Posts

Showing posts from December, 2011

МАНАН-гийн Засгийн газрын заль мэх , 2-р хэсэг

Image
Энэний  өмнөх  ``МАНАН-гийн Засгийн газрын заль мэх`` гэсэн 1 дүгээр хэсэгт  Засгийн газар сонгуулиар амалсан 1.5 сая төгрөгөө бүрэн эрхийнхээ хугацаанд багтааж яаж өгөх гэж байгаа тухай болон яаж аргалж байгаад сонгууль өнгөрөөх санаатай байгаа тухай бичсэн билээ. Тэгсэн чинь  Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга   Ч. Хүрэлбаатарын   (зураг) яриагаар бол аймаар заль бодож олсон юм байна.  Юу гэхээр, нөгөө амалсан мөнгөө Таван Толгойн хувьцаагаар барьцаалчихаж. Би уг нь иргэддээ үнэгүй олгоно гээд байгаа 536 ширхэг (саяхан  нэмэгдээд 1072 болов уу даа?) хувьцааг  тэр өгнө гээд байгаа 1 сая төгрөгтэй  ямар ч хамаагүй  тусдаа юм гэж бодсон чинь буруу байжээ.  1 сая төгрөгийг бэлэн бусаар олгоно гээд байсан биз дээ? Оюутны  сургалтын төлбөр, орон  сууцны зээл, даатгал гэхчлэнгээр ашиглаж болно гэж хэлж байсан даа. Тэр Таван Толгойн хувьцаа бол  1 сая төгрөгнөөс тусдаа  ``бэлэг``   байсныг манай хашрууд сэтгээд тэр 1 сая төгрөгтэй холбочихжээ. Зоосны хоёр тал болгочихсон гэсэн

МАНАН-гийн Засгийн газрын заль мэх, 1-р хэсэг

Image
Сангийн сайд Баярцогт, ``Бид амлалтаа давуулан биелүүллээ`` гэж сайрхлаа.  2012 оны төсөв баталсаны дараа тэрээр ингэж хэлжээ. Ямар амлалтаа давуулан биелүүлсэн гэж яриад байгааг сайн ойлгохгүй байна, гэхдээ нөгөө 2008 оны сонгуулиар амалсан мөнгөө яриад байгаа юмдаг уу даа.  Харин  яаж ``давуулсаныг`` нь мэдэхгүй  гайхаад л сууж байна. МАН тэр үед АН-аас давах гэж 1.5 сая төгрөг иргэн бүрд бэлэн өгнө  хэмээн сүүлийн мөчид   амалж байж олонхийн санал авч билээ. Хуучны  МАХН-ын (одоогийн МАН-ын) дарга асан С.Баяр  тэр үед АН 1 сая төгрөг амаллаа, пүү паа гэсэн мөртөө  төд удалгүй 1.5 сая болгон өсгөж  АН-ыг тонгорч билээ. Одоо тэр амлалтаа биелүүлэхгүй бол 2012 оны сонгуульд баларна гэдгээ мэдээд МАНАН нэгэн  мэргэн арга бодож олжээ. Энэ мэргэн аргын тухай  ярихаас өмнө  жаахан тоо бодъё. Одоо тарааж байгаа 21 мянган төгрөгийг хүн бүрд тараагаад 500 мянгаа өгчихлөө гэж бодъё.  Харин үлдэх 1 сая төгрөгийг 2012 ондоо багтааж  өгөхийн тулд манай эрх мэдэлтнүүдэд хэдэн төгрөг хэр