Үүрээ эвдүүлсэн МАН

МАН-ын шоргоолжнууд бужигнаж эхэллээ. Егзгөрүүд нь  өрсөлдөгч намаа   боломж л гарвал "доош нь хийх" гэж оролдох зуур албан тушаалын үнэр авсан залуучууд нь "чоно борооноор" гэгчээр нам нь КО-д орчихсон үеийг далимдуулж дээр байгаа хэдэн дархлагдсан "бурхинуудыг"  намын шинэтгэл  нэрээр зайлуулж өөрсдөө тушаал ахих алсын  зорилготой хөдөлж эхлэв ээ.
Егзгөрүүд намын хуваагдлаас болж бид хамаг юмаа алдлаа хэмээн  бүрэн ойлгосон учраас "ямар ч үнээр" хамаагүй сүргээс тасраад явсан хэдэн "малыг" сүрэгт нь эргэн нийлүүлэх санаатай энд тэнд санаа оноогоо цухалзуулж, Цагаан сарыг далимдуулан золголт нэрээр уулзалт зохион байгуулж, хаяад явсан хэдийнхээ хамар амыг  долоож нялуурчээ.

МАН-ын дарга Ө.Энхтүвшин: - Би одоо яах юм бэ?
Хонгилын үзүүрт албан тушаал, эрх мэдэл олж харсан залуус нь  намынхаа  егзөрүүдэд зайгаа тавьсугай хэмээн бичиг шидэх боловч тэд нь хашир тул хариу хийх нүүдлээ тунгаан нам жим байх аж.
Хамгийн том егзөр нь "Би одоо яах юм бэ?" хэмээн  гишүүдээсээ  сонингоор дамжуулан асуужээ. Энэ хооронд удирдлагад байгаа зарим нэг нөлөө бүхий егзөр мөн л нөгөө өрсөлдөгч хүчнээ баалах ажлаа хийхийн  сацуу шинэтгэл гээд байгаа "багачуудаа" бид анхааралтай ажиглаж байгаа гэсэн байх юм. Ажиглаж байгаад л ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэж  хариу мэхээ  боловсруулж суугаа бололтой. Ядаж байхад нөгөө шинэтгэлийн төлөө залуус нь хаяад явсан урвагчидтай эргэж нийлэхгүй шүү хэмээн гар хуруугаа гозолзуулан хашгиралдсан гэнэ.

Ийнхүү МАН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа адил дотроо бужигналдаж эхэлжээ.  Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ сонгож чадалгүй гацаж орхисон учраас "МАН-аас хэн нь илүү  Ерөнхийлөгч болох шанстай вэ?" гэдэг асуулт хариултын уралдааныг ард түмний дунд бүхий л сувгаар явуулж эхэллээ гэнэ. Энэ уралдаанд түрүүлсэн "морийг" сойх юм байх.  МАН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч "морь" уралдуулсан түрүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон энэ цаг үед ерөөсөө уралдаад ч хэрэг байна уу даа?  Тэрний оронд мөнгөө хэмнэж  энэ удаа өнжөөд дараагийн уралдаанд олигтойхон "морь" уралдуулах талаар одооноос Монголын манлай уяачидтай ярьж эхлэвэл яасан юм? Тэд нэг юм хэлнэ шүү. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө