МАН-д ичих булчирхай алга

"Ард түмний сонголтыг шүүх өөрчилдөг байж таарахгүй" гэж МАН-ын "заазанд" нэр заагдсан эрхэмүүдийн нэг болох  Д. Лүндээжанцан өгүүлж байна.  Тэрээр Үндсэн Хуулиас иш татаж байнаа: "Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан засгийн эрхийг барина" гэж.

Д.Лүндээжанцан
Яг зөв, гэхдээ Үндсэн Хуульд мөнгөөр санал худалдаж аваад сонгогдож болно гэсэн заалт байхгүй л дээ. 50, 60% ч бай, хамаагүй бүр 99%-ийнх нь саналыг мөнгөөр худалдаад авчихсан байсан ч  хууль зөрчсөн л бол буруутаж таарна. Сонгуулийн хууль гэж нэг юм бий шүү дээ. Тэрийгээ л баримтлана биз дээ.

Гэтэл хууль зөрчөөд (мөнгө тараагаад) сонгогдчихсон хүмүүсээ л хэлмэгдлээ гээд байгаа энэ МАН-ынханд ер нь эрүүл ухаан гэж байна уу? Ард түмний сонголт л гээд улиглаад байх юм. Тэр ард түмний сонголтыг чинь  худалдаад авчихсан байвал хууль зөрчсөн болох бөгөөд тийм учраас шүүхээр шийдүүлж байгаа биз дээ.

Увсын хоёр гишүүнийг (Чойжилсүрэн, Хүрэлбаатар) хуулийн хүрээнд ажилласан гэж Лүндээжанцан гишүүн айлдсан байх юм. Яаж амаар нь багтаж гарна вэ? Ёстой улайхгүй гүрийнэ гэдэг л энэ байх даа. МАН-ын нэрээр Увсаас гарсан тэр хоёрыг хууль бус  гэж үзсэн шүүгчдийн буруу гэх нь л дээ. Юу ч гэхэв дээ. Иймэрхүү юмнуудыг намаасаа зайлаасай гэж байгаа МАН-ын жирийн гишүүдийн түмэн зөв.

Ард түмэнд луйвардаж, хулгайлж, хахуулиар авсан мөнгөнөөсөө "Богдын хишиг" аятай тарааж цацаад албан тушаалд очих асуудал  бол Монголынхоо газар доорхи баялагийг гадаадын компанид барьцаа болгож өндөр хүүтэй зээл аваад мөн иргэддээ "сайн хүн" болох гээд тараагаад өгчихсөн нүгэлтэй харьцуулбал "жулдана".  Таван Толгойн ордын  газар дор байгаа нүүрсийг барьцаалж Хятадын Чалко компаниас 350 сая ногооныг  өндөр хүүтэй зээлэхэд байгуулсан гэрээ нь Монголд маш хохиролтой гэж байгаа.

Таван Толгойн нүүрсийг олон жилийн хугацаагаар тогтсон үнээр (тонныг нь 70 доллар) нь зөвхөн Хятадад нийлүүлэх үүрэг хүлээжээ. (Тонн нь 100 доллар байсан ч хамаагүй 70-аар л тооцно). Гэрээний хугацаа дууссаны дараа ч мөн тодорхой хугацаанд (5 жил ч бил үү) Хятадад түлхүү нийлүүлнэ гэж байгаа.  Одоо Таван Толгой бөөн өртэй, хөдөлж чадахгүй сууж байна гэнэ. Засгийн газраас тэр ашиггүй гэрээг цуцалж, Чалко компанид мөнгийг нь буцааж төлөөд явах бодолтой дог. Иймэрхүү л хөөний юм хийдэг улс даа, энэ МАН. Тэдэнд тухайн цаг мөчид өөрсдөд нь л ашигтай байвал (сонгуулиар амалсан мөнгөө өгч байгаа сайн дүр эсгэх нь чухал байна шүү дээ)  бүхэл бүтэн улс орны эрх ашиг, Монголчуудын сонирхол огт хамаагүй аж. Тэдний үнэн нүүр царай энэ.

Төрийн өмчит компаниудыг мөнгө идэх уурхай болгосны жишээ МИАТ-ын мөнгийг луйвардсан хэргээс харагдаж байна. Цаашид ч иймэрхүү хэрэг олон илрэх болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө