МАХН-ын хагарал

Манлай нам МАХН дотроосоо хагарч хоёр хуваагдлаа. Юутай баяр, юутай баясгалан!
Цоохор цэрэг гэдэг шиг аль нь хэн бэ гэхийн аргагүй эрээвэр хураавар юмны цуглуулга байсанаас ингээд ялгарч тодорсон нь уг намдаа ч, гадны дайсандаа ч тустай хэрэг болжээ.

УИХ-ын гишүүн Шинэбаяр гардан зохион байгуулан, экс ерөнхийлөгч Энхбаяр арыг нь дааж энэ үйл явцыг гүйцэтгэж чадлаа. Хуучин МАХН нэрээ сольж МАН болсон энэ мөчийг чадамгай ашиглаж жинхэнэ улаан намыг сэргээн байгуулах нь энэ. Намын дарга нь мэдээж "Number One" Намбарын Энхбаяр.

Энхбаяр ерөнхийлөгчийн хувьд бол мэдээж ингэж тоглох нь хуучин намаасаа гадуурхагдсан түүний хувьд дахин улс төрд гарч ирэхийн тулд зайлшгүй шаардлагатай байсан биз. Тэрнээс биш мань хүн нэг их улаан хувьсгалч учраас МАХН-ыг дахин төрүүлсэн ч юм биш байхаа. Уг нь бол нөгөө нэрээ сольсон талд (МАН-д) давхиж явах ёстой хүн юм байгаа юм шд. Гэхдээ цаадуул нь золичихсон учраас өсөрхөж хариугаа авах санаатай нь тодорхой.

Ардчилсан гэдэг гуншинтай улс төрийн хүчнүүдийн хувьд энэ бөгс толгой болж хоёр хуваагдсан хорт могойны МАН гэгдэх хэсэг нь хамгийн эргэлзээтэй бөгөөд аюултай нь.
Учир нь энэ хэсэгт жинхэнэ хамелеонууд нь тунаад үлдчихсэн болохоор тэр. Тэр гэхийн тэмдэггүй, тухайн нөхцөл байдалд тааруулж хаашаа л бол хаашаа, яаж л бол яаж хувирч өнгө төрх зан аашаа хувиргаж мэдэх хэсэг нь МАН болоод тасарчихлаа. Нөгөө хэсэг болох МАХН нь ув улаан болохоор хэнд ч ойлгомжтой учраас нэг бодлын амар.

МАН өөрөө хэсэг хугацааны дараа дахиад хуваагдах магадлал ихтэй харагдаж байгаа. Энэ нам дотор бас хуучинсаг үзэлтнүүдээс гадна дэвшилтэт үзэлтэй, шинэлэг бодолтой хэсэг баигаа болохоор одоо байгаа бүрэлдэхүүнээрээ нэг их хол явахгүй болов уу.
Залуучууд ихээр элсээд байгаа нэг шалтгаан нь энэ намаар дамжиж төрийн албанд шургалбал хээл хахуулийн диваажинд хүрэх онгоцонд суух билетээ авчихна гэсэн ойлголт их байгаатай холбоотой. Төр засаг нь цэвэршээд ирэхийн цагт МАН-ын гадаах морины уяа нөгөө кинон дээр гардаг маарамбын уяа шиг хоосон болох нь дамжиггүй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө