Нийтлэлч Ганчимэг, МАН хоёр

Гурван дабл юү цэг баабар цэг эмэн-ий шилдэг нийтлэлч гэх Ганчимэг "Ялгаварлал" хэмээх нийтлэл бичжээ. Ганцхан таван хушуу өгье. (энэ бол угаасаа авч болох хамгийн муу үнэлгээ юм)  Таван ширхэг таван хушуу авахаас ганцыг авна гэдэг мөн ч тааруухан үзүүлэлт шүү. Сорри, Ганчимэг ээ!
Одоохондоо Монголдоо гайгүй бичдэг гэгддэг тоотойхон  нийтлэлчийн нэг болох энэ бүсгүй яагаад ийм муу дүн авчихав аа? Тайлбарлая.

Нийтлэлч Ганчимэг
Нийтлэлийг http://ganchimeg.niitlelch.mn/content/4821.shtml линкээр ороод уншаарай.  Нийтлэлийн гол санаа нь намаар нь ялгаварлаж хэлмэгдүүлж байгаа тухай юм байна. МАН-ын гишүүдийг хоморголон халж байна гэнэ, баривчилж байна гэнэ. Ажлаас халахдаа дарамталж өөрөөр нь өргөдөл бичүүлдэг арга хэрэглэж байна гэнэ. Улс төржиж, түүж яллаж байна л гэнэ. Нэг  нэгээр нь сугалж байна л гэнэ.

Өгүүлэл нь "Ялгаварлал 1" ба "Ялгаварлал 2" гэсэн хэсгүүдээс бүрджээ. Тус бүрд нь хариу тайлбар өгье. Угтаа бол хоёулаа л нэг юмны тухай атал нэг, хоёр гэж дугаарласан нь илүүц болжээ. "Ялгаварлал 1" хэсэгт  нь,  "Одоо дандаа МАН-ынханыг л шалгаж хорьж, цагдаж байгаа нь нууц биш" гэсэн өгүүлбэр байна.  Ганчимэг гуай мартчихаагүй байгаа бол тун саяхныг хүртэл төрийн албанд МАН илт давамгайлсан, ихэнх газрыг  100% гартаа атгасан байв даа. АН 12 оны сонгуульд ялахаас өмнө шүү дээ.  Засгийн эрхийг аваад удаагүй АН гүн цэвэрлэгээ хийж,  байх ёстой юмыг байранд нь тавьж эхэлсэн нь өмнө бугшсан хамаг булхайг ил гаргахад хүргэсэн байна.

Булхай луйвар хийж, бидний татварын мөнгийг хулгайлж байсан нөхдүүд дандаа МАН-ын талын улсууд байгаа нь аргагүй шүү дээ. Тэд л дангаараа эрх мэдэлтэй дураараа галзуурч байсан юм чинь. МИАТ байна, Иргэний Нисэхийн Ерөнхий газар байна, Үндэсний Татварын Ерөнхий газар байна, Ашигт Малтмалын Газар байна. Энэ жагсаалт цаашаа үргэлжилж олон луйвар, хулгай илчлэгдэх болно. Хулгай хийх тохиромжтой газруудад нь МАН-ынхан шигчихсэн юм чинь хулгайчууд нь дандаа МАН-ынхан байхгүй өөр хэн байх юм бэ? Тэгэхээр дандаа МАН-ынханыг шалгаж хорьж байна гэдэг бол тэнэг бөгөөд ямар ч утгагүй асуудал.

Дээр нь АН засгийн эрхэнд гарсанаар  хууль сахиулах болон шүүх засаглалд аль нэг нам хүчин дарамталж нөлөөлдөг байдал алга болсон учраас тэдгээр байгууллагууд үүрэгт ажлаа  хуулийн дагуу хараат бусаар бие даан гүйцэтгэдэг  болж эхэлсэний  нэг  баталгаа нь энэ олон хэргүүд илэрч байгаа явдал юм.  7 сарын 1-ний хэргээр залуусыг яаж хоморголж МАН-ын өгсөн даалгавраар (!)  хавтгайруулан  ял оноож байлаа? Тэгэхэд МАН шүүхэд нөлөөлж байсан тухай  ам алдсан шүүгчийн яриа бий шүү.  Үүнтэй харьцуулбал АН хуулийн байгууллагуудад гадны нөлөөнд автахгүй шударгаар ажлаа хийх боломж олгосон учраас энэ олон дарагдсан болон нуугдсан хэргүүд ил гарч луйварчид эхнээсээ баригдаж эхэлж байгаа юм. Үүнд бачимдаж хорсох учир шалтгаан энэ Ганчимэг гуайд байж таарах гээд байна.  Нөгөө талаар дандаа МАН-ынханыг шалгаж, барьж хорьж байна гэдэг бол шударга ажиллаж эхэлж байгаа хуулийн байгууллагыг шулуухан гүтгэж байна гэхэд болно. 

12 оны сонгуультай холбоотойгоор , "Бүгдээрээ л ил далд хууль зөрчсөн" гэж бас донгоссон байх юм. Мэдэж байгаа юм бол баримттай гаргаж ирээд шүүхэд өг л дөө. АН-ынхан  яаж хууль зөрчөө вэ? МАН-ынхан яаж зөрчлөө? Хуулийнханыг арай бүгдийг нь тэнэг, эсвэл АН-д худалдагдсан гэх гээгүй биз дээ? Тэд баримт л түшиж ажлаа явуулдаг улс. Баримттай хууль зөрчиж баригдсан нь дандаа МАН-ынхан. Өвөрхангайд ч архи пиво контейнерт хийчихээд зөөгөөд тарааж л байсан, Увсад ч МАН-ын хоёр нэр дэвшигч мөнгөөр бороо оруулсаар байгаад л гараад ирсэн. Бүр баримттай нь  өгөөд байхад л тойргийн хороо нь хамгаалаад сонгуульд нэрийг нь оруулж байсан биз дээ? Увсаас гарсан Чойжилсүрэн, Хүрэлбаатар хоёр бол гишүүн биш улсууд учраас удахгүй зайлуулах биз.  АН-ынхан бас адилхан хууль зөрчсөн гэж гудамжны авгайн  стилээр цуураад байвал нэрээ л баастахын нэмэр дээ.

Орон нутгийн сонгуулиар будлиантай байгаа газрууд маргаанаа нэг мөр цэгцлээдэхээч гэж Ерөнхий сайд хэлээд байгаа. Тэрнээс биш маргаангүй асуудал дээр засаг даргыг нь томилохгүй байгаа юм биш. Энэ тухай МАН-ынхан Их Хурал дээр Ерөнхий сайдыг байцааж хариултаа авцгаасан шүү дээ. Бэлэн хариулт тайлбараа өгөөд байхад л АН-ынхан  МАН-ын хүнийг засаг даргаар батламжлахгүй муйхарлаж байна гэчихжээ.  Тэгж их сонирхоод байгаа бол Ерөнхий сайдын тайлбарыг үзээд тэгээд тэрний дагуу яваад шалгаач. Тэгээгүй байж л МАН-ын цагаан хоолой аятай орилоод байх чинь зохихгүй байна, Ганчимэг гуай!

"Ялгаварлал 2" хэсэгтээ мөн л МАН-ын хүмүүсийг хоморголон халж гомдоож байна гэжээ. 7000 хүн халлаа гэнэ. Хаанаас авсан тоо юм бүү мэд. Эх сурвалжаа дурдаагүй, зүгээр тийм мэдээ байна гээд орхижээ. Жинхэнэ ялгаварлал гэдэг чинь МАН-ын хаанчлалын үед байсан юм шүү. Гэхдээ АН одоо "цусан өшөө" аваад байгаа юм байхгүй, гол нь нэг баг болж, нэг үзэл санаагаар хамтарч ажиллах хүсэлгүй, чадваргүй бөгөөд өмнө нь он удаанаар хийгээд ямар ч ахиц гаргаж байгаагүй боловч дархлаажчихсан,  хоцрогдсон улсуудыг зайлуулж байгаа. Тэр нь ч зөв юм. Санаа нэг биш бол яаж хамтрах билээ? Шинэчлэлийн бодлогыг шинэлэг сэтгэлгээтэй, ажил хийдэг, ахиц гаргадаг хүмүүс л  хэрэгжүүлж чадна. Оронд нь ах дүү амраг саднаа тавьж байна гэж хардахаасаа өмнө баримтаа гаргаж ирээд бичих хэрэгтэй шүү дээ. Сэтгүүлчийн сэтэртэй ухаантай юм бол баримттай ярьж бичиж байх хэрэгтэй Эс тэгвэл гүтгэсэн гүжирдсэн хэрэгт унана шүү. Нөгөө талаар ингэж "баттай бус эх сурвалж" ашиглаж  бичих нь сэтгүүлч хүний ёс зүйд нийцэхгүй гэдгийг мэдмээр. 

МАН-ыг ноёлж байх үед намын гишүүнчлэлээсээ болж халагдаж хэлмэгдсэн хүмүүсийн ахуй амьдрал нь унаж сэтгэл санаа нь  хямарсан талаар юм мэдэгдсэнгүй юу?  Тэр тухай нэг сонирхоодохвол их юм дуулна шүү. Ганчимэг гуай мөн цааш нь, Дондог гишүүнийг яллавал шоронгоос амьд гарч ирэх юм уу л гэнэ, Билигт гуайг бас барьж  ирэх нь, Ц.Батбаярыг шалгаж байгаа , Н.Болормааг  бас хоргоосон, Татварын Ерөнхий газрын Б.Баттөмөрийг шалгах юм гэнэ гэхчлэн халаглажээ. Юунд халаглаа юм бол? Аан нээрэн, МАН-ынханыг л алаг үзээд байна гээд байгаа бил үү. Та тайван бай, таны толгой зуйван байна. Но-той болоод л шалгуулж байгаа байлгүй дээ. Хуулийнханд ажлыг нь бүү заа. Та байтугай танаас цаадах нь заах эрхгүй юм шүү. Гэмгүй бол цэвэр байна гээд л гараад ирнэ биз, гэмтэй бол ялаа аваад л явна биз.

А.Гансүх сайдын хэлсэнээр засаг солигдож байж л энэ том луйврууд ил болж таслан зогсоох боломж гарч ирсэн нь үнэн юм. Бид харин ч үүнд их баярлах ёстой юм. Ганчимэгийнхээр бол МАН-ынхан шиг чимээгүй дараад өнгөрөөх ёстой байсан юм даг уу даа. Хуцлаа байна шд.  Яахаараа МИАТ-ын түшмэд 5 сая төгрөгний цалин аваад, бас  ямар ч ашиггүй мөртөө гадаадад төлөөлөгч нэр зүүж олноороо амьдрах ёстой юм? Яахаараа бидний тушаасан даатгалын мөнгө МИАТ-ын луйварчдын халаасанд орж байх ёстой юм? Яахаараа Монгол улсын төсөвт орж байх ёстой татварын мөнгө хэд гурван гэр бүлийн гишүүдийн хувийн дансанд орох ёстой юм? Энэ луйварчдын зөв юм уу, Ганчимэг ээ? Толгойг нь илж өршөөгөөд, идсэн ууснаа сайхан шингээгээрэй гэж ерөөгөөд явуулчих уу тээ?

"Хуулийн тэгш хэрэгжилт энэ оронд тогтох ёстой" гэж тэрээр бас  сүржигнэжээ. АН-ынханыг бас шалгах, барих хэрэгтэй гэсэн үг юм аа даа, янз нь. Одоогоор АН-ынханы "луйвар" илрээгүй л байна. Ядаж нэг хоёр хүнийг нь бариад хорьчихвол Ганчимэгээс өгсүүлээд алгаа ташин баясах сармагчингууд олон байгаа даа. Даанч АН-ынханд  тэр олон мөнгөний уурхай болсон том том агентлаг, газруудын даргаар ажиллаж "хүрд эргүүлэх" боломж олдоогүй нь гачлантай. Хэрэв тийм байсан бол өдийд идэх уух гэдгийг чинь үзүүлээд өгсөн байх байхгүй юү! МАН-ынханы тэнэг гэдэг нь. Тэр үед л АН-д ганц хоёр газар өгчихсөн бол өнөөдөр ингэж ганцаардаж булайгаа чирэхгүй л байсан даа. АН-аас бас хэд гурван хүн ханиндаа ачигдах байсан юм. Холын хараа дутаж дээ, зайлуул.

Хууль зүйн сайд Тэмүүжинд хорссон хоёр авгайг Ганчимэг ихэд өмөөрч өрөвджээ. Тэмүүжин сайдын үр хүүхдэд хараал хийлгэж байгаа  эмэгтэй хүнийг  ямар эх хүн гэдэг юм? Тэр бол арилсан дотортой "эм шулам" юм. Хэний хүүхэд нь чухал биш, гол нь өөрийн атгаг санаа, өшөө хорслоо жаахан хүүхдүүдэд хор хүргэх замаар тайлж байнаа  гэдэг чинь  тэр хүнийг ямар "босоо ороолон" бэ гэдгийг харуулаад  байгаа бус уу? Ганчимэгт Тэмүүжин сайдын  гэмгүй хүүхдүүдийн амь нас, эрүүл энх   чухал бус харин экс тэргүүн хатагтайн эрх чөлөө чухал гэнэ. Мессэж болон захиагаар заналхийлсэн хоёр авгайд ял өгчихвөл Монгол шоронжсон улс болчих юм гэнэ. Шоронжсон улс гэдгийг чинь тэгж ярьвал МАН-ын үед бий болгосон байх шүү. Олон зуугаар нь шоронд хорьж, төрөх эмнэлэг барихын оронд шинэ шорон барьж тууз хайчилж байсан биз дээ?

Ганчимэгийн нийтлэл ерөнхийдөө  хуулийн байгууллагын үйл ажиллагааг АН "удирдан чиглүүлж" , МАН-ын харъяат нарыг хэлмэгдүүлээд нийгэмд бөөн айдас, зэвүүцэл бий болгож байгаа дүр зураг, ойлголтыг  бий болгох зорилготой бололтой. Хардах дуртай хүнд захиалгат "нэвтрүүлэг" ч гэмээр юм шиг. Гэвч энэ авгай тун ташаа бодож ойлгож явдаг юм байна. Эс бол зориуд ингэж бичсэн байх нь илүү магадлалтай байх. 

Иргэд харин ч нийгмийг эрүүлжүүлж , идсэн уусан луйвар булхайг илчилж, шударга ёс тогтоож байгаад талархаж байгаа бөгөөд Ганчимэгийн   хэлж байгаачлан  МАН-ыхныг л бариад байна гэж "далдхан зэвүүцээд" байгаа юм  алга. Ард түмний "нэрийн өмнөөс"  худлаа ярих бол   бас л зохимжгүй асуудал.  Гэм хийсэн л бол ялаа эдлэх нь харин ч шударга бөгөөд үүгээрээ Монгол шоронжсон орон болохгүй харин ч эсрэгээрээ нийгэм маань элдвийн хог шаарнуудаас цэвэршиж улс маань зөв хөгжиж дэвжих үндэс суурь  тавигдах юм.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө