Posts

Showing posts from August, 2012

Хүрэлсүх иргэний дайнд уриалав

Image
Хүрэлсүх У. За хүмүүс ээ, цаана чинь болохоо байж байх шиг байна даа. МАН-ынхан сонгуульд ялагдсандаа гутарч, бухимдсандаа энэ улс орныг хөнтөрч хаяхаас ч буцахгүй бололтой. Лидер гэгдэх лойдорууд нь түрүүчээсээ тэсэрч эхэллээ. Хүрэлсүх гэгч нөхөр сая АН-ын Баярсайханыг Төрийн ордон дотор цохиж авч гарынхаа загатнааг гаргажээ.  МАН-ын  ерөнхий нарийн байсан энэ Хүрэлсүх гэдэг ойворгон, жаахан мулгуудуу залуу энэ явдлын дараа өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна: - " ... МАН гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн, улстөрийн ууган хүчин. Би эр хүнийхээ хувьд ч УИХ-ын гишүүнийхээ хувьд ч өөрийнхөө намыг бусдаар доромжлуулахгүй. Манай намыг шүүмжилж болно, түүнийг хүлээж авна. Харин доромжлолыг бол хэзээ ч хүлээж авахгүй. Манай намын мянга мянган гишүүн байна. Хэрвээ иймэрхүү байдал  цааш үргэлжилбэл парламентад болж байгаа хэрүүл гудамжинд гарахаас өөр аргагүй байдалд шилжих нь гэсэн мэдрэмж надад сая төрсөн. Бид их хүлээцт

ТАМЫН ТОГОО

Тамын тогооны үлгэр ийг хүн бүр мэдэх билээ. Үлгэр ч гэж дээ, зүйрлэл гэвэл илүү зохимоор. Монголчууд өөрсөддөө зориулж зохиосон юмдаг уу даа.  Уг нь улайтал үнэнийг нь хэлчихсэн байгаа  биз? Гэхдээ онцлог нь (харамсалтай нь ч гэхээр юм уу) бидний зарим Монголчууд улайдаггүй л байхгүй юу даа!  Иймэрхүү онигоонд орохоосоо бид ичихгүй ээ, гэхдээ хэн нэгэнд байгаа шиг гоё хувцасгүй бол бид гадаа гарахаасаа ичиж үхнэ. Хоосон хонож байгаад ч хамаагүй,эсвэл өр зээл тавьж байгаад тэр хувцасыг, болж өгвөл илүү гоёыг, бас үнэтэйг нь авч өмссөний дараа бидний ичих булчирхай ажиллахаа больж санаа маань амардаг. Бие биендээ атаархаж, атаархсаны улмаас хорсож бухимдаж явдгаа нуухгүйгээр барахгүй бүр улаан цагаандаа гарч  яавал хорлох, чадах вэ гэж бодож нөгөөх хүнээ доош нь чангааж татаж унагадаг тухайгаа  энэхүү тамын тогооны үлгэр гэгчээр өгүүлэн өөрсдийгөө ихээр шоолон шүүмжлэх боловч өөрчилж засах тухай  ярих нь ховор. Яг л нөгөө сүүлийн үед моодонд ороод байгаа Эвтэй бол хүчтэй гэдэг цэцэ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баттөр авилга авсан уу?

Image
Даваахүүгийн БАТТӨР Халаагаа удахгүй өгөх гэж  байгаа Батболдын засгийн газрын томоохон албан тушаалтан болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр гэгч нөхрийг Авилгатай Тэмцэх Газар (АТГ) шалгах хэрэгтэй байна. Өдрийн сонины сүүлийн  дугааруудад мань эрийн тухай ноцтой мэдээллүүд гарчээ. Хоёр асуудал дээр тэр нөхрийг шалгах хэрэгтэй. 1. Шинэ засгийн газар ажлаа авах цаг ойртож байгаа энэ цаг мөчид тэрээр яаман дотроо чухал албан тушаалууд дээр "өөрийн"  хүмүүсийг  томилжээ. Сангийн яамны дараах албан тушаалд сэлгээ хийсэн байна: - Төсвийн бодлогын газрын  даргаар Г.Ганбат - Орлогын хэлтсийн даргаар  Б.Доржсэмгэд - Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар Б.Батцэцэг - Зээл тусламж, хамтын ажиллагааны газрын даргаар  Т.Доржханд - Зээл тусламж,хамтын ажиллагааны газрын орлогч даргаар Б.Төгөлдөр Дээрх сэлгээнүүдийг  Их Хурлын сонгуулийн дүн гарсаны дараа 1 сарын дотор багтаан амжуулсан байх юм. Баттөр ажлаа өгөх нь тодорхой болсоны д