Posts

Showing posts from November, 2011

Уранаас хол явцгаая!

Image
Уран (мөнгөлөг метал элемент) Монголчуудад сайн чанар олон бий. Юм хурдан сурдаг, найрсаг гээд л. Тэгвэл нэг чухал чанар бидэнд их үгүйлэгдэж байна. Энэ бол аливаад тууштай байх чанар. Тууштай байна гэдэг  бол  зорьсондоо, хэлсэндээ, бодсондоо хүрэхийн тулд шантрахгүй зүтгэнэ гэсэн үг.  Бид замын голоос их буцаж байна. Үүний нэг тодорхой жишээ бол цөмийн хаягдлыг Монголд байлгахын эсрэг тэмцэл юм. Цөмийн хаягдлыг Монголд булуулахын эсрэг, хадгалах байгууламж барихын эсрэг нэг хэсэг хүчтэй дуугарч байсан боловч одоо таг болжээ. Төр засгийн өндөр албан тушаалтны хэмжээнд хоёр ч орон (АНУ ба Япон) дамнасан яриа тохиролцоо болж байсан тухай шуугиж эхэлмэгц Монголын эрх мэдэлтнүүдийн өөрийгөө өмөөрөх, худлаа ярьж төөрөгдүүлэх механизм нь автоматаар ажиллаж бүхнийг үгүйсгэн мэлзсэнээр асуудал намжсан.  Дээр нь Ерөнхийлөгч маань дотооддоо болон гадаадад очиж Монголд цөмийн хаягдал ( гэхдээ  гадны эх үүсвэртэй гэж онцолсон байх аа?) булуулахгүй гэж чанга дуугарсанаар хүмүүсийн санаа

Хятад хандлага

Image
Хятадууд нэг Монгол залууг Оюутолгой уурхай дээр боож алсан тухай мэдээ цацагдлаа.  Яг харсан хүн байхгүй ч тэнд байгаа Монголчууд  ингэж ярьцгааж байна. Бас ч ул үндэсгүй гэж хэлмээргүй шалтгаанаар тэд Хятадуудыг сэрдэж байгаа аж. Яагаад  гэхээр  өмнө нь нэг Монгол бүсгүйг Хятадууд алсан гэнэ. Мөн өөр нэг эмэгтэйг жорлонд оронгуут нь араас нь дагаж ороод баахан зодсон гэнэ.  За тэгээд  хот суурин газар барилга барьж байгаа Хятадууд  хамт ажилладаг Монголчуудтай зодолдож олноороо хүч түрэн  бүүрэлхэж байсан тухай хэвлэлээр цөөнгүй бичиж байсныг уншсан биз дээ. Тэр ч  байтугай Монголын цагдаа яваад очихоор зодчихож байгаа юм. Хөдөө хаа нэгтээ бас л Монголын иргэнийг нэг Хятад дайрч алаад хэдэн сар ч билүү ял авсан даг. Энэ мэтээр Хятадуудын зүй бус дээрэнгүй авирын тухай жишээ байнга сонсогдох болжээ. Энэ нэг л биш ээ. Яагаад Хятадууд хүний нутагт ингэж түрэмгий дураараа аашилдаг байнаа? Яг л гэртээ байгаа юм шиг. Бодоод байхад тэднийг ийм араншин, хандлага гаргахад нөлөөлж

Л.Гансүх сайдад

Image
Л.Гансүх сайд (зураг) та жаахан юм үзсэн юм шиг бай л даа. Цочроо нь сайн гараагүй, доли цохих болоогүй байгаагийн шинж л дээ. Гэхдээ бас өдий нас насалчихаад, 3 том хүүхний аав болчихоод жаахан жудагтай байж болмоор л юм. Хуучин анд шахуу явсан 2 сэтгүүлч таныг 1 сая долларын байшинд суудаг, MCS группээс байшингаар ``шагнуулсан`` гэгчлэн хэлж ярьсаны төлөө  боож үхэх гээд байх шаардлагаүй л  байсан юм, уг нь. Тэртэй тэргүй төр засгийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс, өөрийг чинь оруулаад, бүгд л ямар нэг хэмжээгээр бие махбодийн хувьд ч таргалсан, банкин дахь хадгаламж нь ч бас зузаарсан гэдгийг хүн бүр л мэдэж байгаа шүү дээ. Ц.Нямдорж гишүүн сая хүрэхгүй төгрөгний цалинтай байж  4 сая 500 мянган төгрөгний сарын хөлстэй байшинд яаж амьдарч байнаа гээд хүмүүс шуугиад байхад мань Нямдорж тоохгүй л байгаа биз дээ. Яахав, хүн нь дөжрөөд  цочрол авахаа байсан тал бий байх л даа. Гэхдээ л  ``тарган`` гээд хэлүүлчихсэн хүүхэн аятай эмзэглээд байх хэрэггүй юм. Шүүхээр ороод 12 сая

Ц.Нямдорж оо гэж...

Image
Их Хурлын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэдэг хүн Монголын түүхэнд хар толботой нэгэн болж үлдэх нь тодорхой болжээ. Муу нэртэй болоход их амархан,харин сайн нэрийг олоход хэцүү гэдэг. Нямдорж нэрээ баастах  2 том алдаа хийжээ. Үүнд: 1. Хятадын тусгай албадын хүмүүстэй харилцаанд орсон 2. Батлагдсан хуулиудыг дураараа засаж өөрчилж байсан 1. 90-ээд онд мань эрийг Хятадын тагнуул байж гээд баахан шуугив даа. Генерал Баатар гээч хүн улсын нууцад  хамаарах Нямдоржтой холбоотой  материалыг  задруулсан гэдэг хэргээр 7 жилийн ял авч байжээ. Тухайн үед Гүндалай, Баабар нар энэ тухай ярьж бичсэнээс болж бас хэрэгт орох шахаж байсныг хүмүүс санаж байга байх. Гэхдээ Монголын ард түмэн яг юу болоод өнгөрсөн, хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг сайн ойлгоогүй бөгөөд Нямдорж өөрийн албан тушаал, намаараа далайлгаж цэвэрхэн мултарсан болохоор мань эрийг гүтгэгдсэн юм байна гэж бодоод  өнгөрчээ. Гэтэл саяхнаас нөгөө Хятадуудтай холбоотой байсан хэргийг батлах улсын ну