Хүрэлсүх иргэний дайнд уриалав

Хүрэлсүх У.
За хүмүүс ээ, цаана чинь болохоо байж байх шиг байна даа. МАН-ынхан сонгуульд ялагдсандаа гутарч, бухимдсандаа энэ улс орныг хөнтөрч хаяхаас ч буцахгүй бололтой. Лидер гэгдэх лойдорууд нь түрүүчээсээ тэсэрч эхэллээ. Хүрэлсүх гэгч нөхөр сая АН-ын Баярсайханыг Төрийн ордон дотор цохиж авч гарынхаа загатнааг гаргажээ.  МАН-ын  ерөнхий нарийн байсан энэ Хүрэлсүх гэдэг ойворгон, жаахан мулгуудуу залуу энэ явдлын дараа өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна:

- " ...МАН гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн, улстөрийн ууган хүчин. Би эр хүнийхээ хувьд ч УИХ-ын гишүүнийхээ хувьд ч өөрийнхөө намыг бусдаар доромжлуулахгүй. Манай намыг шүүмжилж болно, түүнийг хүлээж авна. Харин доромжлолыг бол хэзээ ч хүлээж авахгүй. Манай намын мянга мянган гишүүн байна. Хэрвээ иймэрхүү байдал  цааш үргэлжилбэл парламентад болж байгаа хэрүүл гудамжинд гарахаас өөр аргагүй байдалд шилжих нь гэсэн мэдрэмж надад сая төрсөн. Бид их хүлээцтэй тэвчээртэй хандаж ирсэн шүү дээ."

Өөрсдийн муугаас болж сонгуульд ялагдчихаад, тэрнээсээ болж гүн шоконд ороод, улмаар уурсан тунирхаж элдэв шалтаг заан Их Хурлын ажиллагааг  эхлүүлэхгүй хясаж боосон (хамгийн ахмад гишүүн анхны хуралдаан удирдана гэсэн заалтын дагуу МАН-ын Дэмбэрэл гишүүн хурал удирдах ёстой байсан боловч орж ирэхгүй гацааж 4 хоног хүлээлгэсэн) боловч олонхи болсон эвсэл шийдвэрээ гаргаад ИХ-ын даргаа сонгоод явангуут МАН бүр хүнд байдалд орж хуралдаа суухгүйгээр Байнгын хороо байгуулах асуудлыг саатуулах гэж оролдсон боловч бас л бүтээгүй бөгөөд харин ч байдлыг өөрсөддөө улам ашиггүй болгож, өөрийн гишүүд нь Байнгын Хороонд орж чадалгүй баларч эцэстээ намын бүлэг ч үгүй, эрх мэдэл ч үгүй хоцорсондоо боож үхэхээс наахнуур болсоны анхны шинж тэмдэг энэ Хүрэлсүх гэгчийн гаргасан авир юм.

МАН-аас ер нь хамгийн маанагдуу талдаа нөхөр л дөө. Дандаа хэрүүл зодоон хийж, нударгаар асуудлыг шийдэх гэдэг нөхөр. Замын цагдаа зодсон, мөн  Казиногийн хэргээр шалгагдаж эгээтэй л шоронд залраагүй мултарсан гэх мэт  тааруухан үүх түүхтэй. Сая тэр л араншингаараа хүн цохиж авч байна лээ. Хамгийн ноцтой нь мань эрийн хэлсэн дээрх үгэнд гудамжинд гарч үзэлцэхээс аргагүй боллоо гэдэг мэдэгдэл. Энэ бол шууд мөргөлдөөнд  уриалж, иргэдээ талцуулах өдөөн хатгасан мэдэгдэл. Үүнийг холбогдох газрууд нь анхаарч авсан биз ээ.

Хэрэв Хүрэлсүхийн энэ мэдэгдэлээс болж ард иргэдийн хооронд мөргөлдөөн гарч улмаар иргэний дайны байдалд хүрвэл энэ нөхрийг төрийн эрхийг хууль бусаар авч төрийн эргэлт хийхийг завдсан буюу түүнд уриалсан  гэдэг хэргээр шийтгэж таарах нь.  Ам алдвал барьж болдоггүй ээ гэж үг бий. Худлаа  үнэн ч Их Хурлын гишүүний тэмдэг энгэртээ зүүсэн, МАН-ын ерөнхий нарийн гэдэг уг нь бол том албан тушаал хашиж явсан хүний амнаас иймэрхүү үймээнд уриалсан үг гарна гэдэг бол ноцтой авч үзэх хэрэг.

Хүрэлсүхийн ярилцлагатай холбоотой бичсэн сэтгэгдлүүдийг харж байхад, түүний энэ уриалгыг дэмжиж үймээн самууныг зөвтгөсөн санаагаа илэрхийлсэн уншигч цөөнгүй байна. Тиймээс энэ бол жижиг хэрэг биш гэдэг нь харагдаж байна.  Ялагдаж сураагүй, эрх мэдэлдээ ташуураад энэ албандаа, эрх мэдэлтэйгээ насан туршдаа мөнх байх юм шиг  бодож итгэж явсан, улс төрийн наад захын соёл байхгүй  иймэрхүү ухаан муутай удирдлагатай нам ямар гай төвөг болох нь эхнээсээ харагдаж байна.Угаасаа ч сүүлийн 20 жилд энэ нам Монголыг хөгжүүлээд ард түмнээ сайхан амьдруулсан нь хаана байна гэж асуувал хариулт байхгүй нь тодорхой.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө