Хөлбөмбөгөөр яаж Азид манлайлах вэ?
![]() |
Манай шигшээ |
Лаосын шигшээ |
Тэмцээ дууслаа |
6 холбоодоос (Азийн Хөлбөмбөгийн Холбооны Азийн цомын 2015 оны аварга, Хойд ба Төв Америкийн болон Кариббын Хөлбөмбөгийн Холбооны алтан цомын 2015 оны аварга, Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбооны цомын 2015 оны аварга, Номхон далайн арал улсуудын цомын 2016 оны аварга, Европын Хөлбөмбөгийн Холбооны цомын 2016 оны аварга, Африкийн Хөлбөмбөгийн Холбооны цомын 2017 оны аварга) шалгарсан шилдэг 6 баг дээр тэмцээнийг зохион байгуулж байгаа эзэн улсын баг (ОХУ) болон 2014 оны ФИФА-гийн цомын аварга (дэлхийн аварга) нэмэгдээд нийт 8 баг хүчээ үзэх юм.
Удахгүй 2014 онд Бразильд болох Дэлхийн аваргын (ФИФА цомын) тэмцээнд Ази тивд 4 мандат өгсөн бөгөөд 5 дахь мандатыг авах боломж бас байгаа. Монголын шигшээ эхнийхээ тойрогт л бүдэрсэн. Мъянмар (хуучнаар Бурма)-тай 2 тоглоод нийлбэр дүнгээрээ ялагдаж хасагдсан. Одоогийн байдлаар Азийн нийт 43 багаас сүүлийн тойрогт 10 баг үлдээд 2 хэсэгт хуваагдан тоглож байна. Хэсэг бүрд эхний 2 байр эзэлсэн багууд шууд Бразиль явах эрхээ авна. (4 мандат). Харин гуравт орсон 2 баг хоорондоо үзээд дийлсэн нь Өмнөд Америкийн мөн ийм байдлаар шалгарч үлдсэн багтай тоглоод ялбал 5 дахь мандатыг авах юм. Эс чадвал Азиас 4 улс л Дэлхийн аваргад оролцоно гэсэн үг. Сүүлийн тойргийн тоглолтууд энэ оны 6 сарын дундуур гэхэд дуусаж Бразиль явах багууд тодорсон байх юм.
Ингээд сүүлийн 10-т үлдсэн багууд:
А хэсэгт: Узбекистан
Өмнөд Солонгос
Иран
Катар
Ливан
Б хэсэгт: Япон
Австрали
Ирак
Оман
Иордан
Одоогийн тоглож байгаа байдлаар бол манайхан юун Азийн цомын аваргын тэмцээнд оролцохтой манатай, "Чалленж кап"-ынхаа тэмцээнд ч олигтой амжилт үзүүлж чадахгүй байж мэдэхээр харагдана. Уг нь ядаж эндээсээ шалгараад Азийн цомын тэмцээнд оролцвол бас нэг ахиц юм даа.
Хөлбөмбөг ч уг нь манайдаа цоо шинэ юм биш шүү дээ. Тэгвэл яагаад "Чалленж"-ээс хэтрэхгүй байнаа? Тоглож сурах, чадах бололцоо, чадварын хувьд хангалттай бий, харин зааж өгдөг, бэлтгэдэг тал дээрээ л хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, дасгалжуулалт муу, бэлтгэл муу байна гэсэн үг. Одоо ажиллаж байгаа дасгалжуулагчаа муу хэлэх гэсэнгүй, гэхдээ чадахгүй байна гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Хувь хүн бие дээрээ буруугаар тусгаж эмзэглэх хэрэггүй. Ерөөсөө л гадны туршлагатай дасгалжуулагч хөлсөлж ажиллуулах нь одоогийн нөхцөлд ганц зөв арга. Хэрвээ л Азидаа толгой цохих санаатай бол шүү дээ. Гадаадын дасгалжуулагчийг дагалдаж сурсан Монгол дасгалжуулагч яваандаа бие даагаад багаа аваад явчихна биз, гэхдээ энэ бол цөөнгүй жилийн дараа боломжтой болох асуудал.
Азидаа гарна гэдэг чинь Дэлхийн цомын тэмцээнд орж зуу зуун сая үзэгчийн өмнө Монголоо сурталчлана гэсэн үг. Тивээсээ шалгараад дэлхийн аваргад ороод байхад л маш том амжилт болж байгаа юм. Үүнийг л зорилгоо болгож тавихгүй юм бол бөмбөг тоглоод ч яах юм билээ. Тэрний оронд найдвар сайтай бусад спортын төрлүүддээ мөнгө хаясан нь дээр.
Хятадууд Монголын боксчдын болон чөлөөт бөхчүүдийн ур чадварыг үнэлдэг учраас Монгол дасгалжуулагчдыг урьж ажиллуулдаг. Ерөөсөө спортын ямар нэгэн төрөлд тааруухан бусад улс ч мөн ингэж хөгжүүлдэг. Тэгвэл манайх энэ жишгээр гаднаас сайн мэргэжилтэн урьж ажиллуулах цаг нь болжээ.
Ямар орноос авах вэ? Германчууд миний бодлоор их сахилга бат сайтай, "номын дагуу" тоглодог учраас эхлээд тэндээс авбал яасан юм? Техник, хувийн тоглолт гэх мэтийг бол дараа нь заалгаж болно. Эхлээд ямар арга тактикаар, яаж тоглодог номыг Европын аль нэг сайн орны дасгалжуулагчаар заалгавал зүгээр юм шиг. Мэдээж мөнгөний асуудал яригдах боловч өнөөдөр энэ тал дээр эрхбиш байдал арай сайжирсан биз ээ. Тэгээд ч спортоор дамжуулж улсаа сурталчлах боломжийг алдахгүйн тулд чадалтай улс орнууд мөнгө хайрладаггүй. Бид тэгвэл улсынхаа нэрийг гаргахын тулд мөнгө хайрлах хэрэггүй.
Comments
Post a Comment