Хамелеонуудын тар нь танигдлаа

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Зоригтыг огцруулахгүй гэж Ардчилсан Намын УИХ дахь бүлгийн 12 гишүүн хамгаалжээ. Энэ 12 гишүүний нэрсийг энд тэмдэглэж үлдээлээ. Хожим хойно та бүхэн саналаа өгөхдөө эдгээр нэрсийг сайн санаж байгаарай. Энэ 12 гишүүн бол албан тушаалын хэнээтэй, Монголын эрх ашгийг хамгийн доор тавьдаг улсууд гэж ойлгогдлоо.

1. Н. Алтанхуяг (АН-ын дарга, Хамтарсан засгийн газрын тэргүүн шадар сайд)
2. С. Ламбаа (Эрүүл мэндийн сайд)
3. С. Баярцогт (Сангийн сайд)
4. Л. Гансүх (Байгаль орчны сайд)
5. Л.Болд (Батлан хамгаалахын сайд)
6. Ч. Сайханбилэг (УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн)
7. Ц. Баярсайхан (УИХ-ын гишүүн)
8. Д. Батбаяр (УИХ-ын гишүүн, сумоч)
9. П. Алтангэрэл (УИХ-ын гишүүн)
10. Д.Зоригт (УИХ-ын гишүүн)
11. Я. Батсуурь (УИХ-ын гишүүн)
12. Г. Батхүү (УИХ-ын дэд дарга)

Хамтарсан засгийн газарт сайдын суудлаар энгэрээ мялаасан АН-ын бүх сайдууд огцруулахаас татгалзжээ. Дээр нэр дурдсан хамелеонуудыг дахиж сонгохгүй байхыг эрхэм сонгогчдоос хүсэх байна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө