МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

Амарлин хэмээх нөхрийн бичсэн Монголд цөмийн хаягдал булахад бэлэн болжээ.Засгийн газар биднийг мэхэлж байна гэсэн өгүүллийг тэр чигээр нь хуулаад тавьчихлаа. Миний хувьд энэ бол Монголын иргэн бүрд хамаатай асуудал учраас хүн бүр унших ёстой гэж бодсон болохоор блогтоо орууллаа.

Хувийн зүгээс нэмж хачирлаад байх зүйл алга. Харин Амирланд ийм чухал асуудлыг баримттай, хөрөгтэй нь дэлгэж тавьсан явдалд талархал илэрхийлээд уншигчиддаа хандаж хоёр үг хэлчихье:

Би өмнө нь ч бичиж байсан. Одоо энэ 2012 оны сонгуулиар төр засгийн эрх барьж байгаа МАНАН-д дахиж саналаа өгч итгэл үзүүлж болохгүй нээ гэж. Одоо бас давтаад хэлье. Ерөөсөө энэ хоёр хүчин (МАН ба АН) чинь Монголын улс төрд монополио тогтоочихоод өөрсдийнхөө эрх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болжээ. Өөрсдийн сонирхол гэдэг нь мөнгөжиж авах гэсэн сувдаг шунал юм.

Оюутолгойн гэрээг л гадаадын компанид 30 жилээр ашиглахаар хийчихсэнийг юу гэхэв? 30 жил Монголын тал 34%-ийг эзэмшээд явах нь байна шд. Тэрний оронд  хөрөнгө оруулалтаа буцааж олж авсаны дараа Монголын эзэмших хувийг 50% болгоно гэдгээр гэрээг хийсэн бол Монгол Улс 30 жил биш 10 жил хүлээгээд л ашгийн 50%-ийг авч эхлэх байхгүй юу. Айвенхо Майнз компани их удлаа гэхэд 10 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигтай ажиллаж эхлэхээр байгаа юм.

Тэгэхээр 20 жил 50%-ийн ашгаа авч чадахгүй алдана гэдэг Монгол Улсад ямар их алдагдалтай болохыг багцаалахад ядах юмгүй бизээ. Айвенхо Майнз компаний Оюутолгойгоос жилд олох ашгийн талыг 20 -иор үржүүлээд гарах тоо нь манай улсад орж болох байсан олз. Энэ олзыг МАНАН-гийн засгийн газрын хэдэн сайд гадныханд бэлэглэжээ. Шанд нь юу авсаныг хэн ч үл мэднэ. Гансүх сайд шанд нь авсан мөнгөөрөө 1 сая долларын үнэтэй хаус авлаа гээд л хэвлэлээр шуугиад байсан чинь бичсэн сэтгүүлчийг нь шүүхэд өгөөд яллуулах гэж байх шиг байна.

Одоо МАНАН-гийн хэдэн УИХ-ын гишүүд Монгол Улсад гадаад улсын цөмийн хаягдал (атомын цахилгаан станцаас гардаг цацраг идэвхт хорт бодис) авчирч хөрсөн доор нь булах тухай гадныхантай нууцаар ярьж тохирч байгаа бололтой. Шанд нь амлах мөнгөнөөс тэд хэдэн хувийг нь хүртэх юм болоо? Тэдэнд мөнгө л олдож байвал Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал, цэвэр хоргүй орчинд амьдрах эрх хамаагүй болсон юм шиг байна.

Цөмийн цацраг идэвхт бодис ямар аюултай гэдэг нь Хиросима, Нагасаки хотод хаясан атомын бөмбөг, Чернобилийн атомын цахилгаан станцын сүйрэл, саяхны Японы атомын захилгаан станцын сүйрэл зэргээс харагдаж байна. Ийм хүмүүсийг болон нам хүчнийг дахиж сонгоод толгой дээрээ залаад баймааргүй байна шүү. За ингээд өгүүллээ уншина уу.

Монголд цөмийн хаягдал булахад бэлэн болжээ. Засгийн газар биднийг мэхэлж байна...

Монгол улсын маань ирээдүйд маш ноцтой аюул заналхийлж байгаа энэ үед хүмүүсийг ХУУРАН МЭХЛЭХ, ТАРХИ УГААХ зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байгаад сэтгэл зовнисны үүднээс үүнийг бичиж байна.

Монгол улсад ЦӨМИЙН ХАЯГДАЛ булшилна гэдгийг өнгөрөгч 3 сард АНУ-д болсон олон улсын хурал дээр Америкийн Эрчим хүчний яамны хэлтсийн дарга нэр хүнд бүхий ноёнтон мэдэгдсэнийг хэвлэл мэдээлллийн хэд хэдэн сувгуудаар цацсан боловч Монголын Засгийн газар (Цөмийн энергийн газар) болон зарим нэг нэр хүнд бүхий албатнууд (О. Чулуунбат, ГХЯ-ныхан, Чадраа) үгүйсгээд өнгөрсөн билээ.

Тэд ингэж ард түмнээ хууран мэхлээд зогсохгүй цөмийн хаягдлыг хал балгүй ХОРГҮЙ зүйл гэж итгүүлэхийг эрээ цээргүйгээр оролдсоор, АЦС барихыг аюулгүй хэмээн сурталчилcaap байна. Улс төрчид монголчуудынxaa гадаад хэлний мэдлэг дутмаг, цөмийн физик, химийн талаар хангалтгүй сайн мэддэг зэргийг далимдуулан гадны албаны хүмүүс, дипломат ажилтнуудыг эгээтэй л өөрсдтэйгээ ижил амандаа орсон мэдэх мэдэхгүй зүйлээ бурж байдаг мэтээр ойлгуулахыг хичээж, мөн нэр хүнд бүхий NTI мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагаах, цацагдсан мэдээллийг үгүйсгэх ичгүүргүй оролдлогуудыг удаа дараа хийсэн.

Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл ҮНЭН гэдэг нь олон баримтаар нотлогдож байгаа:

1) Олон улсын нэр хүндтэй хурлын аудио бичлэг болон хурлын ярианы протоколыг хурлыг зохион байгуулсан Карнеги сангийн сайт дээр бэлэн байна.
http://carnegieendowment.org/events/?fa=viewSubEvent&id=43479
http://newmediamanager2.net/popup/1518

2) Тэр хуралд суусан, асуулт тавьсан хүмүүс (Jeffrey Lewis) өөрсдийн сайт дээр Монголд цөмийн хаягдал булшлах тухай ярьсаныг батлан бичсэн байна. http://lewis.armscontrolwonk.com/archive/3863/mongolia

3) АНУ-ын эрчим хүчний яамны хэлтсийн дарга Ричард Стратфордын хэлсэн зүйлүүд батлагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн намраас энэ талаар ярилцаж эхэлсэн гэдэг нь АНУ-ын Эрчим хүчний Яамны дэд сайд Даниел Понеманы 10 сард Монголд хийсэн айлчлалыг хэлж байгаа. http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=519:2010-09-22-08-37-16&Itemid=63&lang=mn

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, “Монатом” компаний захирал Р. Бадамдамдин нар 2010 оны 11 сард Вашингтон DC явж АНУ-ын Эрчим хүчний яамныхантай энэ талаар ярилцсан байна.
http://www.vip76.mn/altangerelpg/onclox-medee/18462-uix-yn-gishuun-paltangerel-cbatbayar-nar-vashingtond-ochij-comiin-erchim-xuchnii-salbaryn-turshlagaas-sudlajee-.html?tmpl=component

4) Мэдээллийг цацсан NTI –Nuclear Threat Initiative (Global Security Newswire) байгууллагыг нэр хүндийг унагаах гэсэн удаа дараа оролдлого хийсэн. Гэтэл түүний ТУЗ-ын дарга нь тэрбумтан, СNN-ийг үндэслэгч Тэд Тернер, бусад гишүүд нь НҮБ-ын зөвлөх Nafis Sadik, тэрбумтан, өглөгийн эзэн Warren Buffett, Нобелийн шагналт Харвардын профессор эдийн засагч Amartya Sen гээд нэр хүндтэй олон гишүүд байна. Тэд тийм үл бүтэх хүмүүстэй холбогдож, худал мэдээлэл цацаж суух хүмүүс биш ээ.
http://www.nti.org/b_aboutnti/b1_board.html

5) Энэ мэдээлэл үнэн байсныг баталсан нийтлэл Японы Майничи сонинд 2011 оны 5 сарын 9-нд гарчээ. http://headlines.yahoo.co.jp/hl?a=20110509-00000001-maip-soci
Энэ мэдээллийг Google Translate ашиглан орчуулж үзээрэй. Мөн энд маш товч англиар байна. http://www.unuudur.com/?p=15197

Mэдээнд гадныхан Монголд атомын цахилгаан станц барьж өгсөн нэрээр (өөрөөр хэлбэл технологио хуваалцсаны хариуд) хаягдлаа Монголд булах тухай гэрээ хийгдэж гарын үсэг зурахад бэлэн болсон тухай яригдаж байна.

6) Тэгээд ч энэ бол цөмийн хаягдал булшилж асар их мөнгө хармаалах гэсэн анхны оролдлого бус гэдгийг баталсан сурвалжууд байна (2004 оны Тайваний сонин, судлаач Ганхуяг болон УИХ-ын гишүүн Д. Энхбатын ярилцлага)–дороос үзнэ үү? Мөн golomt.org дээр тавьсан материалаас үзэж болно.
http://tsahimurtuu.mn/main/20040601306.htm
http://gankhuyag.wordpress.com/2011/04/02/hjdhei/
http://enkhbatd.wordpress.com/2009/07/10/авлигад-идэгдсэн-засаг-төр-ураны-бизн/

Дэлхий нийтээрээ энэ талаар бичиж шуугиж байхад Монголчууд бид “энэ бүхэн худал” гэсэн төр засгийнхаа үгэнд итгээд суугаад байx yy? Чин үнэндээ бол эрх баригчид Монголын ард түмнийг дэндүү басамжилж, дорд үзэж худал мэдээллээр тархийг нь угааж хуурч болно гэж үзэж байгаад дургүй хүрч байна. Интернэт гэгч хөгжсөн, Монголчууд бид цөөхөн ч хэдий гадна дотногүй өндөр боловсрол эзэмших болсон өнөө үед ард олноо ингэж басамжлах нь биднийг аанай л нөгөө хөмөрсөн тогоондоо харанхуй бүдүүлгээрээ байгаа гэж эндүүрсний шинж бололтой.

Ард олны тархийг зад угааж буй тэр хүмүүс хэн бэ? Тэд хэний эрх ашигт үйлчилж байна вэ? Танилцагтун:



Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа
(АНУ-д сургууль төгссөн, ураны мэргэжилтэн)












УИХ-ын гишүүн П.Алтангэрэл













УИХ-ын гишүүн О. Чулуунбат














УИХ-ын гишүүн Р. Бадамдамдин













УИХ-ын гишүүн Ц. Батбаяр










Академич Чадраа








Энэ жагсаалт цаашид н эмэгдэх төлөвтэй байна. Харамсалтай нь манай зарим сэтгүүлчид сенсаци хэт хөө цөлдс өнөөс ч тэр үү эсвэл тод о рхой ашиг сонирхолд үйлчилдэг болоод ч тэр үү асуудлын голыг олохгүй буруу зөрүү зүйл бичиж улмаар чухал асуудлын ач холбогдол, нэр хүндийг унагаах, ард түмнийг төөрөгдүүлэх явдал цөөнгүй болжээ.

ОХУ-ын төрийн өмчийн “РосAтом” корпораци өмнө нь яг ийм байдлаар ард түмнээ хуураад нутагтаа цөмийн хаягдал олон жилээр булсан түүхтэй. Манай албан тушаалтнууд Орос ах нараасаа огтхон ч дээрдэхгүй, нэг тэрэгний 2 дугуй гэдэг нь тодорхой байна. Манайхан ч бас дутахгүй гэдгээ үзүүлэх гээд “МонАтом” гэгч төрийн компани байгуулчихаад булшилчих цөмийн хаягдал хайгаад “давхиж “явна.

Энэ талаар бүтэн сар шахуу судалж бичсэн 100 орчим хуудас бичиг баримтыг golomt.org дээр цувралаар нийтэлж байна.
Сонирхож үзээрэй.
Хүндэтгэсэн,
Амарлин
http://www.golomt.org

Comments

  1. уг нь наад хэдий чинь дотор бас Гадаад хэргийн сайд Занданшатар байсан байна лээ шүү дээ. golomt.org дээр зурагтайгаа байна. Харин sonin.mn болохоор Занданшатарын зургийг авчихсан байна.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө