Ё.Отгонбаяр од болж байна

Ё.Отгонбаяр
Хуучин засгийн үед Боловсролын сайд байсан, МАН-ын лидерүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр сүүлийн үед "од" болж байна. Харамсалтай нь сайнаар биш, муугаар.

Улсын Мөрдөн Байцаах Газрын (УМБГ)-ын даргын мэдэгдсэнээр мань эр хэн нэгэн хүнээс мөнгө салгах гэж бүтэлгүйтээд тэгээд эхнэрээ "бариад" өгчихсөн юм байна. Уул шугамандаа эхнэртээ их мөнгө (230 сая төгрөг) өгч "баярлуулах"  гэж байгаад хоёулаа баригдчихгүй юу.

http://www.news.mn/content/147484.shtml

За тэгээд эхнэрээ "Нэг худагт" оччихсон хойно "матрын нулимс" унагаж байгаад л Твиттерээр сонгуулийн сурталчилгаа хийж эхлэв ээ. Нөгөө гол өрсөлдөгч Элбэгдоржийн эсрэг пиардахдаа эхнэрээ "ашигласан" хэрэг. Нэг сумаар 2 туулай буудан аллаа. Эхнэрээ өрөвдүүлж одоогийн төр засгийн эсрэг дайралт хийж нэр хүндийг нь унагаах, мөн үүнтэй зэрэгцээд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдоржийн эсрэг сонгуулийн сурталчилгаа явуулж эхэллээ. Одоо ч үргэлжилсээр.

Ингэж байтал дээр өгүүлсэнээр УМБГ-ын дарга мэдэгдэл хийлээ.  Отгонбаяр өөрөө хэргийн сэжүүр болоод явчихлаа. Мань эр ч яахав, мэдээж тас гүрийлээ.  Хүмүүс одоо юу гэж бодож байна? МАН-ын .үхтлээ үнэнч улаан фенүүд мэдээж Отгонбаярын талд зогсож байгаа. Тэгвэл тэд нараас хэдэн асуулт асууя.

1. Нийтдээ дөрвөн банкинд  Отгонбаярын эхнэрийн нэр дээр нээсэн 21 (сүүлд 26 болж нэмэгдсэн) данснаас 5-ыг нь Хөрөнгө Орлогын Мэдүүлэгтээ (ХОМ) бичээд, үлдсэнийг нь нуусан байгаа юм. Яагаад?

2. Тэр олон дансаар сая саяараа орж ирээд бэлнээр гарчихсан мөнгийг Отгонбаяр мэдэхгүй гэж байна. Тэгвэл Отгонбаярын эхнэр Эрдэнэсолонго өөрийнхөө нэр дээр эдгээр данснуудыг нээлгэсэн болохоор мэдэхгүй байна гэж байх уу? Бодвол сар бүр данснуудынхаа хуулгыг авч шалгадаг байсан байлгүй дээ. Бодоход, өөрсдийнх нь хэлж байгаагаар тийм их мөнгөтэй орлоготой биш юм бол 26 данс нээлгэх шаардлага юу байв?

3. УМБГ-ын даргын хэлсэнээр Отгонбаяр нэг нөхрийг  авилга өг гэж дарамтлаад сүүлдээ өгөхгүй болохоор нь олон залуусаар зодуулсан байгаа. Энэ хэрэг гэрчлэх гэрчтэйгээ (зодсон, зодуулсан, зуучилсан) нотлогдсон асуудал гэж байна лээ. Тэгвэл үүнийг Отгонбаяр бас л үгүйсгэж байгаа. Зүгээр л үгүйсгээд байгаа нь сонин. Хэрвээ үнэхээр худлаа бол нэр төрөө сэргээнэ гээд УМБГ-ын даргатай шүүхдэлцээд давхичихмаар юм. Тэр олон гэрчтэй чинь уулзая, үнэн мөнөө олно гээд сүйд болмоор юм. Гэтэл үгүй юмаа. Твиттерээр нэг сулхан дуугарчихаад л чимээгүй суугаад байгаа. Яагаад? 

4. Элбэгдорж хүн барьж шалгадаг, шалгах шийдвэр гаргадаг субьект биш. Энэ ажлыг хийдэг байгууллага, хүмүүс  гэж тусдаа бий. Үүнийг Отгонбаяр мэдэхгүй байна гэж байхгүй. Тэгвэл яагаад шууд л Элбэгдорж руу дайрах болов? 

Эхнэрээ баривчлагдсанаас хойш Элбэгдоржийн эсрэг сонгуулийн сурталчилгааг их хүчтэй явуулж байгаа. Мань эрийн Твиттерээр хийсэн зарим нэг "Жиргээ пиар"-ыг харъя:

 
Авгайгаа сонгуулийн "золиос" биш "хэрэгсэл" болгосон хүн нь Отгонбаяр өөрөө гээд бод доо! Битгий улс төржүүлээрэй гэчихээд Элбэгдоржийн эсрэг дайрах "зэвсэг" болгож   байгааг юу гэж ойлгох вэ? Сайхан жүжиглэж байгаа юм шүү. 


Элбэгдоржийг харлуулах, гутаах зорилготой жиргэлт. Хэрэглэж байгаа үг хэллэгийг анзаараарай.  Ааваар нь "наадахын" тулд ээжийг нь шоронд хийсэн гэж хүүхэд нь ойлгож байгаа гэнээ. Элбэгдоржийн шорон л гэнэ. 37 он болж байна л гэнэ. 


Элбэгдоржийн "эр","эм" эсэхийг шалгаж хатгасан нь


Ардчилсан намд ямар нэр өгөх вэ байз? Бодоцгооё.

Өмнө нь тэр 37 онд хэлмэгдсэн хүмүүсийг ойлгодоггүй байсан юм байна.  Саяхнаас ойлгосон юм даг уу даа.


МАН-ын лидер ийм юм ярихаар чинь манай хажуу айлын чуганц  юу ярих нь ойлгомжтой. Ер нь түвшин нь ойролцоо  байгаа юм биш  үү?

Би тийм хүн биш гэчихээд зүгээр суугаад байдаг нь сонин юм шүү. 230 сая төгрөгийн авилга өг гэж дарамталсаныг авсан гэлээ гэж мушгиж. Гэхдээ өмнө нь авсан өөр авилгаа  "аваагүй" гэж ярьж байж мэдэх юм.

УИХ гэдэг нэг ангийнханаас нь ганц нэг хүн (С.Дэмбэрэл мэтийн) Ё.О иймэрхүү "баба" юм хийх хүн биш гэдэгт бүрэн итгэж явдагаа илэрхийлж тал засаж байна лээ. Итгэх эсэх нь хүний эрх боловч албаны хүмүүс мэдэгдэл хийгээд байхад ингэж ярьдаг бас сонин шүү. УМБГ-ын дарга  худлаа баримт үйлдэж (банкуудтай нийлж хуурамч хуулга хийсэн гэх гээд л байх шиг), хүн гүтгэвэл арьсан дээрээ торгон дээлээ нөмрөөд "Нэг худаг" руу марш гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ, тэнэг л биш бол.

Ер нь засаг солигдсоноос хойш мөнгө хулгайлсан, завшсан, угаасан гэх мэт том том хэргүүд илэрч байгаа. Мэдээж МАН засаг барьж байсан бол энэ хэргүүд илрэхгүй байх байсан, яагаад гэхээр өөрсдийгөө барьж өгч шорон явуулна гэж байхгүй. Олон жил засаг барьж байхдаа МАН мөн ч их туйлж байсны гай гарч байгаа юм. Мөнхийн засаг барина гээд бодчихсон л "хусч" байж л дээ. Отгонбаярын энэ хэрэг бол холбогдогч нь МАН-ын том лидер учраас яалт ч үгүй анхаарал татаж байгаа.

Өмнө илэрсэн бусад хэргүүдийн "эзэд" нь хуучин засгийн үед албан тушаалд суусан янз бүрийн хурган дарга нар, төр засгийн албан тушаалтнууд  байгаа юм. Жижиг загаснууд ч биш л дээ, гэхдээ Ё.О-той харьцуулбал бага. Отгонбаяр бол том тул. Том тулнуудаас эхнийх нь байх даа. Өнөөдөр  ч олон тул загаснууд чөлөөтэй сэлж яваа. Тэднийг бариад хулгайлсан мөнгийг нь буцааж аваад хүүхдийн цэцэрлэг, сургууль хэдийг  бариулчихвал хүүхдүүдэд  маань хэрэгтэй.

Отгонбаяр гишүүн "Намайг хорьчихоод эхнэрийг маань суллаач. Би шалгуулъя" гээд л жиргээд байгаа.  Шалгуулахын тулд өөрөө эхлээд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хэрэгтэй болох  байх. Гэвч одоогоор зориг нь хүрэхгүй байгаа юм болов уу даа. Гишүүнээсээ түдгэлзээгүй  байж ингэж "шордоод" байгааг нь юу  гэмээр ч юм. "Од" болж байгаа гишүүн маань ер нь л явцгүй болоод явчих шиг боллоо доо.  Өөрийнхөө нэрээр нээж мөнгөө угааж байхгүй эхнэрийнхээ нэрийг ашиглаад муу эхнэрээ баллаж орхилоо доо. Одоо цаадах нь юу боллоо гэж нөхрөө "барьж өгөх" вэ дээ. Гүрийгээд л ганцаараа ялаа аваад явна. Харин Отгонбаярыг  УИХ-ын гишүүнээс больсон хойно нь хуулийнхан шалгах эрхтэй  болно. Тэр цаг нь 2016 он болов уу. Наана нь зориг гаргаж түдгэлзэхгүй бол тэр шүү дээ. За даа,  2016 он хүртэл хүлээх  л болох байх даа. Юу болохыг цаг хугацаа харуулна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё