Муу ёрлогчид
"Цензургүй яриа"-ны Мөнхбаясгалан авгай өөрийнхөө шоунд янз бүрийн хүн урьж улс төр, эдийн засгийн сэдвээр ярих дуртай нэгэн. Гэвч ганц дур хүсэл байгаад хангалттай биш гэдгээ мэдмээр юм даанч. Ийм хоёр том сэдвээр ярилцах гэж байгаа бол өөрийнхөө мэдлэгийг сайжруулж, номын дуу сонсож, биеэ бэлдмээр юм. Тэр энэ намын фракцууд, бүлэглэл, хүмүүсийн хов жив, намуудын салсан нийлсэн тухай олж мэдэж авсан жаахан мэдээллээ насан туршийн "мэдлэг" гээд ойлгочихсон бололтой. Өөрийгөө эдийн засгийн хувьд "улаан нойл" гэдгээ тавьж байгаа асуултаараа ил тод илэрхийлчих юм. Ичиж зовж байгаа ч шинж алга. Ийм байж шоу хөтлөх, тэр тусмаа мэдэхгүй сэдвээрээ хүнтэй ярилцлага хийгээд ч яах юм билээ. Ядаж Баасан авгайгаас үлгэр авч номын дуу сонсоосой. Нэг хадаг өвөртөлж очоод Анужинд шавь ороосой. Шоу нэвтрүүлэг яаж найруулж, хөтөлдөгийг заалгахгүй юу!
Шинэчлэлийн засгийн газар, эрх баригчдыг муулах ээлжит нэвтрүүлэгтээ (нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү) МАН-ын дарга М.Энхболдыг урьж оролцуулсан бөгөөд мөн л сурсан зангаараа элдэв хов жив ярьж, өдсөн турхирсан асуултаа тавьж байх аж. Ярилцлагын явцад тэрээр зочноосоо ингэж асууж байх юм:
- Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ер нь гадны, дэлхийн эдийн засгаас хамаардаг юм уу, эсвэл аль нэг намын эрх баригчдаас хамаарч өсөж байдаг юм уу?
Нөгөө зочин маань ч хэр таарсан хариултаа өгч байна. Гол санаа нь дотоодоосоо хамаардаг бөгөөд энэ засгийн газар муу ажилласанаас болж өсөлт нь буурсан гэж байх шиг байна. Хэрэв гадаад нөхцлөөс хамаардаг байсан бол хойд, урд хоёр хөршийн эдийн засаг сайн байгаа юм чинь манайх сайн л байх байсан гэж байх шив дээ. МАН 17%-ийн өсөлт бий болгосон байсан чинь АН 11% болгоод бууруулчихсан гэж байна. Эрх баригчдыг муулахад энгийн үгээр үүнээс илүү яаж "пи-ар" хийх билээ!
МАН-ын дарга мэдээж үнэн зөв хариултыг болгоосонгүй, зорилго нь өөр байсан учраас. Тийм болохоор энэ эдийн засгийн өсөлт гэгч юмны тухай залруулга, тайлбар хиймээр санагдлаа.
1. МАН-ын бий болгосон гээд байгаа 17%-ийн өсөлтийг эдийн засагчид "хөөсөрсөн өсөлт" байсан гэж байгаа. Бодит биш, түр зуурын зохиомол гэсэн үг. Голдуу уул уурхайн гадны хөрөнгө оруулалтаас (Оюутолгой г.м) шалтгаалсан валютын их урсгал, замбараагүй лиценз олголтоос болсон уул уурхайн "бүүм"-ийн нөлөөгөөр зөвхөн энэ салбарт дулдуйдсан өсөлт байсан гэж үзэх нь зөв байх.
2. "Хөөсөрсөн" эсэх нь хамаагүй юм аа гэхэд 17%-ийн өсөлт гэдэг бол бодоод гаргасан бодит тоо байх. Өсөлт гэж байгаа учраас нэмэх тэмдэгтэй тоо гэсэн үг. Тэгвэл 11%-ийн өсөлт бол мөн л ялгаагүй нэмэх тэмдэгтэй тоо. Өсөлт хоёр оронтой тоотой гарсан боловч жаахан саарчээ гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн (ДНБ) өсөлт нэмэх тэмдэгтэй гарч байгаа гэдэг маань манай эдийн засаг өсөөд байна гэсэн үг. Өсөөгүй бол эсвэл 0, эсвэл хасах тэмдэгтэй гарах ёстой.
3. Манай урд ба хойд хөршийн эдийн засаг сайн сайхан байгаа (байсан) юм шиг ярьж байна. Интернетээр ороод үз. 2014 онд эхний 2 улирал Оросын ДНБ-ий "өсөлт" хасах тэмдэгтэй (-0.5) гарсан байгаа. Өсөлт байхгүй, харин бууралттай гарсан гэсэн үг. Яахав 2013 онд бараг 1%-ийн өсөлттэй гэж гарсан боловч 2014 онд буураад хасах руу орчихсон байна. ( Ийшээ ороод үз.)
Хятадыг аваад үзье: 2013 онд эдийн засгийн өсөлт нь 7.8% хүрсэн боловч түүнээс хойш буурсаар 2014 оны эхний улиралд 7.4% -д хүрсэн байна. (Ийшээ ороод үз). Оросыг бодвол нэг оронтой тоотой өсөлттэй боловч Монголтой харьцуулбал бага өсөлттэй байна. Манайх чинь 2 оронтой (!) тоотой (11%-ийн) өсөлттэй байгаа шүү дээ. (Үйтүмэн гавъяатын хэлдгээр "Монгол илүү, илүү!" )
Амны билгээс ашдын билэг гэж. Сөрөг хүчин гэхээр л эрх баригчдаа муулахын тулд цагааныг хүртэл хар болгож харагдуулах ёстой байдаг юм уу? Яасан муу амтай, муу ёрлосон улс гэхээрээ ингэдэг байна аа? Хоёр оронтой өсөлттэй байхад л эдийн засаг сүйрлээ, улс орон дампуурлаа гээд орилоод байх юм. (Тодорхой зарим хүндрэл байгаа л байх). Биднээс муу байгаа хоёр хөрш маань тэгж орилж чарлаж байна уу? Тэгээд сөрөг хүчний дарга нь хүртэл яаж ингэж нүүрний хувиралгүй илэрхий худлаа ярьж чадаж байна аа? Гутамшиг. Арай Орос, Хятадын өөрсдийнх нь гаргасан статистик мэдээг худлаа гэхгүй байгаа гэж найдая. Иргэдээ бас дэндүү басамжилж байгаа юм биш үү? Иргэд сонгогчид маань нэг үеэ бодвол хар "пи-ар"-т мухар сохроор итгэхээ больж энд тэндээс мэдээлэл олж авч дүгнэлт харьцуулалт хийдэг болоод байгааг мэдмээр юм.
Нөгөө шоу хөтлөгч нь ч гэж таарсан таар шуудай. Хэлсэн болгонд нь "жа" гээд л толгой дохиод суух. Өрөвдөлтэй ч юм даа.
М.Энхболд |

Comments
Post a Comment