Жиргээчин Сүхбаатар
Ж.Сүхбаатар гэж МАН-ын нэг дарга байх. Тэр жил хэнийг билээ (андуураагүй бол С.Эрдэнийг байх аа) "эрүүгийн элемэнт" гэж Их Хурал дээр доромжилж байсан нөхөр.
Твиттер лүү шагайсан чинь мань эр Д.Одхүүтэй ид мэтгэлцэж байнаа. АН-ын Д.Одхүү хуучин Их Хурлын гишүүн байсан. Энэ хоёрын "хэрүүл" нэг иймэрхүү:
"Сүүлийн жилүүдэд хамтдаа явсан шүү дээ" гэсэн Жиргээчин Сүхбаатарын үг МАНАН-гийн үеийг бодогдууллаа. Сонгууль луйвардаж ялсан МАН 5 иргэнийг цааш нь харуулчихаад бантахдаа АН-ыг урхидаж "хамтарсан" засаг гээч юмыг байгуулан "амыг" нь скочдоод, мөн хожмын аливаа шүүмжлэлийг АН-тай "хуваалцах" давхар санаагаар ингэж хамтарсан гэдгийг батлах баталгаа нь Сүхбаатарын хэлсэн дээрх үг дүрээрээ мөн. Энэ үгийг МАН-ынхан бүгд л амны уншлага мэт шүүмжлэл болгоны хариуд хэлж "ам тагладаг". С.Баярын "суу ухааны" хүчинд МАН өнөөдөр ийм "гоё" тайлбартай сууж байгаа юм. Тэр хүндээ бодвол их талархдаг биз ээ.
Ийм үгээр "амаа таглуулаад" байхаар миний уушиг сагсайх гэж яана гээ! Тэгээд тэвчсэнгүй хоёр "том даргын" дундуур ороод туучихав аа, хөөрхий. Сүхбаатарын дээрх хэлсэнд нь хариу бичээд явуулчихлаа.
Тэгсэн чинь удалгүй хариу нь ирлээ:
Би уг нь "ухуулга" хийгээгүй л юмсан. МАН-ын хийсэн нүглийн тухай би МАН-ын даргад "ухуулаад" байх даа яахав дээ, ха ха. Тэгсэн чинь "жижигхэн ухуулгаа надад битгий хий" гэж тэнэгтдэг байна шүү. Танайхан тэгсэн шүү л гэж хэлсэн ухаантай юм шд, уг нь. Толгой нь жаахан ажилладаг хүн бол миний бичсэнийг "ухуулга" гэж хэлэхгүй дээ.
МАН-ын том дарга өчүүхэн намайг тоогоод бичиж байхад чинь хариу явуулахгүй бол алдас болно:
Тавын таван иргэнээ буудаж алчихаад тэр үеийн төр, засгийн тэргүүнүүд ард түмнээсээ уучлалт гуйгаагүй билээ. МАН-ын төрийн тэргүүнтэй (Энхбаяр) , Засгийн газартай (С.Баяр) байсан байх аа? Сүүлд Ерөнхийлөгч Элбэгдорж төрийн тэргүүний хувьд ард түмнээсээ уучлалт гуйж билээ. Таван террорист алчихсан аятай аашилж байсан даа, энэ МАН-ынхан.
Тун удалгүй хариу нь ирлээ:
Архаг жиргээчин Сүхбаатар намайг жиргээний дамжаанд яв гэлээ. Тэгээд намайг "жиргэж чадахгүй" байна, харин "сэтгэгдэл" бичээд байна гэжээ. Андуураад байна, андуураад байна гэж байгаа юм уу даа. "Над руу үсчмээр байгаа бол нүүр тулж бич" гэжээ. Намынх нь хийсэн нүглийг намын том даргынх нь хувьд "нүүр тулж" байгаад бичсэн юмсан. Үүнээс илүү нүүрээ би яаж "тулах" юм болж байна? Имейлээр "тулъя" гэсэн юм болов уу? Бусад болжморуудаас далд хоёулханаа хэрэлдье гэж байгаа юм байх даа. Би бол ил тод үзэлцэх санаатай байна. Ил "дуэль" чинь сайхан шд. Олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй. Уухайлаад л.
Жиргээчний дамжаа байдаг эсэх талаар асуулаа. Тийм юм байдаггүй гэж байна. Тэгээд би яаж "жиргэж" сурах юм? За ямар ч байсан даргад хариу явуулахгүй бол үл хүндэтгэсэн хэрэг болно:
Энэ далдагануур бид хоёрын "харилцаа" үүгээр дууссан юм даа. Дарга маань гэнэт "жижгэрээд" байгаагаа ухаарсан уу, эсвэл чухал ажил гарсан уу бүү мэд, тэгээд л таг болсон.
Эцэст нь хэлэхэд, МАН одоо болтол уучлал гуйгаагүй байгаа шүү. Тэр үед төр засгийн эрхийг барьж байсан нам. Таван иргэнийг цагдаа буудсан уу, буудсан. Цагдаа төрийг төлөөлөх үү, төлөөлнө. Төр засгийн тэргүүнүүд хэн байсан юм? МАН-ынхан. Ийм л логиктой эд. Бултаад булзааруулаад байх юмгүй. Хүний амь нэхэл хатуутай. Ийм совесть-той намд итгэж болох уу?

Comments
Post a Comment