Уриалга

Анхны монгол  блогтой болсоны баяр. Эрхэм уншигч танаас хүсэхэд жалганы цаахнуур сэтгэж цайны авгай нарын хэрүүлээс арай дөнгүүр шиг мэтгэлцэж санаа оноогоо уралдуулж, хараал зүхэл аль болохоор бага хэрэглэж соёлтой харьцаж байхыг хичээнгүйлэн гуйж байна.
Хүний хэлэх үгийг хязгаарлаж, дуртай хараалыг нъ хорих гэсэн зорилго үгүй билээ. Гагцхүү  жаахан хамжааргатай байвал дээр юм уу л гэсэн юмаа. Эс тэгвэл ямар ч утгагүй хэрүүлийн талбар болоод зорилго маань талаар болох вий гэж аюуна.
Миний блогоор зочилж үгээ хэлсэн уншигч эрхэм танд талархая.
Хүндэтгэсэн,
Бодон

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө