Posts

Showing posts from February, 2015

Морь шээх болон талбайн нэрний тухайд

Image
Нэг асуулт байнаа. Жанжин Сүхбаатарын морь  одоо талбай байгаа газар дээр шээсэн  нь үнэн юм уу? Нотлох баримт юу байна?   Нөгөө нэг асуудал нь,тэгээд   морь шээх нь их бэлэг дэмбэрэлтэй хэрэг үнэхээр мөн үү? Үүнийг асуудаг учир нь  одоогийн Чингисийн талбайн нэрийг хуучин нэрээр нь (Сүхбаатарын талбай ) байлгах буюу сэргээх сонирхолтой хүмүүс жанжны морь тэр талбай дээр шээсэн явдлыг   их чухалчилж ярьдагт байгаа юм л даа. Морь шээх нь (ялангуяа олон нийтийн газар?) сайны бэлэгдэл гэж үздэг Монгол ёс байна уу? Лав л уяан дээрээ ч юм уу, эсвэл дэлгүүрийн гадаа шээхэд тоодоггүй л юм байна лээ. (Үнэхээр  сайн юм бол мөнөөх дэлгүүрийн эзэн тэр шээсэн газар дээр нь дэлгүүрийнхээ өргөтгөлийг дор нь барьчих байх даа)  Гэвч юмыг яаж мэдэх вэ гэж уншигчдаасаа асууж байгаа нь энэ. Г. Өнөрбаяр (Социал демократ клубын тэргүүн) www.24tsag.mn  сайт дээр  "Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе!" гэсэн  нэртэй нийтлэлийг Г.Өнөрбаяр хэмээгч нийтлүүлжээ. (Уг нийтлэлийг энд   дараад  унш

Намгүй Монголын төлөө

Image
С.Ганбаатар (УИХ-ын гишүүн) Хэвлэл мэдээллээр С.Ганбаатар гишүүн нам байгуулах гэж байгаа гэнэ гээд л шуугиж байна. Тэрээр саяхан өгсөн ярилцлагандаа энэ тухай дурдсан байна лээ.  Хэсэг иргэд "Хүний төлөө хөдөлмөрийн нам" гэдэг  нэртэй  нам байгуулах гээд хөөцөлдөөд явж байгаа тухай яриад тэднийг дэмжинэ гэжээ. Чухам өөрөө тэр намд нь элсэж орох эсэх тухай тодорхой зүйл хэлсэнгүй. Эрхэм гишүүн маань уг нь өөрөө бие дааж нэр дэвшээд Дарханы тойргоос сонгогдсон хүн шүү дээ. Нам дагаж намчин болоогүй, бор зүрхээрээ үзсэн гэсэн үг. Тэр үед ч бас нам гэдэг байгууллагын нэр хүнд одоогийнх шиг тэгтлээ уначихаагүй байсан цаг. Ардын намд   (МАН) цөхөрсөн иргэд маань Ардчилсан нам   (АН) гэдэгт нь итгээд үзье гэлцэж байсан үе. Өнөөдөр байдал ямар байгаа билээ? "Улаан намчин" -гуудыг эс тооцвол хар массын олонхи нь "нам шиг хэрэггүй юм алга" гэж ярьж байгаа биз дээ?  Улс төрийн нам гээч бүлэглэлийн  нэр хүнд тэгтлээ доошоо орсон байна.  Нам гэдэг нэрийн до

Эрх мэдэлгүй Ерөнхийлөгчийг элдэвлэхээ болих уу?

Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая Улаанбаатарт ирсэн аймгийн Засаг дарга нартай уулзаж, 2015 онд хийх гол бүтээн байгуулалтын  ажилтай танилцаж, санал бодлоо илэрхийлжээ.  Ерөнхийлөгч тэд нартай  яагаад уулзав?  Тэр бүтээн байгуулалтын ажилтай танилцаад яах юм? Санал бодлоо хэллээ гээд юу өөрчлөгдөх юм? Ерөнхий сайдын "жанжнуудтай" уулзаж, өөрт хамаагүй хэрэгт   "дурлах" хэрэг байсан юм уу? Яагаад уулзаж болохгүй гэж үү? Яагаад гэвэл  манай улс  Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш учраас тэр. Өөрөөр хэлбэл, Монголын Ерөнхийлөгч бол  АНУ, ОХУ шиг засгийнхаа ажлыг  хариуцдаггүй  юм.  Бидэнд Ерөнхий сайд гэдэг албан тушаалтай  нэг хүн  бий бөгөөд тэр хүн сайд нараа удирдаад засгийхаа ажлыг  хариуцаж хийдэг. Аймгуудын Засаг дарга нар бол Ерөнхий сайдын удирдлага дор ажиллах ба  түүний өмнө ажлаа хариуцаж  тайлагнадаг.  Засгийн ажил муу бол Ерөнхий сайдтай л ярих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч  өөр хүний мэдлийн асуудалд "ху