МАНАН-д дахиж төөрмөөргүй байна

МАНАН-гийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа тухай Өдрийн сонинд мэдээлжээ. Мэдээллийг Иргэний Зориг-Ногоон Намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ганбат нийтлүүлжээ. Эндээс харвал эвслийн Засгийн газрын амлалтын биелэлт МАН-ын Лүндээжанцан даргын хэлсэн шиг 61%-ийн биелэлттэй гэдэгт итгэхэд бэрх байна. Лүндээ дарга бодвол элдэв бусын аахар шаахар амлалтуудаа биелсэн гэж тооцоод ийм өндөр хувьтай гаргаа бизээ.

Мөрийн хөтөлбөрт орсон маш чухал бөгөөд улс орны хөгжил, хүн амын амьдралд шийдвэрлэх нөлөөтэй зорилтуудаа бол одоогийн байдлаар биелүүлээгүй нь харагдаж байна. Одоо эдгээрийг үлдсэн 1 жилийн хугацаанд биелүүлнэ гэж юу байхав. Ганц нэгийг нь эхлүүлж магадгүй. Тэгээд л 61%-иа ярьсаар л сонгуульд яваад орчихно доо, нөхдүүд.

Сонгуулийнхаа кампанит ажлыг МАН дотоод гадаадад өрнүүлж эхэлж байна. Саяхан Өмнөд Солонгост МАН-ын Ерөнхий н/б дарга Хүрэлсүх тэргүүтнүүд очиж тэнд байгаа Монголчуудтай уулзалт зохиож, явсан нохой яс зуудгийн үлгэрээр хэдэн гишүүн намдаа элсүүлж авсан юмдаг уу даа. ТВ 5-аар сүртэй рекламдаж байна лээ. Тэр элсэж байгаа улсууд нь юугаа уншиж, харж байдгийн бүү мэд.

МАН-ын буянаар гадаадад гарах эрхтэй болсон гэж бодоод байгаа юм байх даа. МАН-ын буянаар амьдрал хөөж гадагшаа цагаачилж, боолын ажил хийж бие эрүүл мэндээ хохироож яваа гэж бодож байгаа хэрэг үү? МАН-ын буянаар Монголд дийлэнх олонхи нь ядуу буурай, өнөө маргаашаа аргацаасан байдалтай байгаа нь зөв зүйтэй гэж дэмжээд намд нь гишүүнээр элсэж байгаа юм уу?

Эсвэл энэ намыг бараадвал алсдаа бялуунаас нь олдох юуны магад гэж бодоо юу? Эсвэл өөрсдөө намын шугамаар ямар нэгэн төрийн албан тушаалд оччихвол аяндаа авилгын их уурхайгаас хөөрхөн юм хүртээд болоод явчихна гэж санасан юм байх даа.

МАНАН-гийн засгийн газрын сайд нар (Зоригт, Гансүх, Баярцогт) Оюутолгойн тухайд Айвенхо Майнз-тай гэрээ хийхдээ Монгол Улсын эзэмших хувийг ашгаа нөхсөний дараа 50%-д хүргэхээр болгож гэрээг өөрчил гэсэн УИХ-ын шийдвэрийг биелүүлэлгүй гадныханд таатай байдлаар, Монголд хохиролтой байдлаар хэвээр нь үлдээснийг зөв гэж бодож байгаа хүн байвал МАН-д элсэх нь зөв.

МАНАН зөвхөн энэ асуудлаасаа болж Монголын төр засгийн удирдлагад байх ёс суртахууны эрхгүй. Монголынхоо эрх ашгийн төлөө биш, гадныханд бөхөлзөж байгаа хүчнийг дэмжиж байгаа сүгнүүд өөрсдийгөө Монгол гэж цээжээ дэлдэх хэрэггүй. Өдрийн сонины Я. Баясгалан гэгч саяхны нийтлэлдээ дээрх асуудлаас болж Зоригт сайдыг огцруулах асуудал тавиад байгаа Их Хурал дахь Ардчилсан Намын 3 гишүүнийг алиалахаа боль гэж тэнэгтсэн байна лээ.

Энэ эмэгтэй ухаан муутай байж болно. Гэхдээ ийм тэнэг юмыг нь нийтэлж байдаг Өдрийн сонинг юу гэж ойлгох вэ? Олон ургалч үзэл энэ тэр гэх байх л даа. Гэхдээ энэ чинь олон ургалч үзэл бишээ. Монголчуудын эрх ашгийн төлөө юу, эсвэл түүний эсрэг үү гэдэг асуудал яриад байна шүү дээ. Энэ ухаан богино эмэгтэй Монголын эрх ашгийг 2-рт тавьсан нь зөв гэжээ.

Мэдээж МАН Зоригт сайдыг өмөөрөөд л аваад үлдэнэ. Хэзээ байтлаа МАН Монголчуудын эрх ашгийн төлөө зогсож байлаа? Тэд бол зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг улсууд.
За ингээд МАНАН-гийн мөрийн хөтөлбөрийнх нь биелэлтийг нэг сайн хараадахаарай.

МАНАН-гийн хамтарсан гэрээний биелэлт:

1. УИХ-ын байнгын хорооны даргын 4 -ийг МАХН,
3-ийг АН, дэд хорооны даргын 5-ийг МАХН,
3-ийг АН-аас нэр дэвшүүлнэ.......................................................................................... биелсэн

2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүний
болон дэд сайдын 60%-ииг МАХН, 40%-ийг АН-аас бүрдүүлнэ............................................................................................................................. биелсэн

3. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж,
өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд
60 мянгаас дэсш тооны ажлын байр бий болгоно ........................................................биелээгүй
(өнгөрсөн 3 жилд энэ заалт биелсэн бол 180000 ажлын байр бий болсон байх байлаа)

4. Өрхийн сарын дундаж орлогыг 1 саяаас доошгүй төгрөгт хүргэнэ......................биелээгүй
(статистик үзүүлэлтээр өрхийн дундаж орлого 398 мянган төгрөг байна)

5. Үнэ ханшны өсөлтийг тухай бүрд тооцож, цалин
тэтгэвэр тэтгэмжийг одоогийнхоос 3 дахинаас доошгүй өсгөнө........................... ....биелээгүй
(Үйлдвэрчний эвлэлийн шахалтаар 30 хувь нэмсэн. 30% шүү, 3 дахин биш)

6. Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд
мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно .................................................... ..биелээгүй
(эсрэгээр харин өмнө өгч байсан хүүхдийн тэтгэмжийг зогсоосон)

7. Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөгийг
нэг удаа, Алдарт эх 2 одонтой эхэд 500 мянган төгрөг,
Алдарт эх 1 одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно ...................... биелээгүй

8. Нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон
төслүүдийг хэрэгжүүлж , бензин шатахуунаар дотоодын хэрэгцээг хангаж эхэлнэ........................... ............... биелээгүй

9. Алтанбулаг- Замын Үүдийг холбосон төмөр замын 2 дахь шугам
тавих ажлыг эхэлнэ............................................................................................................... биелээгүй

10. Бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар
холбоно.................................................................................................................................... биелээгүй

11. Багануур, Шивээ Овоогийн нүүрсний ордыг түшиглэн
цахилгаан станцууд байгуулж, говийн бүсийн үйлдвэрүүдийг
эрчим хүчээр хангаж, илүүдлийг экспортлоно............................................................... биелээгүй

12. Бүх шатны сонгуулийн хуулийг шинэчилж
боловсронгуй болгоно .......................................................................................................... биелээгүй

13. Мал сүргийг эрүүлжүүлж, хүнсний бүтээгдэхүүний
чанарын баталгааг тогтоох лабораторийн баазыг нийслэл,
аймгийн төв, хилийн боомтуудад бий болгоно............................................................... биелээгүй

14. Нүүрсийг хийжүүлэх, хагас кокс болгон боловсруулах ба
байгалийн хийг хэрэглэх, гибрид болон бүрэн шаталттай түлш
хэрэглэдэг автомашины ашиглалтыг урамшуулах, шөнийн эрчим
хүчний илүүдэл эх үүсвэрийг зохистой ашиглах, нийслэлийн дагуул
хотыг хөгжүүлэх, зам дагуу хөгжлийн бүс байгуулах,
гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг арга
замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгана. ...................................... биелээгүй

15. Малын үүлдэг угсаа, сүргийн бүтцийг сайжруулах,
эрчимжсэн аж ахуй байгуулах зэргээр мал аж ахуйн
хөгжлийг дэмжинэ. .............................................................................................................. биелээгүй

16. Экологийн тэнцлийг хангах шинэ менежмент
нэвтрүүлж, цөлжилт ихтэй бүсийг ургамалжуулж,
ойжуулах, усан сан байгуулах, баг бүрт худаг гаргах
зэргээр усжуулах, билчээрийг сайжруулах цогц арга
хэмжээ авна. .......................................................................................................................... биелээгүй

17. Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд
арилжаалах, гол нэрийн бараагаа шууд худалдан авах
биржийн сүлжээ байгуулна. .............................................................................................. биелээгүй

18. Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан
судалгаа хийж бэлтгэлийг хангана. ................................................................................ биелээгүй

19. Аймаг сумдын онцлог, эрэлт хэрэгцээнд
нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл-технологийн
паркыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж,
лизингээр ашиглуулах, зээлээр хувьчлах замаар
орон нутгийн загвар үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. .......................................................... биелээгүй

20. Олон улсын нисэх онгоцны буудал, говийн өмнөд
хэсгийн төмөр зам, ус цахилгааны дэд бүтцийн сүлжээ,
зүүн бүсийн төмөр зам зэрэг мега төслүүдийг эхлүүлнэ. ............................................ биелээгүй

21. Нийслэл Улаанбаатар хотыг олон улсын жишигт
хүргэж хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
Нийслэлд дулааны болон эрчим хүчний шинэ эх үүсвэр
байгуулна. ............................................................................................................................ биелээгүй

22. Аялал жуулчлалын бүсүүдийн дэд бүтцийг сайжруулж,
жилд 1 саяаас доошгүй жуулчин хүлээн авах нөхцөлийг
бүрдүүлнэ. ............................................................................................................................ биелээгүй

23. Төвлөрлийг сааруулж, орон нутгийн удирдлагын
болон эдийн засгийн бие даасан байдлыг хангана. ..................................................... биелээгүй

24. Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг
сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор
орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг
хэрэгжүүлнэ.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгаж,
хүүг бууруулна ................................................................................................................... биелээгүй

25. Монгол хүн эрүүл мэндээ дотооддоо оношлуулж,
өвчнөө эмчлүүлэхүйц орчин үеийн шинжлэх ухааны ололт,
технологи бүхий оношлогоо, эмчилгээний чадавхийг
бүрдүүүлнэ............................................................................................................................биелээгүй
(Эрүүл мэндийн сайдаасаа эхлээд бүгд биеэ эмчлүүлэхээр гадаад орныг зорисоор буй)

26. Иргэн бүрд жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг
оношлогоог үнэ төлбөргүй хийх арга хэмжээг хэрэгжүүлж эхлэнэ.......................... биелээгүй

27. Богино хугацаанд нутгийн аль ч хэсэгт хүрч үйлчлэх
Үндэсний түргэн тусламжийн сүлжээ байгуулж ажилллуулна............................... биелээгүй

28. Нийтийн биеийн тамир, спортыг боловсролын хөтөлбөрт
тусган хөгжүүлж, аймаг дүүрэг бүрийг усан бассеин спортын
цогцолбортой болгоно......................................................................................................... биелээгүй

29. Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг шинэчилж,
багш бүрийг зөөврийн компьютертэй болгоно...............................................................биелээгүй

30. Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох
оновчтой хэлбэрийг бий болгоно.................................................................................... биелээгүй

31. Малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данстай,
эрүүл мэндийн даатгалтай болгоно................................................................................ биелээгүй

32. Стратегийн болон томоохон орд газруудаас олсон
орлогоос 1.5 сая төгрөгөөс доошгүй хэмжээгээр Монгол
Улсын иргэн бүрт хүртээнэ.............................................................................................биелэлт дутуу байгаа
(Энэ гэрээнд зааснаар олсон орлогоос хүртээнэ гэсэн боловч Засгийн газар урьдчилгаа төлбөр нэрээр өндөр хүүтэй зээл авч бэлэн мөнгө тарааж эхэлсэн байгаа)

Надад бол МАНАН-гийн популист амлалтууд (1.5 сая төгрөг өгөх, элдэв тэтгэмж г.м) нэг их сонин биш байна. Гол нь улс орныхоо хөгжлийн ирээдүйг харах юм бол тэр том том бүтээн байгуулалтуудыг эхлүүлээгүй, эсвэл эхэлсэн ганц нэг нь Монгол Улсад ашиг муутай хийгдээд байгаа нь энэ 2 гол намуудад улсаа аваад хөгжүүлээд явах чинхүү сэтгэл байхгүй юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Дээр бичигдсэн байгаа 32 амлалтаас л гэхэд 2-3 нь л биелсэн гэхээр чинь одоо юу гэсэн үг вэ? Энэ байдлаар нь бол ганцхан Зоригт сайд ч биш, тэр Засгийн газар нь тэр чигээрээ огцрохоор байгаа биз дээ? Тэгээд дээр нь 2012 оны сонгуульд дахиж МАН болон АН-д саналаа өгч хулхидуулахааргүй хаширлаа гэж хэлэхэд болно.

Тэгэхээр энэ 2 намын монополийг устгаж өөр хүчнүүдэд боломж олгож хяналт бий болгохгүй бол Монгол Улс хохирсоор байх янзтай болоод явчихлаа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө