Баяр аа, чи сэлж чадах уу?

Энэ Баяр гэж үйлтэй амьтан байнаа. Овоо боловсорсон сэхээтэн, ирээдүйтэй нөхөр байна гэж бодож байсан маань эндүүрэл байжээ. Яаж ч бодсон Монголын улс төрд хэрэггүй шаарнуудын нэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байх юм.
Одоо тэрээр хийсэн нүглийнхээ горыг амсаад амьтны хараал идсэн шигээ Америкт орогнож байна. Сүүлийн үед Баярыг бусад нөхдийнх нь хамт (Хууль зүйн сайд байсан Мөнх-Оргил ба Цагдаагийн дарга Амарболд) Гаагийн Олон улсын шүүхэд өгөх сураг байна. Мөн зарим хүчний зүгээс Баярыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон хүний тоонд оруулах талаар хууль санаачлуулахаар Америкийн хуульчид хандах бодолтой байгаа тухай бичиж байна.

Уг нь их ирээдүйтэй хөдөлсөн нөхөр л дөө. МАХН-ын дарга болоод, Монгол Улсын Ерөнхий сайд болоод л. Гэхдээ мань эр нэг юман дээр алджээ. Тэр нь юу вэ гэхээр жам ёсны юмыг тэр жамаар нь явуулахгүй, үлгэрлэвэл, уулнаас буух үерийн усыг сөрж зогсож болно гэж бодсон аж. Энэ утгаар, 2008 оны сонгуульд МАХН ялагдаж мэдэхээр байна гэдгийг ойлгоод, ямар ч үнээр хамаагүй сонгуулийн үр дүнг өөрийн намд ашигтайгаар гаргахаар шийдсэн нь хожим өөрт нь гай болж байгаа нь энэ.

МАХН хүссэн ялалтаа авсанаас хойш Баяртай Баяргүй цаашаа явдгаараа явна. Баяр харин өөрийгөө золиосолж орхисон байна. Энэ эрсдэлийг бодвол тооцоо биз дээ. Гэхдээ одоо байгаа байдлыг ажихад мань эр дутуу л тооцсон юм шиг байна. Мэдээж ийм хэл амтай юм болно гэдгийг мэдсэн бол ямар амьтан намынхаа төлөө өөрийнхөө ажил амьдралыг золих билээ.

Хэдий нас гайгүй , дөнгөж 50 гараад л явж байгаа боловч Баярын хувьд карьер нь дуусаж нэг бол ...дугаар хорооны жирийн иргэн болох, эсвэл цэвэрхэн шиг далд орох 2 сонголт л үлдэж дээ. Ямар ч байсан дахиад Монголын улс төрийн тавцанд гарч ирэх нүүр түүнд байхгүй болсон гэдгийг өөрөө ойлгож байгаа байлгүй дээ. Зарим нэг сонинд бичсэн шиг арай дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж цусгүй алах юм биш биз дээ?

Тийм совесть байхгүй гэж итгэхээс. Ер нь бол нэг их итгээд байхаар совесть-той нөхөр ч бас биш юм шиг ойлгогдсон шүү. Яахав, Баабарын итгэлийг бол алддаггүй байх л даа, гэхдээ Баабар чинь Монголын ард түмэн биш шүү дээ. Зөвхөн нэг эс нь. Тэгэхээр нэг эсийнх нь итгэлийг даагаад, бусдынх нь өөдөөс салаавч үзүүлнэ гэдэг бол улс төрч хүний хувьд байж болшгүй асуудал.

Баярт улс төрч хүнд байх ёстой ёс зүй, намба алга. Архинд дуртай юм зайлуул гэж өрөвдөж болох ч олны өмнө согтуугаар орилох нь ямар ёс вэ? Тэр жил манайхан Олимпийн аваргатай болж олон түмэн Сүхбатарын талбайд цуглаж бөөн юм болов доо. Манай төрийн 2 өндөрлөг болох тэр үеийн Ерөнхийлөгч Энхбаяр, тэр үеийн Ерөнхий сайд Баяр , дээр нь тэр үеийн Ардчилсан намын дарга, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж нарын хүмүүс хүнээр түшүүлж согтуу гарч ирэв дээ.

Энэ тухай бичлэг Ю-Тюб сайт дээр тавигдсаныг хүмүүс үзээ биз дээ. Үзээгүй хүмүүс дараах линкээр орж үзээрэй:

http://www.youtube.com/watch?v=AZXLrkIizpc

- Би Монгол Улсын Ерөнхий сайд Баяр байна, Ура!!! хэмээн орилж байгаа хүнийг харахаар ой гутах юм. Ийм ёс жудаггүй хүн нэр хүндтэй улс төрч байж чадахгүй.
Баярын бас нэг муу чанар бол худалч. 2008 оны сонгуулийн үеэр яаж худлаа бүлтэрч, зүсээ хамалеон шиг хувиргаж байсныг хүмүүс санаж байгаа болов уу?
Ардчилсан нам 1 сая төгрөг амалсаны дараа Баяр нэг хэсэг буруутгаж, үгүйсгэж байснаа сонгогчдын уур амьсгал ер нь биш болох нь гэдгийг мэдрэнгүүтээ өнөө хэлсэн ярьснаасаа 180 градус эргэж өөрсдийнхөө шинэ амлалт болох 1.5 сая төгрөгийг боломжийн юмаа гээд ичих ч үгүй авдаг гэж байгаа. Энэ хэлсэн ярьсаны нотолгоо бичлэгийг бас дээрх сайт дээр тавьсан байгаа. Дараах линкээр ороод үзээрэй:

http://www.youtube.com/watch?v=Ue1Q9cRbK9A&feature=related

Улс төрч хүн ийм ичгүүргүй худалч байж болохгүй ээ. Энэ бол мань эрийн улс төрд тэнцэхгүй байх бас нэг шалтгаан.
Хамгийн ноцтой шалтгаан бол өөрийн болон өөрийн намын эрх ашгийн төлөө ард түмнийхээ эсрэг юу ч хийхээс буцахгүй байх арчаагүй хүнлэг бус араншин. 2008 оны луйврын сонгуулийн дараа эсэргүүцсэн хүмүүсийг баривчлуулж, тамлуулж, буудуулсан явдал Баяртай шууд холбоотой. Засгийн газрын тэргүүний хувьд тэр бүх хариуцлагыг хүлээх ёстой. Цагдаад буудуулсан 5 хүний амь. шархдуулсан олон хүний бие эрхтэний гэмтэл, шоронд орж хилс ял авсан хүмүүсийн хохирол бүгдийг Баяр хариуцах ёстой.

Энэ ялаас мултрахын тулд тэрээр Ардчилсан намын нөхдийг албан тушаалаар хахуульдан амыг нь барьж, улмаар Ерөнхий сайдын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгч, хүнд нэг их харагдалгүй чимээ анир гаргахгүй байж бүхнийг мартагнуулах арга сэджээ. Гэвч бүх юм түүний тооцоолсоноос өөрөөр эргэсэн учраас мань эрийн хувьд одоо нуман тулгуурын байдалд орчихоод хүндхэн байгаа. Хэрэв эрүүл ухаантай хүн бол одоо энэ байдлаас яаж цэвэрхэн гарах вэ гэдгээ сайн бодож байгаа байх. Ардчилсан нам амаа үдүүлсэн боловч ард түмэн нэхэл хатуутай байна гэдгийг тооцоолсонгүй.

Дээр миний хэлсэнээр Баярын хувьд 2 зам л байна. Эхний зам нь нүглээ наминчлаад улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлах, удаах нь муу явахаар сайн үх гэдэг шиг зуурдаар чадарч алга болох явдал. Зуурдаар гэдэг нь хожим хойно Баяр амиа хорлож үхсэн гэж бичигдэхгүйн тулд юм шүү дээ. Сэлж чаддаггүй бол Флорида мужийн аль нэг далайн эрэг дээр усанд орж байгаад хөл алдаад живэх нэг арга байж болох юм. Бассеинд живэх ч Америкт үнэмшил муутай л даа.

Автын осол ч цэвэрхэн л хийхгүй бол бусад хөндлөнгийн хүмүүсийг аюулд нэрвэх гэмтэй арга. За тэгээд өөрөө ямар нэгэн юм бодоод олчих биз дээ.
Хувийн зүгээс зөвлөхөд, эхний сонголт нь зүгээр болов уу. ( Гаагийн шүүхэд дуудагдаад ял сонсчихгүй бол шүү дээ.)
Адаглаад хэдэн хүүхэддээ харагдаад явж байна биз дээ. Олон амьтны хараал идэж, олон ээжийн, эгчийн , эхнэрийн цус нулимсаар нулимуулсан хүн чимээгүйхэн шиг уулын мухарт очоод хэвтчихсэн дээр байхаа даа. Гэхдээ албан тушаалаа ашиглаж олсон, хахуулийн мөнгөөр босгосон гээд яригдаад байгаа тансаг өргөө чинь бас л хараалын оромж шүү. Тийм болохоор тэрийгээ хүүхдийн байгууллагад хандивлахыг зөвлөе. Буян болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө