Ц.Доржготов гуай түргэджээ


Цэндийн Доржготов гуай ирэх жилийн сонгуульд МАН-ын төлөө саналаа өгөх нь тодорхой болжээ.  Энэ тухай тэрээр өөрийнхөө "Япончууд биднийг сургах бол[ов] уу, бид тэднийг эвдэх бол[ов] уу"  хэмээх нийтлэлд бичжээ. (линк нь  энд байна )
Доржготов гуайн   бодол нь богинохон байна. Монгол улсын иргэн хүний хувьд бусдын адил эх орныхоо төлөө санаа зовж дуугарах нь түмэн зөв,  гэхдээ ул суурьтай ухаж бодсонгүй юу, эсвэл бушуу туулай шиг өнгөцхөн дүгнэлт хийчихэв үү гэдгийг ойлгосонгүй.

Ахмад сэтгүүлч маань яагаад ингэж бухимдав?  Товчхондоо, Таван Толгойг эргэлтэнд оруулаагүй АН-ын мяндагтангуудад уурласандаа ингэж ирэх сонгуулиар хийх сонголтоо ийм эрт зарласан  бололтой.  Уурлаж болно оо, гэхдээ "уурлахад учир бий".
Миний бодлоор УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Эрдэнэчимэг, Баттулга, Уянга, Ганбаатар  болон  бусад ижил байр суурьтай хүмүүст Таван Толгойн  уурхайг гацаая гэсэн зорилго байхгүй болов уу. Тэгвэл тэд яагаад саяын гэрээг эсэргүүцэв ээ? Ганц л шалтгаан хэлж байгаа: Монголд ашиггүй, бүр хохиролтой гэрээ болжээ гэж.  Яагаад гэдгийг  доор өгсөн Ажлын хэсгийн дүгнэлтээс уншаад мэдчихэж болно. Үүнийг тэрлэгч миний хувьд ганцхан  энэ шалтгаан л  уг гэрээг дэмжихгүй байх хангалттай нөхцөл. Монголчуудад хохиролтой, ашиггүй гэрээг  Монгол хүн л юм бол хэн ч гэсэн  дэмжихгүй. (Дээр нэр дурдсан хүмүүс бүлэглэж нэг ашиг сонирхлоор нэгдэж гацаалаа  гэж хардах нь утгагүй, учир нь тэд "нэг тэрэгний дугуйнууд" биш, хоорондоо тэс өөр "тэмээ ямаанууд")

Хашир хүн жаахан томоор, алсыг харж сэтгэх хэрэгтэй байна. Хятад улс бидний хувьд том зах зээл нь үнэн боловч бид  "дэндүү дотносохоос" аль болохоор зайлсхийж байх нь амин чухал. Манжуудын араас орохгүйн  тулд бид зориуд бодлоготойгоор  хятадуудаас "зайгаа барьж" байх хэрэгтэй. Ялангуяа янз бүрийн визээр хятадууд олноор орж ирэх, түр болон удаан хугацаагаар оршин суух зэрэг асуудалд хяналт, хязгаарлалт заавал тавих ёстой. Одоо байгаа цөөхөн хятадуудад Монгол хүүхнүүд хормойгоо дэвсэж өгөөд үр хүүхдийг нь хүртэл гаргаад сууж байгаа юм чинь олон хятад ороод ирвэл замбараагаа алдах биз.  Тэр тусмаа хятадын НЭГ ХҮҮХЭД- ийн бодлогын уршгаар эр эм хүйсний тэнцвэр алдагдсанаас "илүүдэл" болсон олон арван сая гоонь эрчүүд гаднаас эхнэр олж авах сонирхол их байгаа өнөө цагт бид болгоомжлохоос аргагүй. Зайгаа барина гэхээр  харилцаагаа хязгаарлах, хөндийрөх, эсвэл хамтарч бизнес эрхлэхгүй байна гэж мушгиж ойлгох хэрэггүй  биз дээ.

Өнөөдөр хөдөө явж байгаа хүмүүс зам зуур таарах айлын гэрт ороход хятад "малчин" хэвтэж байхтай тааралддаг болж гэнэм. Энд тэнд элдэв бизнес эрхэлж байгаа эсвэл ажил хийж байгаа хятадууд Монгол эхнэр авчихсан тогоогоо бариулаад сууж байна гэх. Ийм байдлаар явбал хэдэн жилийн дараа бид цус холилдчихсон сууж байх вий.  Баттулгын яриад байгаа төмөр зам дагасан "Чайна таун"-ы асуудал ч бодитой хэрэгжих аюул бий. Одоо Монголд байгаа цөөхөн хятадууд нь  авгай хүүхнүүдийг нь мөнгөөр урхидаж аваад зогсохгүй уураа хүрэхээр  Монголчуудыг нийлж зоддог болжээ. Энэ бол тэд жинхэнэ араншингаа харуулж байгаа хэрэг. Олуулаа болчихвол юу ч хийж мэднэ. Өнөө цагт тэд танк, пуужингаар Монголыг эзлэхгүй ээ. Харин цусыг нь бохирдуулж, аажмаар уусгаж л Монголыг эзлэнэ. Хэзээ нэгэн цагт эрлийз Монголын төр засагт гарсан эрлийзүүд мэдээж ямар шийдвэр гаргах нь ойлгомжтой. Тэр цагт Монгол гэж байхгүй болно. Тэр цагт Монголын радио хятадаар мэндэлдэг болно гэдэг үг биелэх магадлал тун өндөр.

Ийм л шалтгаанаар уурхай болгоны амнаас хятад руу нарийн төмөр зам тавихыг зөвшөөрч болохгүй. Мөн хятадуудыг мэргэжлийн ажилчин нэрээр олноор оруулж ирж ажиллуулахаас татгалзах нь зүйтэй. (Чаддаг юмаа өөрсдөө хийцгээе. Чадахгүй байвал  чадаж  сурцгаая.) Бидний хувьд хятадуудтай зөвхөн техник, технологи оруулах, хөрөнгө оруулалтаар  хамтарч бизнес хийх зэргээр харьцах боломжтой. Харин хүн хүч оруулах, удаан хугацаагаар суурьших, амьдрах  боломжийг олгож болохгүй.

Доржготов гуайн бухимдал руу эргээд оръё.  Дахиад хэлэхэд, Монголд ашиггүй л бол бурхан гэгчтэй нь байгуулах гэрээ байсан ч хүлээн зөвшөөрч болохгүй. Үүнтэй  өвгөн буурал маань санал нийлэх  байх гэж итгэж байна. Тийм учраас гэрээ бидэнд ашигтай (мэдээж харилцан ашигтай) байх ёстой. Хөрөнгө оруулагч талуудын тухайд хятадаас компани байж болохгүй гэж байгаа юм биш, гэхдээ хяналт манай талд байх  ёстой. Бид хяналт тавих, шийдвэр гаргах давуу эрхтэй байж гэмээнэ хэнийг ажиллуулах вэ, яах вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Энэ нь нөгөө олон хятад орж ирэх замыг хаах, Монголчуудаа ажиллуулах боломжийг бий болгож байгаа хэрэг.  "Үндэсний нэг компани л баяжчихгүй бол Монгол дампуурахдаа яахав гэдэг яасан өчүүхэн атаархал вэ?" гэж Доржготов гуай халаглажээ. Энэндээ ч биш байх л даа.  Оджаргалд өгөх, өгөхгүйн тухай асуудал ч биш юм. Яахав, Буянгийн Жагаа тиймэрхүү утгатай зүйл ярьдаг, гэхдээ энэ нь атаархал  юм уу, эсвэл нэг хүний буюу хэдхэн гэр бүлд их баялаг очих нь буруу гэж байгаа нь үндэслэлтэй   эсэх  тухайд маргаад байвал аль аль тал нь их л юм ярих байх.

УИХ-аас гарч ажилласан Ажлын хэсгийн дүгнэлтийг Доржготов гуай уншиж үзсэн болов уу?  Тэр дүгнэлтэнд бичсэнээр бол уг гэрээг яавч зөвшөөрч боломгүй аж. Доржготов гуайн ойлголтоор бол тэр ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс  Монголын хөгжлийг гацаасан "эсэргүүнүүд" болж таарч байна. Хэрэв Ажлын хэсгийн дүгнэлт үнэн бодитой бол эдийн засгийн хүнд байдлыг далимдуулж, Монголчуудад хохиролтой гэрээ байгуулах гэж оролдсон М.Энхсайхан нарын үйлдлийг зөвтгөж байгаа ахмад зохиолч маань  хэний талд зогсоно вэ гэж асуумаар. Уг дүгнэлтийг сонирхож үзье л дээ:

------------------------------------------------------------------------------------------------------------------------

16. ДҮГНЭЛТ


УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу ажиллаад дараахь дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулж байна.
16.1 Таван толгойн нүүрсний ордыг ашиглах консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын Гэрээ болон дагалдах бусад гэрээ нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.
16.2 Таван толгойн нүүрсний ордыг ашиглах талаар зарласан Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол нь УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2010 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2012 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Тавантолгойн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран олборлолт явуулна” гэж заасан заалт, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 04/03 дугаар зөвлөмжүүд, Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг төрийн өмчит “МТЗ” компанид олгох Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоол, “МТЗ” ХК-д төмөр замын суурь бүтцийн концесс олгосон 2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолуудыг тус тус зөрчиж байна.
16.3 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна.
16.4 “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй. Энэ талаарх зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байна.
Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 05 дугаар тогтоол гарган “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах” үүргийг Засгийн Газар өгснийг биелүүлээгүй байна.
Мөн 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанаас гаргасан 04/03 дугаар Зөвлөмжийн 4 дэх заалтаар “Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцааны ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах” үүргийг Засгийн газарт өгсөн нь хэрэгжээгүй байна.
16.5 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Улсын Их Хурлын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй. Консорциумтай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл Монгол Улсад ашиггүй байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг бууруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах боломжийг хааж байна.
16.6  Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар шалгарсан Консорциумтай хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг мөрдөөгүй, түүнийг хэрэгжүүлээгүй байна.
16.7 Тавантолгойн ордыг ашиглах Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр замын концессийн гэрээ нь гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангаагүй, Монгол Улсын гадаад бодлогод баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэхгүй байна.
16.8 Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэлбэр нь Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж багатай, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Тавантолгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмжүүд, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2-ын 2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121, 2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байна.
16.9 Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2010 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасан “улс төрийн албан тушаалтныг хэлэлцээрийн аль нэг талд оролцуулахгүй байх” заалтыг Засгийн газар зөрчиж улс төрийн албан тушаалтан Монгол Улсын сайд М.Энхсайханаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахлуулсан байна. Улмаар тухайн улс төрийн албан тушаалтан нь үндсэндээ дангаараа шийдвэр гарган УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан удирдамжид заасан “гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах” гэснийг зөрчсөн байна.
Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий хууль, санхүүгийн зөвлөхүүд хөлсөлж авсан хөрөнгө оруулагч консорциумын талтай адил түвшинд ажиллаж чадаагүй байна. Ажлын хэсэг төрийн ашиг сонирхлын үүднээс харах ёстой олон асуудлууд, тухайлбал хөрөнгө оруулагч талын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчийн дотоод бүтэц, үйл ажиллагааны дүрэм журмыг судлах, гэрээнд буй нарийн тодруулах, тухайн гадаадын хөрөнгө оруулагчийн харьяалдаг улстай Монгол Улс байгуулсан олон улсын гэрээнүүд төсөлд хэрхэн нөлөөлөхөд дүгнэлт хийх гэх мэт дан ганц төрийн албан хаагчдын хийх боломжгүй олон асуудлыг орхигдуулжээ.
16.10 Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолын хавсралтын 1.4-т “... орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх” гэж заасан атал Засгийн газар зөвхөн Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих асуудлыг шийдвэрлэж Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлд шинээр төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлээгүй байна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг орхигдуулсан байна.
16.11 Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр тэмдэглэлийн 1.2-т заасан чиглэл зөрчигдөж сонирхлын зөрчилтэй компанийг уралдаант шалгаруулалтад шалгаруулсан байна. Засгийн газар нь 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад үлдсэн зургаан компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан атал уралдаант шалгаруулалтад оролцоогүй, “Энержи Ресурс Корпораци” ХХК, түүний охин компани болох “Энержи Ресурс” ХХК-ийг шалгаруулсан байна.
16.12 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших “Энержи Ресурс Корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших “Чайна Шенхуа Энержи” компани нь гадаадын хуулийн этгээд байх тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтад орж байна.
16.13 Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалгараад байгаа “Энержи Ресурс Корпораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын “ММС” компанийн их хэмжээний өрийн барьцаанд байх тул төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжгүй гэж үзэж байна. Санхүүгийн хүнд байдалд орсон “ММС” компанийн хувьд “Тавантолгой” ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах боломж болж байна.
16.14 Төсөлд оруулах Хөрөнгө оруулалтыг ойролцоогоор дөрвөн тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтад одоо ЭР-ийн Ухаа худаг ордод оруулсан хөрөнгө оруулалтыг нэг тэрбум доллар тооцож байна. Гэвч ЭР-ийн Ухаа худаг уурхайд оруулсан бодит хөрөнгө оруулалт хэд болох, үнэлгээг хэрхэн тооцох, аргачлал, томъёололтой холбоотой заалт байхгүй байна. Гэтэл ЭР-ийг эзэмшдэг толгой компани “ММС” нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нэг тэрбум 285 сая ам. долларын богино болон урт хугацааны өртэй гэдгийг “ММС”-ийн 2014 оны жилийн эцсийн тайланд (хуудас 14 болон notes 23, 25, 26) тусгасан байна.
16.15 Хөрөнгө оруулалтын Гэрээний заалтуудаас харахад ЭР нь дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй болж байна. Тус компани амлаж байгаа дөрөв орчим ам.тэрбум долларын хөрөнгө оруулалтаа гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд нийт 60 жилийн хугацааны турш үргэлжлүүлэн цувуулж хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцааж хийх, эсвэл хөрс хуулалт гэх зэрэг өндөр зардалтай үйл ажиллагааны зардлыг өсгөн тооцох зэргээр хөрөнгө оруулалтыг өөрийн үзэмжээрээ хийхээр зохицуулжээ.
16.16 ЭР нь Тавантолгойн ордыг ашиглах эрхийн дагуу олж авч байгаа эрх, ашиг сонирхлыг барьцаалж хөрөнгө оруулалт босгож байна. Энэ нь тус компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсч байгаа боломж юм. Хэрэв Засгийн газар энэ боломжийг ЭТТ-д зөвшөөрсөн тохиолдолд ЭТТ өөрөө хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой юм.
16.17 Хөрөнгө оруулалтын Гэрээний 8.4 (с)-ийн (II) болон (d)-ийн (VI)-д зааснаар Санхүүжүүлэгч нь Гэрээний зүйлийг бусад этгээдэд шилжүүлэх, ЭР-ийг гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй байна. Үүнээс харахад эхнээсээ гэрээнд ингэж бусад этгээдэд барьцаалах, шилжүүлэх эрх олгосон зохицуулалт тусгаж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой бэлтгэж, эдгээр заалтын дагуу ирээдүйд ЭР нь Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнээс гарахаар төлөвлөжээ гэж үзэж байна.
16.18 Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь Гадаад хэргийн яамаар хянагдаагүй, албан ёсны орчуулга хийгдээгүй гэрээний төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Оюутолгойн гэрээг байгуулахад Гадаад хэргийн яам албан ёсоор орчуулгыг нь хянаж, Улсын Их Хуралд өргөн барьсныг тэмдэглэх нь зүйтэй.
16.19 Уул уурхайн томоохон төслийн асуудлаар Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээ бүр ямар нэг хэмжээгээр маргаан дагуулдаг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй нь цагийн шалгуураар тодорхой болдог, улмаар тухайн үед ажил хариуцаж гэрээ байгуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй болдог буруу жишиг Тавантолгойн гэрээний төсөл боловсруулах явцад ч давтагджээ.
Олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна.
Иймд Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай.
16.20 Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээг байгуулахдаа Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд үүрэг хүлээх нь зүйтэй байна.
16.21 Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж Ажлын хэсгээс дүгнэж байна.
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол хүчингүй болсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн хууль ёсны эрх ашиг хангагдах болно. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол хүчингүй болсноор 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад багтсан зургаан компанийг дахин хууль, тогтоомжид нийцүүлэн сонгох боломж нээлттэй хэвээр үлдэх бөгөөд Улсын Их Хурлаас шинээр батлах тогтоолд нийцүүлэн Засгийн газар уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж богино хугацаанд дуусгах боломжтой.
16.22 Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 3-ын 1 дэх заалт болон 2010 оны 39 дүгээр тогтоолын 1-ийн 5 дахь заалтын дагуу Засгийн газар нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой.
Иймд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоолуудыг нэгтгэн Улсын Их Хурлаас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, Улсын Их Хурлын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд үзэж “Тавантолгойн ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.
Ажлын хэсгээс дүгнэлт гаргахад судалсан материал болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа тогтоолын төслийг хавсаргав.
Ажлын хэсгийн дарга Л. ЭРДЭНЭЧИМЭГ
Гишүүд:
А. БАКЕЙ
Су. БАТБОЛД
О. БААСАНХҮҮ
Д. ГАНХУЯГ
С. ГАНБААТАР
Б. НАРАНХҮҮ
Д. СУМЬЯАБАЗАР
М. СОНОМПИЛ
Б. ЧОЙЖИЛСҮРЭН
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дээрх дүгнэлтийг уншихад "Зөрчсөн", "нийцээгүй", "хангаагүй", "мөрдөөгүй", "хэрэгжүүлээгүй", "орхигдуулсан", "шийдвэрлээгүй" гэсэн үгнүүд дурайж байна. Эцэст нь , Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төсөл бэлджээ гэж тэмдэглээд,  үүнийг хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэжээ.  Ажлын хэсгийн ахлагч болон  гишүүд нэг бол худлаа дүгнэлт гаргаж Энхсайхан нарыг гүтгэсэн, эсвэл уг гэрээний төсөл үнэхээр бидэнд ашиггүй байдлаар хийгдсэн нь үнэн бөгөөд хариуцагч этгээд Энхсайхан нар нь Монгол улсын эрх ашгаас урвасан тул хариуцлага тооцох гэсэн ийм л 2 гаргалгаа байна. Одоо ч эх орноосоо урваж гадныханд үйлчлэх явдал цочроо өгөхөө байсан цаг даа. Нямдорж яалаа? Манайхан ч хэзээний "бууны нохдоо" өршөөн хэлтрүүлдэг нигүүлсэнгүй, сайхан сэтгэлтэй ард түмэн дээ.  Тиймдээ ч өдгөө цаг хүртэл  ингэж доройтож явж ирсэн байх.  

Монгол улс дампуурахын тухайд Доржготов гуай та тайван байж болно. Таван Толгой таг зогссон ч бид модоо барих арай болоогүй улс. Олиггүй юмнуудаас болж  Оюутолгойг алдсан шиг Таван Толгойг бас тавиад туучихмааргүй байна. Сайн тунгааж, цэгнэж хийх хэрэгтэй. Нэг алдсан, хоёр алдаж болохгүй. Яарах юм алга. Газар доор байгаа баялаг ямар гашлаад муудчихна гэх биш.   
Эцэст нь хэлэхэд, хэнд саналаа өгөх нь хүний эрх боловч  МАН-ыг сонговол  бид "мариалаад" ирнэ гэж арай бодоогүй байлтай. Үнэндээ МАНАН бол аль нь ч мэдэгдэхээ больсон эрлийз нохой шиг болсон шүү дээ. Өөр өөр үүлдрийн ноход хоорондоо хурьцаад юу нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн бий болдог шиг. Ялгаа ер нь байгаа юм уу?  Харин түүний оронд өөр намуудаас болон бие даагчдаас сонгож шинэ хүмүүс оруулж ирвэл хэдэн  шинэ баян  төрөх ч юм бил үү. Одоо идэж ууж ханасан хэдийгээ зайлуулаад, дараагийн үед нь баяжих боломж олгоё л доо. Монгол улсад баячууд олон л болж байвал сайн юм биш үү? Нэг сайхан өдөр тэд чинь гэнэт ухаан ороод улс орноо, ард түмнээ өрөвдөөд суга татаад босгоод ирэх ч юм бил үү, хэн мэдлээ.
Марзагананаад байгаа ч юм алга. Монголын хамгийн том, тулхтай намууд гэгдэх 2 намууд ээлжилж төр барьж ирсэн биз? Хоёулаа чадваргүй гэдгээ нотолсон. Хангалттай хугацаа байсан. Тоглосоор байгаад  цөхрүүлж байна. Одоо дахиж итгэх арга алга. Нэгэнт л намгүй улс гэж байж болохгүй, дэлхийн жишгээс гажчихна гэж байгаа бол байгаа хэдэн намуудаа том жижиг ялгалгүй ээлж дараалан сонгож, хүн бүрт ижилхэн баяжих боломж олгоё гээд байна шүү дээ. Алийн болгон хоёрхон намд боломж олгож, хэдхэн хүнийг хагартал нь идэж уулгах вэ дээ? Шударга байцгаая аа! 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө