Аса, Магнай хоёрын "дуэл" хэнд хэрэгтэй юм?
![]() |
Аса аварга |
Хэдийгээр энэ хоёрын "хэрүүл" хувийн шинж чанартай биш боловч ингэж өөгшүүлээд байвал "хувийн" шинж чанартай болж мэдэхээр. Аса аварга Магнайг цохиод авах вий, эсвэл "Би Дагвадоржоос айхгүй" гэх мэтийн үгс чих дэлсэнэ. Үүний оронд тэр хоёрыг учраа олоод эвлэрэх, бие биенээ хүндэтгэх тухайд хэлж уриалж бичиж байгаа хүн алга.
Худалдаж авсан, өгсөн гэрээн дээр циркийг циркээр нь ажиллуулах тухай заалт байгаа бол аваргад маань энэ тухай ойлгуулаад зөвлөөд өгөх мэргэжлийн хуульч, зөвлөгч алга уу? Магадгүй аваргад тэр гэрээний хуулийн үг хэллэг ойлгогдоогүй эсвэл ойлгоход хүндрэлтэй заалт тайлбарууд байсан байж болох. Эсвэл огт уншаагүй ч байж болох. Хуулийн болон албаны бичиг баримттай нь "занимаалддаг" мэргэжлийн хүмүүс аваргын багт баймаар л юм. Тэд юу хийж байна вэ?
![]() |
О.Магнай |
Одоо тэгвэл яах вэ? Бидэнд энэ хоёрын асуудлаас өөр чухал санаа зовоосон асуудал зөндөө бий. Тэрийгээ ярилцаж, засаж залруулахаа бодоцгооё. Яахав, циркийн программуудын нэр төрлийг нь олшруулаад, үйл ажиллагааг нь өргөжүүлээд , тамирчин жүжигчдийнх нь орон тоог нэмээд, мал ан амьтнаа сэргээгээд авахад аваргын хувьд нэг их хүнд асуудал биш байх аа. Санхүүгийн ч юм уу, эсвэл хүсэл зоригын хувьд ч гэсэн аль ч утгаараа тэр. Ийм юмнаас болж нэрээ сэвтээх шаардлага аваргад үгүй баймаар. Өөрөөс нь үл хамаарсан элдэв гажуудал, алдаа гарсан ч юм бил үү хэн мэдлээ. Тэр болгонд нарийн ширийн ажилд нь биечлэн оролцож хутгалддаггүй хүн бол гардан хийдэг хүмүүсийнхээ үгээр л явна шүү дээ. Гардан ажиллуулдаг хүмүүс нь буруу замаар будаа тээлгэчихсэн байж болох.
За юутай ч гэсэн одоо энэ хоёр хүн учраа ололцож эвлэрэх хэрэгтэй. Хүмүүс ч энэ тал дээр дор бүрнээ суваг сувгаараа дэмжлэг үзүүлж уриалах нь зүйтэй. Бид Монголын нийгэмд танигдсан энэ хүмүүсээ хооронд нь муудалцуулж, "зодолдохыг нь " харж суух сайхан байна гэж үү? Амьддаа бие биенээ хайрлая гэдэг алдарт үгийг санаж, эвтэй байхдаа хүчтэй гэдэг уриандаа үнэнч байцгаая. Буруутай нь буруугаа засаж , улаан нүүрээрээ уулзаж байгаад сайхан ярилцаад эр хүмүүс шиг сайдацгаа. Та хоёр хоёулаа хийсэн бүтээсэн зүйл ихтэй, олонд танигдаж хүндлэгдсэн, Монголын төрд хэрэгтэй "зайрангууд" гэдгээ санаж эвлэрлийн үлгэр жишээг үзүүлэхийг олон Монголчууд хүлээж байгаа шүү. Та хоёр минь одоо эвлэрч үз!
Comments
Post a Comment