Онцгойгийнхонд онцгой анхаарал хэрэгтэй

Онцгой байдлын Ерөнхий газрын тасгийн дарга С.Цогтбаатар хэлж байнаа.  
- Та нарыг болгоомжтой бай гэж хэлсээр байтал голын мөсөн дээгүүр явж байж цөмөрсөн байна. Тэгчихээд биднийг муу ажиллалаа гээд байх явдалгүй. (Осолдогчид болон тэдний ар гэрийнхэн Сэлэнгийн онцгойд дуудлага өгсөний дараа ирсэн 20-иод хүн ганц хийлдэг завинаас өөр ямар ч багаж хэрэгсэлгүй, тэр ч байтугай холбоо барих утасгүй, гар чийдэн  ч үгүй ирчихээд юу ч хийж чадаагүй гэж шүүмжилсэний хариуд  Цогтбаатар дарга өрвөлзөж байгаа царай нь энэ).
- Бид байгаа багаж хэрэглээ аваад очсон. (Ганц хийлдэг завиа хэлсэн юм байх даа, чааваас.)
- Дуудлага өгсөнөөс хойш шуурхай ажиллаж 6 хүний амь аварсан. (Шал худал. Мөс цөмрөхөд осолдсон хүмүүс тэнд хамт явж байсан бусдынхаа тусламжаар, болон өөрсдөө самбаа гаргаж аюулаас мултарсан юм билээ. Сэлэнгийн онцгойгийнхон очоод юу ч хийгээгүй гэсэн.)

Осолдогчид болон  ер нь хүмүүсийн хэлээд байгаа санаа бол гар нүцгэн аврагчдыг буруутгахдаа биш тэднийг ажлын багаж хэрэгсэлээр хангаж өгөх ажлаа хийдэггүй Онцгойгийн удирдлага  ба төр засгийг шүүмжилсэн бөгөөд түүнд эмзэглэж байгаа энэ дарга явуургүй нөхөр гэдэг нь дээр хэлсэн ярьсанаас нь илт байна. Иймэрхүү тараа таниулсан хүмүүсийг дор дор нь зайлуулж ажлаа мэддэг, хийдэг, алдаа гаргавал уучлал гуйгаад, засаад сайжруулаад явдаг хүнийг оронд нь тавьж байвал  ажил сайжирна.

Сэлэнгэд  хөлдсөн гол дээгүүр явган гаталж байгаад цөмрөөд мөсний хэлтэрхий дээр хөвж одсон Саранчимэг болон түүний  8 сартай балчир хүү хоёрыг одоо хүртэл амьд байгаа гэхэд итгэхэд хэцүү болжээ. Бүтэн 7 хоног өнгөрчихлөө. Ганц найдвар бол  хөвж явахад нь хүмүүс гаргаж аваад амийг нь аварсан байж болох юм. Учир нь цогцосыг нь одоо хүртэл олоогүй байгаа. Оросын хил даваад урсаад явчихсан байх гээд Оросын нутагт эрэл хайгуул хийж байгаа гэнэ.

Онцгой байдлын аврагчдаа хэрэгтэй бүх л багаж хэрэгсэл, тоноглолоор хангахад ОНЦГОЙ анхаараач ээ!  Тэгээд сайн сургаж бэлдээч ээ! Усанд сэлж чаддаггүй, тухайн үеийн нөхцөл байдалд хамгийн зөв шийдлийг гаргах чадваргүй, сийрэг бөгөөд түргэн шаламгай арга хэмжээ авч чаддаггүй  хүмүүс ийм онцгой албанд тохирохгүй. Тиймээс хүмүүсээ сайн сонгож, шалгаруулж авч баймаар юм байна!  Ямар  нөхцөлд яаж ажиллах ёстойг зааж сургах ба байнгын бэлтгэлтэй байлгаач ээ!

Өнгөрсөн жилүүдэд эрх баригч байсан МАН-ынхан өөрсдөө яаж түрийвчээ болон харвингынхаа өөхийг зузаалах вэ гэдгээ л бодож байсан болохоос Онцгой байдлынханд онцгой анхаарч байгаагүйн балаг ингээд гарч байгаа нь энэ! Одоо шинэ засаг төрөөс энэ тухайд онцгой анхаарах цаг болжээ. Саяын эмгэнэлт осол том дохио өглөө. Эрхбиш  доргио авсан байгаа гэж найдаад харж л сууя.
Саранчимэг хүүтэйгээ эсэн мэнд олдох болтугай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө