Амаржаргалын "action"
Р.Амаржаргал (УИХ-ын гишүүн) |
Харин МАН-ынхан учир мэдэхгүй хүүхэд шиг гэнэн хөөрхөнөөр их л баясацгаасан бололтой. Тэд Амаржаргалын зорилгыг ойлгосонгүй. Тэдэнд улс төрийн соёл, этик, улс төрийн хариуцлага гэх мэт зүйл огт танил бус, үгийн санд нь байхгүй учраас Амаржаргалын үйлдлийг "ашгүй нэг суудал хоосорч манай талын хүн орж ирэх боломж гарлаа" гэдэг утгаар ойлгож хүлээж авчээ. Ямар сайндаа нөгөө "хэрүүлч" Ц.Нямдорж нь "сэтгэлгүй хүнийг барьж яах юм, явуул" гэж байхав дээ. Угтаа бол хуучин эрх барьж байсан МАН-ын тарьсан балаг, арчаагүй засаглалаас үүдэлтэй гэдгийг хэлээд байхад АН-ынханы "хагарал" гэж ойлгоод хөөрөөд байгаа сөрөг хүчнийхний "лидерүүд" өрөвдмөөр. Зүй нь сөрөг хүчнээс хэн нэг нь , тухайлбал Нямдорж гишүүн энэ акцийг хийсэн бол "од" болох байлаа. Жинхэнэ од шүү. Гэвч тэд тийм сэтгэхүй, ойлголттой хүмүүс биш учраас хэзээ ч тэгж "тэнэглэхгүй" нь ойлгомжтой.
Амаржаргалын гол санаа нь олон жил ужгирч бөөгнөрч ирсэн согог, алдаануудыг шинээр засаг барьж эхэлсэн АН засах талаар дорвитой ажил хийхгүй, харин ч зарим зүйл дээр "уламжлалыг" хадгалан хэвээр үргэлжлүүлж байгааг эсэргүүцэж, дохио анхааруулга өгөх гэсэн оролдлого юм. Ялангуяа албан тушаалын томилгоон дээр МАН-ыг "дуурайж" томоохон нугалаа гаргасан нь үнэн. Намын харъяалалаас нь болж төр засгийн туршлагатай боловсон хүчнийг олноор нь халж оронд нь юу ч мэдэхгүй, овилгогүй, чадваргүй хүмүүсийг танил тал, АН-ын гишүүн гэдгээр нь томилж байгаа нь юугаар ч зөвтгөж болохгүй нүгэл. Энд харгалзаж үзэх ганц л болзол бий: Хэрэв тухайн хуучин төрийн албан хаагч өөрөө санаачлагаараа шинэ эрх баригчидтай хамтарч ажиллахаас татгалзахгүй гэвэл тэр туршлагатай, ажлаа мэддэг хүнийг өөр намынх гэж халах шаардлага алга. Харин эсрэг тохиолдолд мэдээж тэр хүн өргөдлөө өгөөд явах учраас оронд нь шинээр хүн томилж таарна.
Д.Батбилэг (Хан Уул дүүргийн ИТХ-ын дарга) |
https://www.youtube.com/watch?v=BTjsxwZHH-k
Б.Пүрэвдорж (Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга) |
Амаржаргалын энэ "өөрийгөө золиослох оролдлогыг" олон хүн сайшааж, дэмжиж байна. Цочроо өгсөн зөв алхам хийжээ гэж. АН-ын лидерүүдээс хэн нэг нь ингэх ёстой байсан юм. Тэр нь Амаржаргал байж. "АН гарсан ч ялгаа алга" гэдэг үг яриа газар авах юм бол 16 оны сонгуульд далаараа цэвэр тавиулах муу ёрын дохио сонсогдож байна гэж ойлгох хэрэгтэй. Олон жилээр үргэлжилж хэвшил болсон муу бүхнийг арилгаж, өөрчлөлт хийхийг хүссэн ард түмний итгэл, хүлээлтийг хөсөрдүүлэх юм бол АН болон бусад хүчнүүд ирээдүйд өөрсдийгөө авсална.
Амаржаргалын хэлсэн үгийг АН-ын бусад удирдлагууд, эрх мэдэлтнүүд нэгбүрчлэн сайн уншиж дүгнэлт хийх хэрэгтэй. Ялангуяа төрийн албыг цэвэрлэх, бүх талаар бэхжүүлэх ажлыг хийж, зөв хүнээ бэлдэж сургах, чадваржуулах талаар дорвитой юм хийх цаг болсон гэдэгтэй санал нэг байна. Боловсон хүчний сонгон шалгаруулалт дээр анхаарахгүй бол "гудамжны" яриатай, эсвэл "гарынхаа загатнааг" гаргах хоббитой сагсуу даравгарууд албан тасалгаанд таахалзах нь олшрох хандлагатай. Төрийн алба бол ард иргэддээ үйлчлэх ёстой үйлчилгээний газар. Ийм л ойлголт, ухагдахууныг төрийн алба хаших хүсэл сонирхолтой хүн бүрийн толгойд заавал суулгаж өгөхгүй бол болохгүй нь. Ажил эндээс л эхлэмээр. Дээр нь нэмээд шударга байх. Ингэчихвэл бид сайхан нийгэм рүү нэг алхам ойртох гээд байна.
Comments
Post a Comment