Posts

Showing posts from August, 2019

Тогтолцоондоо байна гээд байгаа юм биш үү?

Image
Д.Дорлигжав Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт хийх нэрийн дор одоо байгаа тогтолцоогоо дахиад хэдэн жилээр хадгалж үлдэх гэсэн зорилготой намууд, улс төрч нэртэй хорт могойнууд, олигархи гэгч шимэгчид  сайн дүр эсгэн ард түмний тархийг угааж өгч байна. Одоо нөгөө төсөл гэгчийнхээ 2-р хэлэлцүүлэг рүү оржээ. Одоо байгаа тогтолцоо нь Парламентын засаглал юм шүү дээ. Яахав, эрлийз хурлийз гэж янз бүрээр л хэлдэг. Сонгодог хэлбэр нь биш гэж. Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог бөгөөд тодорхой эрх мэдэлтэй учраас цэвэр сонгодог Парламентын засаглал биш гэж ярьдаг. Сонгодог болгоё гэж байгаа бол ялсан намын дарга нь автоматаар Засгийн газрын тэргүүнээр томилогддог, УИХ-ын гишүүд нь давхар дээл өмсөж болдог бөгөөд Ерөнхийлөгч нь УИХ-аас томилогддог болох ёстой. Ерөнхийлөгч бол эрх мэдэл багатай, бэлэгдлийн шинжтэй байх хэрэгтэй. Гэтэл иргэд маань энэ бүхнийг эсэргүүцээд байгаа юм. Иргэд маань давхар дээлийг эсэргүүцэж байгаа. Иргэд маань Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогддог байхыг хэвээ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын иргэн Н.Цогийн санал

Image
Н.Цог Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцүүлэг явуулж байгаа билээ. Үүнийг МҮОНРТВ зохион байгуулж байгаа бөгөөд хэдэн удаа зохион байгуулагдлаа. Хамгийн сүүлд 8 сарын 2-ны өдөр  хэлэлцүүлэг явагдлаа. Энэ хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсээс элдэв цол хэргэмгүй ганц хүн байсан нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын иргэн Н.Цог гуай байлаа. Тэрээр хэлэхдээ, Монгол Улс Үндсэн Хуулиараа иргэний ардчилсан нийгэм байгуулахыг тунхаглаад 27 жил явж ирлээ. Гэтэл бид Үндсэн Хуулиа мэдэхгүй байна.   Үндсэн Хуулийн өөрчлөлт хийнэ гээд явдал бол хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийнхөө албан тушаал. эрх ашгийг дээшлүүлэх гэсэн санаа. Нөгөө талдаа манай иргэдийн мэдээлэлгүйг далимдуулж байна. Манай улсад төрийн эрх мэдэл ард түмэн бидний гарт байх ёстой. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй байна. Одоо энэ явуулж байгаа арга хэмжээ, УИХ-аас гаргасан захирамж бол бүгд хууль бус. Яагаад гэхээр, Монгол Улс бол ардчилсан улс. Ардчилсан улсад ард түмний сонирхол хөндөгдөж хохирсо

Давхар дээл өмсүүлэх юм уу, үгүй юу?

Image
Давхар дээл бол сүүдэр чинь юм МҮОНТВ-ээс зохион байгуулж байгаа Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлэгт оролцож байгаа намуудын дарга нар болон судлаач нарын хэлсэн үгнээс иш татаж тунгаавал  сонин байх болов уу. Ард түмнээ хайрлая  намын дарга Гүндалай хэлж байна.  Монголд лидер дутагдаж байна гэж. Сингапурын жишээ татаж байна. Урд хөршийг дурдаж байна. Өмнөд Солонгос байна. Энэ улсууд чинь бүгд л хүчтэй Ерөнхийлөгч гаргаж ирээд л ийм амжилтанд хүрсэн гэдгийг хэлээд байна. Дэлхийн Монголчууд намын дарга Г.Тэмүүжин хэлж байна.  Давхар дээлийг зөвшөөрөхгүй гэнэ. Хууль тогтоогч нь хуулиа хийдэг, гүйцэтгэх засаг нь ахуйн ажлаа хийдэг байх хэрэгтэй гэж. Ингэж салгана гэдэг чинь л Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоно гэсэн үг шүү дээ. Сонгодог Парламент засаглал байх юм бол УИХ, Засгийн газар хоёр нь хоорондоо холилдсон, хутгалдсан (давхар дээлтэй байна) байх ёстой. Тэгэхээр Тэмүүжин дарга засаглалуудынхаа хэлбэр, ялгаа заагийг сайн мэдэхгүй байгаа бололтой. Гүнд

Буянгийн Жагаа шал түүхий юм

Image
Б.Жаргалсайхан Буянгийн Жаргалсайхан (Бүгд Найрамдах Намын дарга) гэгч нөхөр хамар дор хагархай гэдэг шиг бурж өгч байна. Сайн бизнесмэн гэдэгтэй маргахгүй, харин сайн улс төрч бол яавч биш гэдэг нь харагдаж байна. Саяхан Монголын Үндэсний Телевизээр дамжуулсан хэлэлцүүлгийг үзлээ. Цөөнгүй намуудын дарга нар, зарим нэг судлаач нар оролцож, санал бодлоо, байр сууриа илэрхийлж байна. Мань Буянгийн Жагаа хэлж байна. Бид өөрсдийгөө дэндүү доош нь хийж байна гэнэ. Хэзээ хүн бүр машин унаад, гар утас бариад, дуртай хоолоо идэж, дуртай хувцсаа өмсдөг байлаа гэж асууж байна. Нэгдүгээрт, машин бас гар утас мэт бол хэрэглээ юм, хоёрдугаарт, өнөөдөр 3 хүний нэг нь ядуу байна гэдэг статистик үзүүлэлт гарсан байна. Тэгэхээр бид урагшаа дэвшиж байна уу, ухарч байна уу гэж Жагаагаас асууя. Яг үнэндээ тэр машин гээд байгаа нь гаднаас импортолж оруулж ирсэн, нас нь хэтэрсэн төмрийн хог шүү дээ. Жинхэнэ машин гэдгийг манай найгүй баячууд л унадаг байх. Жагаагийн хэлээд байгаа малын тоо толгой өс