Сү.Батболдыг Арслан тайжийн араас явуулж болохгүй учрын тайлал

МАН-ын баасан баас их бий. Тэр баасны өмхий үнэр биднээс одоо болтол салахгүй байна. Зарим баасыг нь хусаад ч арилахгүй байж мэдэхээр шинжтэй.  МАН ямар арчаагүй, хүйтэн цэвдэг, бэртэгчин зан гаргаж  Монголчуудын үрчгэр улаан нүүрэн дээр ингэж ялгадасаа нялж байж  вэ? Тэр олон  бааснаас нэгийнх нь тухай энд онцолж өгүүлье.

Сү. Батболд (одоо УИХ-ын гишүүн)
Сү.Батболд гэгч МАН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа  сонгуулиар намынхаа амласан 1.5 сая төгрөгийг тараахын тулд Таван Толгойн (ТТ) нүүрсний ордыг барьцаалж  Хятадын компаниас 350 сая ам. доллар бэлнээр аваад зогсохгүй мөнөөх гэрээндээ  авсан зээлээ (нүүрсээрээ) төлж дууссаны дараа  дахиад  10 жил (!) уг ордоос гарах нүүрсний ихэнх хувийг Хятадад нийлүүлэх үүрэг хүлээсэн заалтыг зөвшөөрөөд баталжээ.
Дэлгэрэнгүйг эндээс  уншаарай.  Өөрсдийнхөө амласан мөнгийг тарааж "турж үхэх" гэж буй иргэдийнхээ ам руу хэлтэрхий бурам мэт амсуулах шиг болоод өөрсдөө эрх мэдэлд хүрч л байвал улс оронд хэтдээ ямар гарз хохирол учрах нь тэдэнд огт падлийгүй бололтой.  Жинхэнэ бэртэгчин, эх оронч бус үйлдэл гэж үүнийг хэлэх бус уу? Эх орныхоо эсрэг, ашиг сонирхолд нь харш бөгөөд хохиролтой үйлдэл хийсэн хүнийг юу гэж нэрлэдэг билээ? УРВАГЧ!
Ингээд бодоход МАН болон түүнийг толгойлж байсан, Ерөнхий сайд асан Сү.Батболд бол эх орноосоо урвасан хүн гэдэг нь ойлгомжтой байгаа биз? Мэдээж Батболд ганцаараа сууж байгаад шийдвэр гаргаад гэрээ байгуулчихаагүй, цаана нь хамтарч зөвлөсөн, зөвшилцөж, зөвшөөрсөн дэмжсэн хүмүүс байгаа. Бүгд тэр үед эрх барьж байсан МАН-ын удирдах албан тушаалтнууд, тус намаас гаралтай төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс байгаа. Батболдоос асуухад л хэлээд өгнө. Тийм учраас л МАН болон Сү.Батболд гээд байгаа юм.

Хуучин цагт бол урвагчдыг яадаг байсан билээ? Цогт тайж хүүгээ дайсны талд таатай байдал үүсгэлээ гэж үзээд урвагч хэмээн цаазалдаг.  Гадны улсад таатай байдал үүсгэж, Монголын эрх ашгийг хохироосон МАН-ыг тарааж, Сү.Батболдыг цаазаар авах уу? Нүгэл гэм! Манайх чинь цаазын ялгүй болсон улс, хоёрдугаарт, ганц туршлагатай бөгөөд боловсон хүчнээр хахаж цацсан  намаа тараачихаар бид чинь "хаачих" болж байна? Ёстой л өнчирч хоцроно гэдэг болно биз дээ?  Улс гэрийн маань тулгуур болсон "хос багана" АН, МАН хоёр минүү зээ гэж. Нэг баганаа аваад хаячихаар гэр чинь нурчихдаг юм байгаа биз дээ? Ингэхээр гэрээ нураахгүйн тулд МАН-ыг тараахгүй, цаазын ялгүй учраас Сү.Батболд Арслан тайжийн араас орохгүй нь ойлгомжтой боллоо.
End of story.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө