Гадаад ажилчдыг яаж шүүрдэх вэ?

Байсхийгээд л  гадаадын "харласан" иргэдийг албадан гаргасан тухай мэдээлэл гарах юм. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газар болон бусад  холбогдох байгууллагууд ажлаа сайн хийж байгаа гэж нэг талаар магтууштай боловч нөгөө талаар тэдгээр "харласан" олон зуун иргэдийн араас хөөцөлдөж   бөөн ажил төвөг болж байгаа учир шалтгааныг бодож үзүүштэй мэт.  Мэдээж тэдгээр "харласан баагиийнуудын"  дийлэнх олонхи нь хятадууд байгаа. Тэдний ихэнх нь барилгын ба уул уурхайн салбарт ажиллахаар орж ирсэн хүмүүс.
Гадаадын иргэдээс гэмт хэрэг , үймээн самуун дэгдээж байгаа нь мөн хятадууд. Барилгын хятад ажилчид Монгол ажилчныг зодож гэнээ, Монгол цагдаад халдаж машин тэргийг нь эвджээ гэх мэтийн мэдээлэл сүүлдээ бүр улиг болох нь. Монгол хүнийг зодож гэмтээчихээд ямар ч ял эдлэхгүй зүгээр л хөөгдөөд гардаг болж, энэ хятадууд. Энэ шударга явдал мөн үү? Манайхны арчаагүйнх.

Яагаад хятадууд ийм дээрэнгүй бөгөөд аймшиггүй ингэж аяглана вэ? Хариулт энгийн. Нөгөө л Монгол бол хятадын нэг хэсэг бөгөөд Монголчууд бол хятадын нэг "үндэстний цөөнх" гэдэг ойлголт хар багаасаа авч ирсэний илрэл. Хан үндэстэн бусад цөөнхөөсөө илүү бөгөөд тэдэнд ноёлох ёстой гэсэн ихэрхүү зангийн тусгал. Нанхиад  улсын далбаан дээр байх 5 таван хошууг санаж байгаа биз дээ? Хамгийн том таван хошуу нь хан үндэстнийг (хятад) төлөөлж байгаа бөгөөд түүнийг тойрон хүрээлэх 4  жижиг таван хошуунууд нь   Монгол, Манж, Төвд, Уйгар нарын  үндэстний цөөнхийг  илэрхийлж байгаа нь тэр. Тэгэхээр Монголд ирж байгаа хятадууд өөрсдийнхөө нэг "мужид" ирж байгаа юм шиг аяглах нь аргагүй. Тэр тусмаа нэг "цөөнхийнхөө" нутагт ирж байгаа юм чинь "яасан ч яадаг юм" гэсэн хандлагатай.

Ийм байдал  бий болгоход хүргэсэн нь бас л бидний унхиа муугийнх.  Монголын газар нутаг угаасаа хятадынх байсан бөгөөд байх ёстой гэдэг үзэл, ойлголт  өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь хятадууд ийм хүмүүжил, сургалт хар багаасаа авдагтай нь холбоотой. Бага дунд сургууль болон бусад шатны боловсролын  байгууллагуудад хэрэглэдэг сурах бичгүүд нь Монголтой холбоотой түүхийг мушгиж гуйвуулсан, худлаа зохиосон байдаг бол хүүхдүүд мэдээж тийм  ойлголт авах нь ойлгомжтой. Хэдийгээр тийм сурах бичгүүдийг нүдээр үзэж, хятад хэлнээс орчуулуулж үзээгүй боловч хятадуудын араншин, хэлж ярьж байгаа үгс болон  бусад мэдээллийн хэрэгслээр (ялангуяа Интернетээр) цацагдаж байгаа  мэдээллийг хараад дүгнэж үзэхэд  ийм ойлголтыг хүүхэд наснаас нь системтэй өгдөг гэж хардахаар байгаа.  Хятадад сурдаг байсан нэгэн эчнээ танил маань нэг удаа надад  тэндхийн музейнүүдэд Монголын хаадын хөргийг "Хятадын Монгол хаан" гэсэн тайлбартай тавьсан байдаг тухай бичиж байж билээ.  Мөн хятадын  армийн томоохон цолтой нэгэн этгээд хятадын цэргийн хэвлэлд бичсэн нийтлэлдээ "Монголыг алдсан нь маш том алдаа бөгөөд бид эргүүлж авах ёстой" гэсэн юм гэнэ лээ. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд саяхан хятадын хамгийн том дарга нь Монголд айлчлахын өмнөхөн түүний айлчлалтай холбогдуулан нэгэн дээрэнгүй өнгө аястай нийтлэл интернетээр цацагдаж байсныг уншсан биз ээ. Хятадын дарга Монголд очоод ямар замаар явахыг сургаад өгнө, Монголд өөр сонголт байхгүй,  "Хятад, Орос хоёр гар нийлж, тогтворгүй гуйвамтгай Монголыг хатуу гараар илбэн тохинуулна" ( энд дарж уншаарай ) гэсэн  утга бүхий энэхүү нийтлэлээс харахад л байдал (хятадуудын дунд Монголыг үзэх үзэл) ямар байгаа нь ойлгомжтой байна. Өөрсдөө иргэдээ хар багаас нь ийм үзлээр хүмүүжүүлчихээд, ийм ойлголт тархинд нь суулгачихаад дараа нь яаж нөхөрлөл, түншлэл, хамтын ажиллагаа, найрамдал ярих билээ? Ийм үзэлтэй иргэд нь Монголд ирээд бассан, дээрэлхсэн хандлагатай байгаад гайхах юм ерөөсөө алга! Дээрх нийтлэлд, "Хятад, Монгол хоёр бол түүхээсээ нэгэн гэр бүл,  тасаршгүй мах цусны холбоотой  байж ирсэн" гэчихжээ. Хуцваа мөн!

Монгол Улс жаахан арчаатайхан байсан бол энэ мэт байдалд нь албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж, түүхийг гуйвуулж, буруу сурталчилж  байгаа энэ байдлыг засаж арилгахыг шаардах ёстой юм. Тэр ном сурах бичиг болон бусад албан ёсны бүхий л шугамаар цацагдаж байгаа мэдээллээ  үнэн зөв болгохыг шаардах байсан юм. Хувь хүмүүсийн үзэл бодлыг хянах боломжгүй ч (гэхдээ хятад ямар хатуу цензуртэй улс билээ!), албан ёсных нь мэдээж төр засгийн бодлого учраас ингэж шаардах нь зүй юм.  Тэр Тайваны  үндсэн хууль гэж нэг хачин бичиг баримт байна. Энэ хуулиар бол  Монгол Улс Тайваны нэг "муж" болчихсон тууж явах жишээтэй.  Энэ мэт гажиг байдлуудыг  засуулах хэрэгтэй.  Тусгаар улс л юм бол өөрийнхөө нэр төр, алдар хүндийг хамгаалж, түүнийхээ төлөө дуугарч байх ёстой юм. Бидний хүлцэнгүй бөгөөд хэнэггүй байдлаас болж энэ байдал газар авч хятад байтугай дэлхийн хүмүүс "Би Монгол хүн" гэхэд өөдөөс "Чи тэгвэл хятадаар ярьдаг уу?" гэж асууж байна. Байдал ийм болсоныг бид бүгд мэдэж байгаа.  Элбэгдорж Ерөнхийлөгч энэ мэт байдлын тухай хятадын сэтгүүлчидтэй уулзахдаа саяхан цухас дурдаж байсан. Сайн хэрэг, гэхдээ Ерөнхийлөгч маань биш Гадаад Яам энэ асуудалтай зууралдаж байх ёстой юм. Шалихгүй асуудлыг дэвэргэж байна гэж бодож байгаа Монгол хүн байвал их том эндүүрч байна даа гэж хэлье.

Уул уурхайн шугамаар орж ирж байгаа олон хятад ажилчид бий. Элдэв хэл ам, гэмт хэрэг гарах нь ховор боловч бий бий, гэхдээ барилгын хятадуудаа бодвол гайгүй. Гадаад улс орнууд өөр орноос ажилчин авахдаа  янз бүрийн хяналт шаардлагууд  тавьдаг байх. Мэдээж өөрийн орны эрх ашиг, сонирхол, иргэдийнхээ аюулгүй байдал зэргийг тэргүүн ээлжинд анхаарах нь   ойлгомжтой. Австрали улсад л гэхэд гадаад улсаас ирж ажиллах хүн Англи хэл мэддэг байх, Австралийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн байх шаардлага тавьдаг гэнэ. Бид Монголд ирж ажиллах хятад ажилчдад Монгол хэл мэддэг байх шаардлага тавих нь хэтэрхий мугуйдалсан хэрэг байж болох боловч Монголд ирж байгаа хүн бүрт  манай улсын хууль дүрмийг сахиж, элдэв зөрчил гаргахгүй, гэмт хэрэг хийхгүй, Монголын ёс заншил, соёлыг хүндэтгэж байх шаардлага тавих  хэрэгтэй. Энэ тухай үг үсэгчлэн тухайн гэрээ хэлцэлд бичиж оруулсан байх нь зүйтэй. Хэрвээ тухайн оруулж ирсэн гадаадын ажилчин гэмт хэрэг үйлдэж, зохисгүй авир үйлдэл гаргаж гэрээгээ зөрчвөл зуучилсан, оруулж ирсэн тухайн гадаад орны хуулийн этгээд (компани) эцээхэн торгууль төлөх заалттай гэрээ хийдэг байх нь чухал. Ингэж байж Монголчуудыг дорд үздэг, сэхүүн зантай шаарнууд Монголд орж ирэх замыг хааж, зуучилж байгаа компани нь хүнээ сонгож Монгол руу явуулахдаа илүү хариуцлагатай ханддаг болно. Мэдээж мөнгө төлөөд "арын хаалгаар" орж ирэх нь байж болох ч ийм байдлаар хийсэн гэрээ энэ байдлыг мэдэгдэхүйц дээшлүүлэх нь дамжиггүй.
Ороод ирсэн хойно нь араас нь хөөцөлдөж хөөж гаргаж байхаар (бас иргэдээ гэмтээж хохироод шүү!) орж ирэхээс нь өмнө сайн "шүүрдэж"  (шигшиж сонгох гэж умш) байвал аль аль талдаа хүндрэл бага байх болов уу.
Манай эрх бүхий албан тушаалтан, удирдлагууд толгойгоо ажиллуулж, санаачилгатай ажилламаар байна шүү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө