраас бидэнд Чингис хааны Монголчуудын хүрсэн амжилтыг судалсанаар үлгэр дуурайл авах, сурах зүйл их байгаа.
Тэгвэл Монголчуудын энэ биеийн хүчний чадвар юунд байж вэ? Тэд ямар сургамж өгч байна вэ?
Харамсалтай нь цөөнгүй оюун санааны эрэлчид болон зарим хүмүүс аливаа юманд биеийн хүчний чадвар, биеийн хүч чадал, чадавхи нь оюун ухаан ба оюун санааны хэсэгтэй харьцуулаад байхаар тийм чухал биш гэж үзэж ирсэн байдаг. Гэвч энэ бол тийм биш гэдгийг дэлхий ертөнц нотолж байгаа.
Бүх зүйл нэг эх үүсвэртэй бөгөөд сансар огторгуйг бүхлээрээ тэнд өөрсдийгөө байгааг нотолсон оюун санааны хүчнүүдийн оршин байдаг оромж гэж бодвол тэнд "биеийн хүчний" болон "оюун санааны" хуваагдал байх үндэсгүй юм. Бүх үзэгдэл адилхан эх үүсвэртэй гэдгийг сүүлийн судалгаануудаар тогтоосон.
Үүний сацуу хүмүүн бид технологи ба зохиомол шийдлүүд ХҮН-ийг сэтгэл хангалуун бөгөөд ихэнхдээ өв тэгш болгодог гэж бодох хэрэггүй. Эсрэгээрээ, хүмүүний хувьслын үед биеийн хүчний үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй хэсэгт технологийг ихээр хэрэглэвэл бидний олж болох үнэлж баршгүй чадавхи, боломжийг үгүй хийнэ. Тархин дахь бодит байдлын төсөөлөл (зохиомол бодит байдал) ба дагалдах идэвхи сэргээх нөлөө нь спортын болон бусад биеийн хүчний үйл ажиллагаанд оролцож байгаа мэт хуурамч байдал үүсгэж болох юм. Гэлээ ч, бид тогтмол дасгал хийхгүй бол биес маань хүчтэй, бэлтгэлтэй байж чадахгүй бөгөөд ингэснээр бид өөрсдийн бие махбодио бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйд хүрнэ. Үр дүнд нь бид хүчтэй бие махбодь эзэмших ер бусын мэдрэмж таашаал, түүнийгээ ашиглах боломжоо алдах бөгөөд оюун ухаан, бие хоёр нэгэн цогц учраас зарим нэгний бодож байгаагаас илүүтэйгээр хүмүүний чадвар, мэдлэгийн ертөнцөөс өөрсдийгөө холдуулах болно. Нэгж хүмүүний чадавхи нийт олноос бүрдэх нийгэмд ач тустай байдаг билээ.
Зарим нэг нь тэр байтугай хүмүүний нөхөн үржихүйн энгийн зүйлийг зохиомлоор орлуулах тухай мөрөөдөж, байгалийнхаа жамаар явагдах хүмүүний тэр "хэцүү ажлыг" хөнгөвчлөх тухай зөгнөж байсан байх юм. Сексийн харьцаанд орж байна гэж оюун тархиа өдөөх, бүр дур тавих ч хэцүү биш юм. Дахин хэлэхэд, технологийн процесс биеийн хүчийг орлохдоо бидний биеийг болон төрөлхийн чадавхийг хөгжүүлэхгүй. Маш олон салбарт хэрэглэж байгаа технологийн дэвшил нь бидний оюун ухааны үр дүн бөгөөд ийм болохоор энэ нь "зүй ёсны" хэрэг юм гэж зарим нэг нь маргах байх. Хэрэв тийм бол хүн алдаа хийх нь бас л "зүй ёсных" гэмээр боловч нөгөө талаар алдаагаа засах, алдаа хийхээс зайлсхийхийг санал болгох боломж бий. Ингэж эс чадваас таагүй бөгөөд төсөөлшгүй үр дагавар бий болгоно.
Зарим нэг оюун санааны номлолоор бол бидний байгалийн бие махбодийн чадавхи устаж үгүй болохыг зөгнөж хэлсэн байдаг. Тэд зөв хэлж байжээ. Ухаалаг амьтдын зарим нэг төрөл энэ чиглэл рүү явж байгаа. Зарим нь ч зориуд бодлоготойгоор энэ байдлаас татгалзаж байгаа боловч энд хэлэх гэсэн гол зүйл маань Ертөнцөд хэмжээ хязгааргүй гэж болохоор олон боломж байдаг бөгөөд бидний оюун санааны хүсэл эрмэлзэл маань бидний хувь заяаг шийддэг гэсэн санаа. Түүгээр ч тогтохгүй, Ертөнц маань өөрөө шугаман биш, тодорхой давтамж, үе шаттай явагддаг үйл ажиллагаатай тул тухайн үзэгдэл, дэвшил нь тухайн өгөгдсөн цаг үедээ болж байгаа мэт өнгөн талдаа харагдавч энэ нь үнэндээ бидний төсөөлж мэдэрч чадахааргүй, үл үзэгдэх агуу том үйл явцын нэгээхэн хэсэг юм. Тоо томшгүй Ертөнцүүд дотор ажиллах чадвартай давтамжит үзэгдлүүд нь сэтгэлгээний болон бодит нотолгооны хязгааргүй боломжуудаар илэрхийлэгддэг. Ийм учраас бидний оюун санааны зорилгоос шалтгаалаагүй буюу тусдаа ангид бий болсон хөгжил, дэвшлийн үе шат гэж байхгүй. Хувь заяа, зорилгоо бий болгож тодорхойлох нь гагцхүү биднээс өөрсдөөс маань хамааралтай гэдгийг ойлгож мэдэх нь маш чухал. Бидний ЗАМЫГ үргэлжлүүлэн заагч нь бидний СҮНС (оюун санаа) юм.
Шинэ үеийнхэн маань тухайн нөхцөл байдал, орчин тойрноо хэвийн юм шиг хүлээж авдаг болсон цаг дор дээр өгүүлсэнийг ойлгож буй хүмүүст энэ тухай цаашид гүнзгийрүүлэн түгээх үүрэг оногдож байна. Ертөнц дэх амьдралын ЗАРЧМУУД, хувьсал, дэвшил нь бидний мэдрэхүйгээр залагдах жамтай бөгөөд өөр өөрсдийн ЗАРЧМАА хадгалж байх нь чухал. Оюун санааны МОНГОЛ ЗАРЧИМ бол бие оюуны чадал, мэдрэмж нь үлбэгэр сул болчихсон хуурамч дуураймал зүйлээр элбэг суурин амьдралтай харьцуулбал Сибирийн эрс хатуу шалгууртай байгалийн үр дүнд болсон маш эрүүл эрч хүчийг илэрхийлсэн Амьдрал-Хүч гэдэг тодорхойлолт юм. Энэхүү эрч хүчийг өгөх Амьдрал-Хүчийг ирээдүйд амьдралдаа бий болгох эсэх нь биднээс хамаарах асуудал.
Бид яагаад заавал эрч хүчтэй, чадварлаг бие махбодитой байх ёстой гэж? Суурин амьдралтай хүмүүс энэ асуултыг шууд бусаар тавих нь бий. Тэгвэл бид хүчтэй, чадварлаг бие махбодитой байснаар сурах, шалгах, туршилт явуулах илүү олон боломжтой болох юм. Орчин үеийн олон хүмүүс бидэнд тийм эрч хүчтэй, чадалтай бие махбоди хэрэггүй гэсэн төөрөгдөлд автсан байдаг. Энэ бол маш том, хөнөөлтэй буруу ойлголт юм. Хүч чадалтай, чадварлаг бие махбодигүй болсоноор хүмүүний туршлага сорилын чухал үе хэсгийг устгачихаж байгаа юм. Сонголтыг бид л хийнэ. Бид ирээдүйгээ зохиох учраас хүмүүний бие махбодийн бүхий л чадварыг- сэтгэл санааны, ухааны, оюун санааны, булчингийн-хөгжүүлэхийг дэмжиж, насан туршдаа хадгалахыг хөхиүлсэн хүмүүнлэг нийгэм байгуулахыг сонгох эсэхээ шийдэх эрхтэй. Хэрэв ингэж чадвал бидэнд л ашигтай. Биеийн хүчний гайхамшигт чадвартай Монголчууд бидэнд үлгэр жишээ болж яах ёстойг харуулсан.
Тэд түүхэнд урьд өмнө үзэгдээгүй тэвчээр хатуужил заяагдсан хүмүүс. Маш бага хэмжээний хүнстэйгээр тэд хэдэн өдөр, хэдэн долоо хоног ч морин дээр туулж чаддаг байсан. Ийм нөхцөлд тэд мориныхоо цусыг ууж явдаг байжээ. Ингэхийн тулд мориныхоо хүзүүний судсыг зүсэж нээчихээд дараа нь битүүлж оёдог байсан аж. Нээсэн судаснаасаа хамаагүй их цус уудаггүй байсан болохоор морио зовоож байсан гэх үндэсгүй юм. Түүнээс гадна морьтон болгон дунджаар гурван хөтөлгөө морьтой байсан гэвэл нэг моринд ирэх ачаалал бага байж. Пржевальскийн адууны гаршуулсан хувилбар гэмээр эдгээр морьд хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч хоолоо олоод идчих чадвартай байсан юм. Нуруун дээрээ суух эзэдтэйгээ адилхан тэдний хатуу чанга байдал, тэвчээр, чадвар нь бидний гайхал бишрэлийг төрүүлнэ.
Монголчууд булчингийн чадлаар ч дутаж байсангүй. Монгол эрчүүд жижиг биетэй - дунджаар 170 см-ээс бага зэрэг намхан- боловч хүч чадал сайтай байжээ. Тэдний биеийн жин нь ойролцоогоор 70 кг "цул" булчин байж. Персийн болон бусад газраас олдсон дундад зууны үеийн сурвалжид тэднийг жаахан биедээ баймааргүй их хүч тэнхээтэй байсан тухай өгүүлсэн байдаг. Энэхүү ер бусын их хүч тэнхээний тухай нотлох нэг зүйл бол алдарт Монгол нум юм. Нумны татах хүч нь ойролцоогоор 166 паунд. Орчин үеийн нас бие гүйцсэн ихэнх эрчүүд дээд тал нь 50 паундын нум татаж чадах бол тэмцээн уралдаанд хэрэглэдэг нумны татах хүч 30-40 паунд байдаг аж.
Монголчууд галын утааг маш хол зайнаас ялгаж таних ба хэрэв агаар тунгалаг таатай байвал 25 км-ээс ч цаана байгаа мал, хүнийг олж харж чаддаг байжээ. Мэдээж энэ бол тэдний байгальтайгаа зохицсон амьдралынхаа туршид олж авч дээд цэгт нь хүртэл хөгжүүлсэн биеийн мэдрэхүйн чадвар боловч нөгөө талаар Монголчуудын маш өндөр түвшний мэдрэмжийг харуулсан үзүүлэлт гэж болно. Эн жишээ бол оюун санаа, бие махбоди хоёр салшгүй юм аа гэдгийг харуулж байна.
Хүмүүс мэдрэмжээ хөгжүүлснээр байшин эзэнгүй байна уу, эсвэл дотор нь хүн нуугдаж байна уу, эсвэл хэвтэж байгаа хүн үнэхээр унтаж байна уу эсвэл унтсан дүр үзүүлж байна уу гэх зэргийг ялгаж салгаж мэддэг чадвартай болох юм. Улмаар хүн өөрийнх нь тухай бусад хүмүүс юу бодож, ямар санаатай байгааг мэддэг болж, алс зайнд ч амьд амьтан байгаа эсэхийг ч мэдэрдэг болох юм. Монголчууд хүмүүний энэ бүх чадварыг дээд цэгт нь тултал хөгжүүлж чадсан байжээ. Тиймээс ч тэднээс нуугдах, эсвэл мөрдүүлж мөшгүүлж байхдаа зугтааж гарах ямар ч боломжгүй байсан аж. Тэрхүү хүчний ертөнцөд тэдний хязгааргүй хүсэл эрмэлзлэл нь сониуч шохоорхол, аймшиггүй , эрч хүчтэй оюун санаанаас үүдэлтэй байсан юм.
Монголчуудын тухай аливаа баримт мэдээнд Сибирийн хүйтний тухай дурдаагүй бол хангалтгүй гэж үзэх учиртай, яагаад гэвэл тэд цөөнгүй удаа өвөл аян дайн хийж байсан юм. Төв Ази болон Сибирийн өвөл гэдэг бол дэлхийн бусад ихэнх газруудын "өвлийг" бодвол шал өөр юм. Хасах 60 градус хүрч хүйтрэх нь цөөнгүй. 1236-1242 онуудад Орос болон Барууны эсрэг дайтаж домог болсон Сүвээдэй жанжин аян дайнаа өвөл эхлүүлнэ гэж зөрүүдэлдэг байсан аж. Тиймээс ч Монголчууд Оросуудын эсрэг өвөл дайтаж амжилтанд хүрч байсан түүхэн дэх ганц тохиолдол болж үлджээ. Тэд "Өвөл генерал"-ыг хүртэл дийлж байсан юм.
Тайлбар: Дээрх нийтлэлийн эхийг http://www.coldsiberia.org/webdoc5.htm холбоосоор орж үзээрэй. Мэргэжлийн орчуулагч биш тул алдаа мадаг байх нь мэдээж. Засаж зөвлөвөл дуртайяа хүлээж авна. Паунд гэдэг нь метрийн бус систем хэрэглэдэг (АНУ мэт) газарт хэрэглэдэг нэгж юм. 166 паунд гэхээрээ 75 кг-тай тэнцэж байна. 50 паунд нь 22 кг.

Comments
Post a Comment