Зоригийн хэргээр талцая

Г.Эрдэнэбат
Шүүр унасан шулам ээлжит Цензургүй яриа нэвтрүүлэгтээ нэгэн эрхэмийг урьж оролцуулсан нь бөөн шуугиан болж байна. Эрхэмийн нэрийг Г.Эрдэнэбат гэнэ. Улсын Ерөнхий Прокурорын орлогч. С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах Ажлын хэсгийн ахлагч.
Уг нэвтрүүлгийг үзээгүй хүн байвал ЭНД дарж сонирхоорой.

Ярилцлагыг үзээд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол энэ хүн ажлаа мэддэг хүн юм байна гэсэн бодол. Энэ хэрэг бүрэн шийдэгдээгүй гэж байна. Захиалагчийг нь олох ажил үргэлжилж байгаа аж. Хөдөөнөөс гурван баагий хот руу ирээд ямар ч шалтгаангүйгээр Зоригийг алах учир байхгүй. Захиалагч нь хэзээ ч илэрч мэднэ. Хугацаа тодорхойгүй, тодорхойлох ч аргагүй.

Харин наана нь элдэв хүмүүс элдэв юм ярьж байгаа нь сонирхол татна. Хэргийг үйлдэж ял авсан 3 хүнийг өмөөрч дуугарч байгаа Ц.Нямдорж гишүүн, Ж.Батзандан гишүүн нар ямар зорилготой ингэнэ вэ? Олон хүн ажиллаж, цөөнгүй  жилийг зарцуулсан ажлыг тэд яагаад үгүйсгэнэ?  Ер нь тэд яагаад энэ хэрэгт хошуу дүрээд байгаа юм? Ашиг сонирхол нь хөндөгдөөд байна уу?
Хуулийнхан ажлаа хийгээд хэргийнхээ ард нь гарсан хойно хэлэх юм байвал хэлнэ үү гэхээс хэрэг бүрэн эцэслэж шийдэгдээгүй байхад янз бүрийн юм ярих нь хэрэгт нөлөөлөх гэсэн оролдлого уу, эсвэл зүгээр шоу юу? Эсвэл цайлган цагаан сэтгэлээр хэргийн хувь заяанд, холбогдсон хүмүүст сэтгэл зовнио юу?

Чухам яагаад ингэж байгаа нь цаг хугацааны явцад тодорхой болно. Мэдээж жирийн иргэд нь  яаж зүгээр байх вэ дээ, бас л талцчихаад үзэлцэж байна.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг сайтар тунгааж үзвэл дараах дүр зураг харагдах мэт.
Логик гаргалгаа хийж үзье. Хэрвээ Ц.Нямдоржийн талынханы хэлээд байгаа шиг хүмүүсийг хэлмэгдүүлээд байгаа бол хуулийнхан буруутай болж таарна. Буруутай болох 2 шалтгаан байж болно. Нэгд,  маш том алдаа гаргаж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн учраас хуулийнханы ажлын ур чадвар ямар мөхөс дорой, дутмаг байгааг харуулсан хэрэг болно. Хоёрт, хэрэв  санаатайгаар зориуд ингэж хэлмэгдүүлсэн бол цаана нь ямар нэгэн, хэн нэгний ашиг сонирхол байна гэж хэлж болно. Магадгүй тэр аллагыг захиалагч этгээд(үүд)ийн даалгавараар ажилласан  байж болох.

Хэрвээ хуулийнхан зөв ажиллаад аллага үйлдэгчдийг үнэнээр нь тогтоож, шударгаар шийтгэсэн бол шүүмжлээд байгаа нөгөө тал буруутаж таарна. Энэ тохиолдолд Нямдоржийн талынхан захиалагчийн даалгавраар хуулийнханы эсрэг ажиллаж байна гэж ойлгогдоно. Захиалагчаа баригдуулахгүйн тулд хэргийн явцад нөлөөлөх гэж бүх л аргаа ашиглаж байна  гэсэн үг.
Тэгэхээр хэн нь захиалагчийн талд ажиллаж байна вэ гэдэг хэцүү асуултанд хариулт өгөх хэрэгтэй болж байна. Хуулийнханд  итгэх үү, Нямдоржийн талынханд итгэх үү?

Фэйсбүүк, Твиттер дээр энгийн пролетариуд хоёр хуваагдаад алалцаад эхэлжээ. Ер нь бол улс төрийн зорилготой аллага гэдэг нь ойлгомжтой л доо. Зориг гэртээ алт мөнгө, бэлэн доллар хадгалж байгаа гэж итгээд дээрэм хийх гэж очоогүй нь тодорхой. Зоригийг отож байгаад алсан байгаа юм. Тэр хүнийг устгах сонирхол хэнд байв? Г.Эрдэнэбат энэ хэргийг улс төрийн зорилготой аллага гэж нэрлэхээс дөлж байна лээ. Хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад ингэж тодорхойлж болохгүй байх л даа. Ялангуяа хэргийг шалгаж байгаа хүний хувьд.

Нэг асуудал дээр харин хуулийнхан анхаармаар санагдсан. Тэр нь юу гэвэл, хэргийн газар маш олон хүн (70 гаруй хүн!) нэвтэрч орсон тухай юм. Цагдаагийн хамгаалалт гарчихаад байхад л тухайн үед Цагдаагийн дарга байсан Мөрөн тэр олон хүнийг Зоригийн гэрт орохыг зөвшөөрсөн гэж байгаа. Хэрэг гарсан газар ул мөр баллахаас сэргийлж хамгаалалт гаргаад дараа нь мэргэжлийн хүмүүс нь очиж ажилладаг биш бил үү? Ийм юмыг мэдэхгүй Цагдаагийн дарга гэж байхгүй дээ. Тэгэхээр Мөрөн дарга хэргийн ул мөрийг "баллаж, арилгуулах" гэж санаатайгаар баахан хүмүүс оруулчихсан юм биш үү? Тэр нөхөр энэ тухайгаа тайлбарлаж хэлэх цаг болсон байх аа.

Нямдоржийг унагаах гэж байна хэмээн улаан фэнүүд нь жиргээд сүйд. Шударга хүн гэдэг хочтой сайд маань УИХ-ын даргаас огцорч байсан, хятадын тусгай албатай сүжирч мэдээ зөөдөг байсан гэж хэл аманд ороод мултарч чадсан, Эрдэнэтэд шахаа хийж хүүдээ туслаж сайн эцэг гэдгээ нотолсон, Женког гүтгээд шүүхээс уучлалт гуй гэсэн ял авсан ч хугацаагүй хойшлуулчихаад яваа бөгөөд Алтан хүүхний тансаг халамжийн  байранд үнэгүй суудаг   мундаг хүн л дээ. Фэнүүд нь энэ бүхнээр нь их бахархдаг бололтой.
Зарим нэг улаан фэнийх нь жиргээг сонирхуулая:



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө