Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баттөр авилга авсан уу?

Даваахүүгийн БАТТӨР
Халаагаа удахгүй өгөх гэж  байгаа Батболдын засгийн газрын томоохон албан тушаалтан болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр гэгч нөхрийг Авилгатай Тэмцэх Газар (АТГ) шалгах хэрэгтэй байна. Өдрийн сонины сүүлийн  дугааруудад мань эрийн тухай ноцтой мэдээллүүд гарчээ. Хоёр асуудал дээр тэр нөхрийг шалгах хэрэгтэй.

1. Шинэ засгийн газар ажлаа авах цаг ойртож байгаа энэ цаг мөчид тэрээр яаман дотроо чухал албан тушаалууд дээр "өөрийн"  хүмүүсийг  томилжээ.
Сангийн яамны дараах албан тушаалд сэлгээ хийсэн байна:
- Төсвийн бодлогын газрын  даргаар Г.Ганбат
- Орлогын хэлтсийн даргаар  Б.Доржсэмгэд
- Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар Б.Батцэцэг
- Зээл тусламж, хамтын ажиллагааны газрын даргаар  Т.Доржханд
- Зээл тусламж,хамтын ажиллагааны газрын орлогч даргаар Б.Төгөлдөр

Дээрх сэлгээнүүдийг  Их Хурлын сонгуулийн дүн гарсаны дараа 1 сарын дотор багтаан амжуулсан байх юм. Баттөр ажлаа өгөх нь тодорхой болсоны дараа  ийнхүү хэсэг хүмүүсийг дэвшүүлэн томилсон нь огтоос шаардлагагүй ажил байсан бөгөөд харин мөнгөний төлөө хийсэн байж болзошгүй юм.  Дэвшүүлэн томилогдсон хүн бүр Баттөрийн гарыг овоо цайлгаа биз ээ. Албан тушаалаасаа буухаас өмнө хэдэн цаас "хийгээд"  авъя гэж бодсоноос зайлахгүй. Өөрөөр хэлбэл , төрийн албан тушаалыг хувийн ашиг хонжоо олох зорилгоор наймаалсан гэсэн үг юм даа.  Дээрх хүмүүсээс өмнө ажиллаж байсан газар, хэлтсийн дарга нар гэнэт бүгд л муу ажиллаад унав гэж дээ. Ямар зорилгоор  ийм олон халаа сэлгээ хийсэн нь  ойлгомжтой.
АТГ-ын шалгах ёстой хэрэг мөнөөс мөн.

2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд төсөл санхүүжүүлэх гэрээг баталдаг эрхтэй бөгөөд энэ эрхээ ашиглаж авилга авсан, албан тушаалаа ашиглаж бусдаас авилга авахаар дарамталж  хяссан үйлдэл гаргасан байж болзошгүй байна.

Зам тавих, засах ажил эрхлэх үндэсний компаниудтай байгуулах  төсөл санхүүжүүлэх гэрээнүүдийг батлалгүйгээр буцаасан мэдээ байна.  Батлахаас татгалзсан  шалтгаан нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх хүүгийн хувь өндөр буюу 7.34% байна гэжээ. Тэгсэн мөртөө Хятадын ижил үйл ажиллагаа явуулж байгаа HKB International гэдэг компанид зориулж уг санхүүжүүлэлтийн гэрээг нь батлаад ажилд нь оруулж тус болжээ.

Монгол эзэдтэй компаниуд нь ажлаа эхэлж чадахгүй гэрээгээ батлуулж чадахгүй сууна. Баттөр лав Хятад , Монгол компаниудыг арьсны өнгөөр ялгаварлаагүй байх, гэхдээ бэл бэнчингээр нь, гарыг нь цайлгасан, эс цайлгасанаар нь л ялгаварласан байж тун магадгүй харагдаж байна даа.Ингэж хардах гол үндэслэл  нь уг гэрээнүүдийг батлахгүй буцаасан шалтгаан. Баттөрийн гаргаж тавьсан шалтгаан нь мөнөөх 7.34%-ийн хүү. Гэтэл Хятадын нэр дурдагдсан компанитай байгуулсан гэрээнд санхүүжүүлэлтийн хүү нь бас л адилхан 7.34% гэж байна.

Тэгэхээр мань эр  гар хүндрүүлсэнд нь (Хятадын компанид) гэрээг нь баталж өгөөд нөгөө муу нэртэй Монголын компаниуд  гарыг нь хүндрүүлээгүй учраас зөвшөөрөөгүй гэж ойлгогдож байна. Өөрөөр тэр хүний энэ үйлдлийг юу гэж тайлбарлах билээ? Монгол Улсын төрийн албан хаагч, Монгол хүн юм бол эсрэгээрээ харин Монголынхоо  компаниудыг дэмжих ёстой бус уу?

Энэ Баттөр шиг  харь элэгтэй болсон хүмүүс эх орноо мөнгөөр зарахаас сийхгүй шуналтай шаарнууд юм. Ийм адгийн амьтдаас төр засгаа цэвэрлэж авах цаг болжээ. Монгол нь Монголыгоо өмөөрч, дэмжихгүй юм бол хэн биднийг гэх билээ?

Өдийд ид хийгдэж байх ёстой замын ажлууд энэ хүний балгаар эхлэхгүй байсаар өвөл залгах нь. Энэ үйлдлээрээ Баттөр улсын ашиг сонирхлын эсрэг зогсож Монгол Улсын хөгжилд санаатай саад болсон учраас төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэж шийтгэсэн ч буруудах юм алга.  Ингэвэл элдэв аргаар төр засгийн өндөр албанд шургалсан, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй шуналын тийрэнгүүдэд томоохон сургамж болох ач холбогдолтой.
Ямартай ч АТГ энэ хүнийг шалгаж, илчлэх хэрэгтэй. Цаашид  Баттөрийг дахин төр засгийн албанд ажиллуулахыг хориглох нь зүйтэй. Иймэрхүү хүмүүсээр ажлаа хийлгээд байвал Монгол Улс хэзээ хөгжих юм? Азийн бар болох биш, харин барлагаараа үлдэх биз.

Жич:  Баттөрийн албаны и-мейл хаяг нь:  battur_d@mof.gov.mn

Comments

  1. бодон ахын блогыг сонжлоо, болохгүйм байноо таны блог, нүд тогтохгүй нь. миний яриад байдаг нэг намыг нийлж киклэж, нөгөө намыг нистэл нь хөөргөж, байдаг увайгүй урагшгүй хэдэн нийтлэл л байна уучлаарай.

    ReplyDelete
  2. Тэгнээ аргагүй. Монголоороо зөв бичиж чадахаа больсон хүмүүст яаж ойлгогдохов дээ. Гадаад үг хольж хутгаад буруу газар буруу үгээ хэрэглэдэг ийм марзан хачин бичлэгтэй блогчин гэх сэтэртэй чамд өөр хэлэх юм юу л байв гэж.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө