Зоригт сайд, Гансүх сайд, Баярцогт сайд нар урвагч уу?

Ганцхан асуулт асууя: Оюутолгойн ордыг эзэмшиж ашиглах Фрийдландын компанитай Монголын засгийн газрыг төлөөлж хэлэлцээр хийсэн Сангийн сайд Баярцогт, Эрчим хүч, эрдэс баялгын сайд Зоригт, Байгал орчны сайд Гансүх нар Монгол Улсын эрх ашгаас уравсан уу?

Тэд нар Монгол Улсыг төлөөлж хэлэлцээр хийсэн биз дээ? Тэгвэл яагаад Монголчуудад хохиролтой заалт бүхий хэлэлцээр байгуулдаг байнаа? Ямар заалт гээч?
Улсын Их Хурлаас Монгол Улсад хохиролтой энэ заалтыг өөрчлөх үүрэг Засгийн газрыг төлөөлсөн дээрх хүмүүст өгсөн боловч одоо болтол биелүүлээгүй байна. Оюутолгойн гэрээнд байгаа энэ заалт нь 30 жилийн дараа Оюутолгой компаны хувьцаанд Монголын талын эзэмших хувийг 50% хүргэнэ гэсэн томъёололтой. 30 жилийн дараа шүү!

Энэ заалтанд байгаа хугацааг богиносго гэдэг үүрэг өгсөн хэрэг. Одоогийн зэсийн ханшаар бодоход Оюутолгой 5 хүрэхгүй жилийн дотор оруулсан мөнгөө буцаагаад олоод авах боломжтой, хэрэв зэсийн үнэ өсөөд (өсөх магадлал тун их) тонн нь 9000 доллар хүрэхэд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь бүр 2 жил болох юм билээ.

Тэгэхээр 2-5 жилийн дараагаас Монголын эзэмших хувь 50% болох боломжийг алдаж, 30 жилийн дараагаас эзэмшиж эхлэхээр гэрээг хийсэн нь Монголд орж ирэх бололцоотой ашгийг олон жилээр алдахаар боллоо гэсэн үг. Энэ алдагдалын тоо хэмжээ учраа алдсан том тоо гарна биз ээ. Лав 2о жил Оюутолгойн уурхайгаас олох ашгийн 50%-ийг авах боломжоо алдсан гээд бодоод үз дээ!!! Ингэж Монголд орж ирэх ёстой байсан орлогыг гадны компанид найр тавиад саймширнаа гэдэг чинь өөрөө Монголын эрх ашгаас урвасан хэрэг биш үү?

Магадгүй Гансүх сайд 1 сая долларын (!) үнэтэй хаус (байшин) авсан нь Оюутолгойн Канад эздээс авсан хахууль байж болзошгүй гээд бичигдээд байгаа биз дээ. Бичсэн сэтгүүлчийг нь мань эр шүүхэд өгөөд ял эдлүүлэх гэж байх шиг байна. Гансүх сайд их эмзэглээд байхыг бодоход но-той байж мэдэх л юм.

Зоригт сайдын тухайд яг энэ асуудлаар суудлаасаа мултарч мэдэхээр болоод байна. Гэвч нөгөө хайрт нам нь (МАН) хамгаалаад огцруулахгүй аваад үлдэх биз ээ. Тэгвэл харин МАН бас л Монголын эрх ашгийг дээдэлдэггүй нам байна гэдгээ харуулах болно. Өмнө нь бас иймэрхүү шалтгаанаар Зоригтыг огцруулах гэсэн боловч нам нь хамгаалаад өнгөрсөн.
Одоо чухам яахыг харъя.

Баярцогт сайдын хувьд ч мөн адил. Канадчуудад таатай гэрээг хийлцсэн хүний хувьд тэр нөхөр бас л эх оронч биш гэдгээ харуулсан учраас хүмүүс мартаж болохгүй. Хэзээ нэгэн цагт энэ арчаагүй явдал нь сөхөгдөж дээрх 3 нөхөр нүглээ эдлэх л болно.

Comments

  1. Дажгүй блог байна, таалагдлаа. Та бүхэн холбогдох имэйл энэ тэрээ тавьдаггүй юм уу? Зөвхөн Follow болох юм уу?

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө