Хүрэлбаатар хэлээ гаргаад, гараа өргөөд бууж ирэв
Н.Хүрэлбаатар |
Цагдаа тэр үед Хүрэлбаатарыг байцааж байхад элдэв тайлбар хэлж булзааруулж байжээ. "Хүн хадгалуулсан", "манай найзын мөнгө", "эмнэлэг барих мөнгө", "манай баз Батаагийн мөнгө" гэхчлэн янз бүрийн тайлбар өгч байсан аж. Гэтэл шалгагдаж байхдаа Солонгос руу явчихсан юм байна. Байцаагдаж байсан хүн ингээд гадагшаа явчихаар оргон зугтлаа л гэж ойлгосон байна. Цагдаад хэлээд явахгүй яасан юм бол? Хэлчихвэл явуулахгүй гэж бодсон юм болов уу?
Бодоод байхад Солонгос руу зугтаад ч хаа холдох юм билээ. Тэнд насаараа амьдрах юм уу? Хар ажил хийх үү? Хараар ажил хийж байгаад нэг өдөр баригдаад л Монгол буцаад ирнэ. Тэгвэл бүр онигоонд орно биз дээ?
Ухаанд нь ухна үхээгүй юм болохоор эргээд ирсэн гэж ойлголоо. Харин одоо тэр сейфэнд байсан 500 гаруй сая төгрөг юун мөнгө вэ гэдгийг л үнэн зөвөөр нь хүлээх үлдлээ. Онгоцны буудал дээр цагдаа нар тосож баривчлах үед хэдэн үг хэлсэн гэж байгаа. Тэр нь юу гээч? "Үнэн мөнийг тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна", "Хэлмэгдүүлчихгүй байх", "Улс төрийн ямар нэгэн шалтгаантай". Эндээс харвал мань эр үнэнээ хэлэх янзгүй. Хэлмэгдсэн хүний дүрд тоглох гээд байгаа юм биш үү? Хэлж ярьж байгаа жижүүрийн үгнүүдийг нь унш даа.
За ямар ч байсан байх ёстой газар руугаа явлаа. Тэнд очоод дөрвөн хананы дунд сууж байхдаа хүн юм бол сайн бодож тунгаах байх гэж найдая даа. Хэрэг хийсэн ч хэргээ хүлээж чаддаг байх чинь бас хүний авууштай чанар . Тийм чадвартай "хувалзнууд" одоо илрээд байгаа том том хэргүүдийн эзэд дотор байна уу?
Comments
Post a Comment