Х.Баттулга vs Ц.Нямдорж

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын Байгаль Орчин, Хүнс  Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны хуралдаан дээр Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайд Х.Баттулгын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг   хэлэлцэж байх үед "Удахгүй ард түмэнд чиний үнэн нүүр чинь танигданаа. Мөн ч олон муу юм хийсэн дээ, Баттулгаа чи"  хэмээн зүхэж  байна. Нямдорж гишүүн ингэж өсөрхөх бүрэн "эрхтэй"  хүн. Тэрээр Баттулгыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэснийхээ төлөө бүх шатны шүүхээр буруутгагдаж, албан ёсоор Баттулгаас уучлалт гуйх "ял"-аар шийтгүүлсэн этгээд. Шүүхийн шийдвэр гараад удаж байгаа боловч өнөөг хүртэл мань эр уучлалт гуйгаагүй л байна. Хуулиар "албадан уучлалт гуйлгах" зохицуулалт байхгүй болохоор мань эр инээгээд л явж байгаа. Ийм л совесть-той нөхөр.

Хэн нь муу юм хийж, хэн нь гавъяа байгуулсан бэ гэдгийг нь харьцуулаад үзье л дээ.

Х.Баттулга:

- Тойргийнхоо сонгогчдын (Баянхонгорын) хүүхдүүдэд их дээд сургуульд сурахад нь дэмжлэг үзүүлж тэтгэлэг өгдөг.
- Чингис хааны хөшөө хувиараа босгосон нь Монголыг дэлхийд тахлах үзмэр болсон
- Ахмадуудад байр өгч, аюулт өвчинд нэрвэгдсэн хүүхдийн  эмчилгээний зардлыг нь дааж буян хийсэн
- Улсын ажилд хувиасаа санхүүжилт хийж байсан
- Шинэ сум төслийг идэвхтэй  хэрэгжүүлж өөрийнхөө тойрогт 2 сумыг байгуулж  байгаа
- Монголын жюдо бөхийг дэлхийн тавцанд гаргасан г.м

Баттулгын буяны ажлын тухай  нийтлэлийг энд дарж уншаарай.

Ц.Нямдорж
Ц.Нямдорж:

- Буяны болон улс орондоо тустай бодитой хийсэн зүйл байхгүй
- Хууль зүйн сайд байхдаа Монголыг "шоронжуулсан" гэдэг
- УИХ-ын дарга байхдаа хууль "зассан" хэргээр огцорч байсан
- Хятадын нууц албаныхантай холбоотой байж тэдэнд мэдээлэл өгч байсан нь Монголын Тагнуулын байгууллагын нууц ажиллагаагаар илэрсэн боловч МАН хамгаалаад, цайруулаад өнгөрсөн
- Цалингаасаа өөр орлогогүй гэж байсан мөртөө сард 4-5 сая төгрөгийн  хөлстэй тансаг байранд суудаг байсан нь тодорхой бүлэгт худалдагдсан (үйлчилдэг) гэх хардлага төрүүлж байсан
- Хоёр хүүгийнхээ (банкны зээлээр бариулсан гэх) ижил хос хаусыг хоригдлуудаар бариулсан гэдэг хэл аманд өртөж байсан

Тоймтойг нь дурдвал дандаа л хар бараан мэдээлэл байх аж. Хамгийн ноцтой нь хятадуудтай орооцолдсон хэрэг юм. Монголд болон Бээжинд хэдэн удаа очиж уулзан мэдээлэл өгч , дайлуулж цайлуулан, бэлэг сэлт авч байсан тухай Тагнуулын газрын баримт байдаг. (Энэ хэргийн тухай баримтуудыг дараагийн нийтлэлд гаргаж тавина). Ийм хүн "эх оронч" царайлаад бусдыг доромжилсоор сууна. Ядаж байхад түүнд нь итгээд, дагалдан баясагч тэнэгүүд цөөнгүй байхыг яана. "Түс тас голоор нь хэлдэг мундаг хүн шүү"  ч гэж байх шиг. Энэ нөхрийн маскийг хуулаад үз дээ. Тэгвэл жинхэнэ нүүр царай нь гарч ирнэ. Баттулгад хандаж хэлсэн үгний хариуг барьчихъя: Нямдорж оо, чиний үнэн нүүр царай чинь ард түмэнд танигдаж байгаа шүү. Чи улсдаа, хүн ардад ганц сайн юм хийгээгүй байж битгий  хор болоод бай. Гай болохоор зай бол гэгчээр одоо зайлах цаг чинь болжээ. "Тагнуулын хэрэг" чинь хэзээ нэгэн цагт сөхөгдөнө. Эртхэн нүглээ наминчлаад ялаа аваад явахаа  бод гэж л зөвлөе дөө.

Ц.Нямдоржийн тухай бусад нийтлэлийг энд дарж , бас энд дарж , бас энд дарж уншаарай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё