Сүүлийн үеийн сонин хачин
С.Жавхлан |
Салаавч гаргагч этгээд |
Л.Цандэлэг гэгч тариаланч нөхөр хөдөө автобусаар зугаалж явахдаа тэнд зорчиж явсан охиныг оролдоод бүтээгүй тухай шуугицгаалаа. Дарваан хар хочтой, дэд сайдын сэтэртэй Цогоо гэгч Цандэлэгийг үнэнээ хэлж шалгуул гэсэн биш гай болж өөрөө хүчиндүүлэх аюулд тулгараад байгаа бололтой. Цандэлэг хэлэхдээ, хэрвээ би тэр охиныг хүчиндсэн гэж нотлогдохгүй бол Дарваан харыг хүчиндэнэ гэжээ. За тэгэхээр алдарт жиргээч Танхай эмээгийн жиргэсэнээр ямар ч байсан Цандэлэг хүчингийн хэргээр явах нь тодорхой байна. Цандэлэг баисекшүэл (bisexual) учраас эр, эм аль ч хүйсийг сонирхдог бололтой.
Мань эр хүчиндээгүй байж болох ч тэр охиныг оролдоно гэдэг нь Монголчуудын ойлголтоор тухайн эм хүйстэнтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн завдах үйлдэл юм. Гэвч нөгөө охин татгалзсан нь элдвээр хэлүүлэх шалтгаан болсон бололтой. Харин Цандэлэг маань би бөлдөгөө шургуулаагүй юм чинь юуны чинь хүчин бэ гээд их маадгар байгаа байх. Гэхдээ бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэхийг завдах гээд гэмт үйлдлийн өөр хэлбэр, томъёолол бий л дээ. Манай хууль сахиулах, хяналтынхан шалгаад яаж шийдвэрлэх нь сонин байна. Нөгөө цагдаад салаавч өгдөг нөхөр шиг торгуулаад мултрах юм болов уу?
Ямартай ч Цандэлэг бэлгийн идэвхтэй бөгөөд цус нь шингэн эсрэг хүйстэнд сонирхолтой юм байна гэдэг нь харагдаж байна.
У.Хүрэлсүх |
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт уригдан оролцож байсан. Монгол угсаатны 100 эрхэмийн нэг мөн үү гэдэг бол эргэлзээтэй асуудал. Бодвол П.Анужингийн явуулга байсан биз ээ.
Нэг хэсэг Австралид амьдарч "хонь хариулж" байгаад буцаж ирээд л сраз майор Ерөнхий сайд болчихдог айхтар дамшиг. Булчин шөрмөсийн хүч чадлыг биширдэг бөгөөд төмөр өргөх дуртай. Огцорсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат түүнд хандаж хэлэхдээ, "Булчингийн хүчээр биш, ухааны хүчээр ажиллаарай" гэсэн нь бүтүүхэн ёжлоод авсан хэрэг. Юутай ч яаж ажиллахыг цаг хугацаа харуулна. Санасаныг бодоход олон түмэн их зүйл хүлээж байгаа нь мэдрэгдэж байна. Гэхдээ багш нарын цалинг нэмэх боломжгүй гэдгээ шууд хэлсэн. Ажил хаяад байгаа багш нар яаж хүлээж авах бол? Ж.Мөнхбатын хэлсэнээр Ерөнхий сайдын "зовлон" ингээд л эхэлж байгаа юм.
Ж.Мөнхбат |
Иш татая:
- Ерөнхий сайд болж байгаа хүний зовлон өнөөдрөөс эхэлж байгаа юм. (Тавлаад байгаа юм уу? Заавал зовлон гэж муу үгээр хэлэх хэрэг юу байв? Яруу найрагч хүн үгээр гачигдана гэж юу байх вэ дээ. Зовлон гэдэг муу ёрын үгийг орлуулах зөндөө л хэллэг бий. )
- Биеийн бядаар биш, тархины бяраар ажил хийх ёстой. (Хүрэлсүхийг төмөр өргөх дуртай юм болохоор нь ёжилж байна. Үүнээс гадна чиний ухаан чинь хүрэхгүй гэж битүүхэн хэлээд байх шиг)
- Та Ардчилсан намтай нийлж засгаа огцруулсан, намынхаа асуудлыг төрийн зовлон болгосон, Монгол төрийг бужигнуулсан. Дахиж ийм зарчимгүй алхмуудыг битгий хийгээрэй.
(Чи намаасаа урвасан гэж Хүрэлсүхийг хэлж байна. Намынхаа эсрэг ажилласан гэж. Дахиж битгий ийм юм хийгээрэй гэдэг нь чи одоо Ерөнхий сайд болсон юм чинь энэ удаа өнгөрөөе, харин сүүлд хариуцлага тооцноо гэж занаж байна гэж ойлгогдлоо)
- Эрдэнбатын Засгийн газар унаад шороотой хутгалдчихсан байгаа шүү. Битгий унасан хойно нь дээрээс нь нэмж өшиглөөд, нулимаад дэвслээд байгаарай. Эсвэл одоо хайрцаганд хийгээд булшлах гээд байгаа юм уу? Тийм юм байхгүй шүү. Шоронд хийх гэж байгаа бол хийгээрэй. Тэр шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ шүү.
(Бид юу ч хийсэн байсан битгий шүүмжлээд байгаарай гэж хэлж байгаа юм уу даа. Мөнхбат өөрийнхөө мэдлийн компанид олон тэрбумын концессийн ажил авсан гэдэг яриа явж байгаа, үүнийгээ хэлсэн юм болов уу даа. Бид нарыг битгий оролдоод байгаарай гэж загнаж байна. Хэрэв оролдвол алалцана шүү гэж байна. Шоронгийн тухай ярих хүртлээ зүрх нь дэлсэнэ гэдэг бол мань эр ихээхэн бухимдаж, сандарч байгаа нь илт байна. )
Comments
Post a Comment