Санжийн Баяр, родина тебя зовёт, сынок!


Санжийн Баяр (Их Британид элчин)
Санжийн Баярыг салам татна, татахгүй, Энхсайханыг эгүүлэн татна, үгүй гэхчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар албан бичгээр хэрэлдэв.
Ц.Цолмон хэлэх нь, гадаадад суугаа элчин сайдыг татах асуудлыг Засгийн газар (ЗГ) санал болгосон тохиолдолд  Ерөнхийлөгч уг асуудлыг УИХ-д тавьж зөвшилцөх ёстой гэнэ. Харин ЗГ ийм санаачлага гаргаагүй бол Ерөнхийлөгч ийм асуудал дэвшүүлэх эрхгүй бололтой. ЗГ-ын тухай хуулинд (15.4) энэ эрх нь ЗГ-т олгогдсон гэсэн байна.



З.Энхболд хэлэх нь, Үндсэн Хууль (33.1.5) ба Ерөнхийлөгчийн тухай хуулинд (14.14.3) тус тус зааснаар Ерөнхийлөгч нь Гадаад улсад суух элчин сайдыг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхтэй юм байна. Ийм эрхтэй хүн юм бол Ерөнхийлөгч энэ асуудлыг УИХ-д тавьж шийдүүлж болох логик утга энд байгаа биз?
З.Энхболдоос  Ц.Цолмонд хариу хэлэх нь, ЗГ-аас асууж байж элчин сайдыг томилох, эгүүлэн татах ёстой гэж Үндсэн Хуулинд заагаагүй бөгөөд хуулийн заалтууд зөрчилдсөн тохиолдолд эх хуулиа буюу Үндсэн Хуулиа барих ёстой.

Хууль эрх зүйн талаар мэргэшсэн хүмүүс ЗГ-ийн тухай хуулийн 15.4 заалт нь (Монгол Улсаас гадаад улс, НҮБ-ын дэргэд суух бүрэн эрхт газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөд өргөн мэдүүлнэ) Үндсэн хуулийн 33.1.5 заалттай болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.14.3 заалттай нийцээгүй бөгөөд зөрчилдөж байгааг онцолж байна. Уг нь бол аливаа хууль тогтоомж Үндсэн Хуультайгаа зөрчилдөж болохгүй харин нийцэж байх ёстой. (Бусад хуулиа Үндсэн Хуулиндаа нийцүүлж гаргах ёстой гэсэн үг)

Манай хуулийн мэргэжилтнүүд ,мэргэд энэ зөрчлийг олж харсангүй юу, мэдсэнгүй юу? Хууль хэлэлцэж баталдаг хүмүүсийн дутуу бодож, хайнга хандсаны гай ингэж гарч байна. Хоорондоо зөрчилтэй хуулийн заалтуудыг барьж талууд өөр өөрийнхөөрөө хуулийг  тайлбарлаж асуудлыг мухарлаж шийдэх боломжгүй болгож гацаа үүсгэдэг нэг жишээ энэ болж байна. Иймэрхүү хуулиуд хичнээн ч байдаг юм бүү мэд.
Хэн нэгний өмнөөс товчлуур дарж санал хураалтыг  шуурхайлдаг (гудамжны хэллэгээр үүнийг гурилдах гэнэ), мэтгэлцэе гэлээ ч мэдлэг нь дутдаг, ажлаа оромддог  манай дивтаатууд нэг иймэрхүү л зөрчилтэй хуулиуд үйлдвэрлэж суудаг байх. Аливаа асуудлыг шийдэх гэхээр мухарлаж эцэслэж болдоггүй нь энэ хоорондоо зөрчилтэй, хууль, дүрэм, журам гаргадагтай холбоотой.

Эцэст нь хэлэхэд, хэрвээ бид эх хуулиа (Үндсэн Хуулиа) үндэс болгож баримтлаад бусад хуулиудаа түүнд нийцүүлж гаргаж байх нь зөв гэж бодож байгаа бол эх хуулийнхаа заалтыг баримтлаад энэ асуудлыг эцэслэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, элчин сайд, тэргүүн нарыг санал болгох, томилох, буцааж татах асуудал нь  Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах нь зөв гэж ойлгож байна. ЗГ үүнд ямар ч хамааралгүй субьект болж байна. Тэр зөрчил маргаан үүсгэж байгаа ЗГ-ын тухай хуулийн 15.4 заалтыг хүчингүй болгох шаардлага гарлаа.
Эрх баригч намын дивтаатууд үүнийг эрхбиш олж харж байгаа гэж найдая. Нөгөө мундаг гэгдэх хуульчид нь дуугарах байгаа?

Жич. Ц.Цолмон албан бичгийнхээ төгсгөлд УИХ-тай харьцмаар байгаа бол өөрийнхөө гарын үсэгтэй албан бичиг явуулж бай гэж "зааварчилжээ". Бас л том дуугарч байна шүү! Өөрөө хуулиа сайн мэддэг эсэх нь эргэлзээтэй. ЗГ-ын тухай хуулийн нэг будлиулсан заалт бариад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хазаарлаж байгаа энэ үйлдлээс нь ийм дүгнэлт хийж болохоор байна.
Тайлбар: Санжийн Баяр одоо Их Британи-д, М.Энхсайхан Швед улсад Монгол улсыг төлөөлсөн элчин сайдаар ажиллаж байгаа.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө