|
Ц.Нямдорж |
Ц.Нямдорж гэж нэг нөхөр
Х.Баттулга гэдэг нэг нөхрийг гүтгэснээс хойш их л олон хоног сар өнгөрч хоёулангийнх нь санчиганд буй үсэнд мөнгөн сор суух янз ороод эхэлжээ. Нэг нь уучлал гуйчихгүй
"аргалчих" санаатай унжаад л, давж заалдаад л, нөгөөх нь хэзээ надаас уучлалт гуйх болоо гээд л горьдоод явах.
Нямдоржийн доодохыг харж Баттулга турж үхжээ гэсэн мэдээ гарвал битгий цочирдоорой. Хөөрхий хүлээж ядаад нас нь хүрсэнгүй дээ гэж хэлцэх биз.
Амьтны үрийг ингэж "зовоож" яанаа, Нямдоржоо? Уучлалаа гуйгаад гэмээ цайруулж болохгүй байна гэж үү? Эр хүний хугархай гэж өөрийгөө боддог бол тэр зэргийн зориг гаргамаар юм даа. Хүн алдаж болноо. Заримдаа энэ
ам гэдэг онгорхой эрхтэн чинь бидэнд захирагдахгүй дураараа чалчих гээд байдаг шүү дээ. Хүн бүхэн энэ зовлонг мэднэ. Тийм болохоор ичиж зовох хэрэггүй ээ. Бид ойлгоно.
|
Х.Баттулга |
Бид тэр байтугайг чинь өнгөрөөж ирсэнийг мартаагүй биз? Нөгөө урагшаа явж Бээжин нугас үнэгүй идэж байснаа санаж байна уу? Хужаа нарт мэдээлэл өгөөд оронд нь тасартлаа ууж тансаглаж яваад ирсэнийг чинь манай тагнуулынхан мэдсэн байдаг. Монголоос өөр оронд ингэсэн бол чи өдийд Их Хурал дээр хэрүүл өдөж суухгүй байх байсан биз. Их Хурлын дарга байхдаа жорлондоо хууль засаж байсныг чинь Баабар мэдчихээд бас бөөн хэл ам болж байсан байх аа? Уг нь бол том л гэмт хэрэг баймаар юм, гэтэл даргынхаа суудлыг тушаагаад л гэмгүй өнгөрсөн. Нам маань намайг хамгаална гэж их бардам байдаг бололтой.
Гэвч цаг цагаараа байдаггүй гэдгийг чи юу эс андахав. Одоо цаг өөр болж хавар ирж байна. Бүх шатны шүүх шийдвэрээ гаргачихлаа. Үүнээс цааш явах газаргүй гэдэг шиг л юм болж. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэдгийг Хууль Зүйн сайд байсан хүн эрхбиш гадарлаж байгаа бол уучлал гуйх л болж дээ. Эс тэгвэл ШШБЕГ-аас хүмүүс ирээд хүчээр сонины газар руу аваад явбал яана. Нөгөө Энхбаяр шиг хөлөө гозолзуулаад явах юм уу? Онигоо шд.
Ц.Нямдоржийн ярилцлага:
Баттулгын ярилцлага:
http://www.youtube.com/watch?v=Wtm0LjgnixM
Comments
Post a Comment