Posts

Showing posts from February, 2011

МАХН-ын хагарал

Image
Манлай нам МАХН дотроосоо хагарч хоёр хуваагдлаа. Юутай баяр, юутай баясгалан! Цоохор цэрэг гэдэг шиг аль нь хэн бэ гэхийн аргагүй эрээвэр хураавар юмны цуглуулга байсанаас ингээд ялгарч тодорсон нь уг намдаа ч, гадны дайсандаа ч тустай хэрэг болжээ. УИХ-ын гишүүн Шинэбаяр гардан зохион байгуулан, экс ерөнхийлөгч Энхбаяр арыг нь дааж энэ үйл явцыг гүйцэтгэж чадлаа. Хуучин МАХН нэрээ сольж МАН болсон энэ мөчийг чадамгай ашиглаж жинхэнэ улаан намыг сэргээн байгуулах нь энэ. Намын дарга нь мэдээж "Number One" Намбарын Энхбаяр. Энхбаяр ерөнхийлөгчийн хувьд бол мэдээж ингэж тоглох нь хуучин намаасаа гадуурхагдсан түүний хувьд дахин улс төрд гарч ирэхийн тулд зайлшгүй шаардлагатай байсан биз. Тэрнээс биш мань хүн нэг их улаан хувьсгалч учраас МАХН-ыг дахин төрүүлсэн ч юм биш байхаа. Уг нь бол нөгөө нэрээ сольсон талд (МАН-д) давхиж явах ёстой хүн юм байгаа юм шд. Гэхдээ цаадуул нь золичихсон учраас өсөрхөж хариугаа авах санаатай нь тодорхой. Ардчилсан гэдэг гуншинтай