|
К.Сайраан |
Монгол Улсаас
Кувейт улсад сууж байсан Элчин сайд
К.Сайраан тагнуулын хэргээр шалгагдаж эхэлсэн тухай мэдээлж байна. Тэрээр Казахстаны тагнуулын байгууллагад элссэн бөгөөд
"Алтай" хэмээх нууц нэрээр ажиллаж байсан гэнэ. Энэ тухай Казахстаны тагнуулын албаны дэд дарга
Е.Тастанбеков гэгч нөхрийн Оросын нэг веб сайт дээр тавьсан мэдээлэлд дурдсан байна гэнэ.
Мань Сайраан Кувейтэд ажиллаж байсан Казахстаны 4 тагнуулчийн нэг байсан юм даг уу даа. Тэнд тавьсан мэдээллээр бол Сайрааны овог нэр, төрсөн газар, иргэнийн харъяалал, нас, албан тушаал зэрэг нь таарч байгаа юм байна.
Энд нэг сонин юм байнаа. Яахаараа Казахстаны тагнуулын дарга ийм мэдээллийг Оросын вэб сайт дээр тавьж байдаг байнаа? Сайраанаас гадна бас Казахстаны бусад тагнуулын тухай мэдээллүүд байна гэнэ. Энэ чинь Казахстан улсын нууцад хамаарна биз дээ? Ямар "амьтан" тагнуулчдынхаа тухай мэдээллийг интернэтээр цацаж байдаг билээ? Тэр Тастанбеков гэдэг нөхөр улсын нууц задруулсан хэргээр буруутмаар юм!? Энд нэг л
"но" байна.
За ямар ч байсан манайхан гадны мэдээллээр Сайрааныг шалгаж эхэллээ. Өөрсдөө нотлох баримт цуглуулж бүрдүүлж чадаагүй улс чинь тэгээд гадны улсын дэлхий даяар тараачихсан материалд тулгуурлаж яллах юм уу? Тагнуулын Ерөнхий Газраас өгсөн мэдээллээр бол Сайрааныг бас Кувейтийн эрх баригчид болон тагнуулынханы хүсэлтээр шалгах юм гэнэ. Тэд бодвол бас тодорхой мэдээлэл өгсөн учраас шалгах шаардлагатай болсон гэж ойлгохоор байна.
|
Ц.Нямдорж |
11 жилийн өмнө Хууль Зүйн Яамны дэд сайд байсан
Ц.Нямдорж (одоо УИХ-ын гишүүн) хятадын тагнуулын байгууллагын ажилтнуудтай уулзаж, Бээжин рүү 2 ч удаа зорчин мэдээлэл өгдөг байсан тухай манай тагнуулын ажилтнуудын олж авсан мэдээлэл бүхий нэлээд хуудас материал олон нийтэд ил болж баахан шуугив даа. Ил болсон эдгээр материалууд аргагүй манай тагнуулчдын өөрсдийнх нь цуглуулж авсан баримтууд учраас үндэслэлтэй гэж үзэхэд болно. Гэвч
Генерал Баатарын хэлсэнээр Нямдоржийн энэ хэрэгтэй холбоотой зарим чухал баримт алга болсон эсвэл засвар хийгдсэн учраас хятадын
"тагнуулч" маань ял зэмгүй өнгөрч, харин Генерал өөрөө улсын нууц задруулсан хэргээр шорон явжээ. Тухайн үед
МАХН (одоогийн МАН) төр засгийн эрх барьж байсан нь ч сэжигтэнд ашигтайгаар нөлөөлсөн нь мэдээж. Одоо ч гэсэн энэ хэргийг шинээр авч үзэж шудрагаар шийдэх нь зүйтэй болов уу. Баатар генерал өөрийгөө хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа бол энэ хэргийг дахиж сэргээж шалгуулах хүсэлтээ гаргах хэрэгтэй юм.
Сайрааны тухайд манай тагнуулчид өөрсдөө гүйцэтгэх ажлын шугамаар цуглуулсан материал, баримт үгүй бол тулгуур суурь байхгүй хэцүү л байх болов уу. Гэвч үйл явдал яаж өрнөхийг харж л байя.
Comments
Post a Comment