Ц.Нямдорж оо гэж...
Их Хурлын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэдэг хүн Монголын түүхэнд хар толботой нэгэн болж үлдэх нь тодорхой болжээ. Муу нэртэй болоход их амархан,харин сайн нэрийг олоход хэцүү гэдэг. Нямдорж нэрээ баастах 2 том алдаа хийжээ. Үүнд:
1. Хятадын тусгай албадын хүмүүстэй харилцаанд орсон
2. Батлагдсан хуулиудыг дураараа засаж өөрчилж байсан
1. 90-ээд онд мань эрийг Хятадын тагнуул байж гээд баахан шуугив даа. Генерал Баатар гээч хүн улсын нууцад хамаарах Нямдоржтой холбоотой материалыг задруулсан гэдэг хэргээр 7 жилийн ял авч байжээ. Тухайн үед Гүндалай, Баабар нар энэ тухай ярьж бичсэнээс болж бас хэрэгт орох шахаж байсныг хүмүүс санаж байга байх. Гэхдээ Монголын ард түмэн яг юу болоод өнгөрсөн, хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг сайн ойлгоогүй бөгөөд Нямдорж өөрийн албан тушаал, намаараа далайлгаж цэвэрхэн мултарсан болохоор мань эрийг гүтгэгдсэн юм байна гэж бодоод өнгөрчээ.
Гэтэл саяхнаас нөгөө Хятадуудтай холбоотой байсан хэргийг батлах улсын нууц гэгдсэн материалуудыг дахин дэлгэж тавьжээ. Нийт 45 хуудас нууцын зэрэглэлтэй материалыг сэтгүүлч Уянга олны хүртээл болгосон байна. Эдгээрийг түүний Феисбүүкийн сайт руу ороод уншаад үзээрэй.
http://www.facebook.com/photo.php?fbid=121418141302353&set=a.121417694635731.20929.100003025020485&type=1&theater
Нямдорж Соёлын харилцааны төв гэдэг хуурамч нэрийн дор ажиллаж буй Хятадын аюулаас хамгаалахын ажилтнуудтай харилцаанд орж хувийн сонирхолдоо хөтлөгдөн Хятад руу хувиараа аялах, юм үзэх зэргээр зугаацан, хахаж цацан бөөлжитлөө архи хоолоор хангуулж, бэлэг сэлт аван мөнгөөр тэтгүүлж явсан бөгөөд түүнийхээ шанд Хятадуудын сонирхсон асуултанд хариулж байцаагдаж буй хэрэгтэн шиг дорой аашилж, Монголын төрийн хүний нэр төрийг гутаажээ.
Дээрх баримтуудад бичигдсэнээс өөрөөр яаж хэрхэн хэдэн төгрөг, долларын шан харамж, хахууль авсаныг хэн мэдэх билээ? Саяхнаас эхэлсэн Ерөнхийлөгч асан Энхбаяртай хийж буй хэрүүлээс үүдэн мань эрийн зүй бусаар олсон байж мэдэх эд хөрөнгөний тухай Энхбаяр нийтэд мэдээлсэн. Эдгээр эд хөрөнгө нь насаараа төрийн алба хашсан хүн цалингаа цуглуулаад ч авч чадахааргүй юм билээ. Үүнд мань эрийн Гүнтэд байх хувийн 2 давхар хаус (зураг дээр шар өнгөтэй, сумаар заасан байшин) , мөн ойрхон бариулж байгаа 2 хүүдээ зориулсан 2 ижил хаус (хос ягаан байшингууд) орж байгаа юм. Мөн нэг тансаг хороололд байх 5 өрөө байр түүнийх. Хоёр хүүгийнх нь хаус нэг бүр нь сая доллараар үнэлэгдэх хаус гэдэг нь багцаатай үнэлгээ гэж хэлж болохоор. Доор байгаа зурагийг нь харна биз дээ.
Түүнээс гадна өөрөө одоо түрээсийн байранд суудаг гэж байгаа. Түрээсийнх нь хөлс сарын 4 сая 500 мянган төгрөг гээд бод доо! Нэг сарын шүү. Сарын 700 мянган төгрөгний цалинтай төрийн албан хаагч өөрийнхөө цалингаас 6 дахин их хөлстэй байранд суудаг юм байна. Хаанаас ямар мөнгөөр ингэж туйлж байна гэж хардахаар байгаа биз? Нямдорж лав банк дээрэмдээгүй байх.
Тэгэхээр энэ их мөнгөний эх үүсвэр нөгөө Хятадуудад үйлчилсэний төлөө авсан шан байж мэдэх юм. Түүнээс гадна мэдээж элдэв хээл хахууль гэдгийг авах шиг болоо биз дээ. Гэр бүлийнх нь хүн төрийн алба хашдаг, хүүхдүүд нь бас овоож оцойсон бизнесгүй байхад мань эр яаж мөнгө ургуулдаг нь ойлгомжтой.
2. Хууль засдаг тухайд мөн л тэр хэрэг нь илчлэгдээд Их Хурлын дарга гэдэг албан тушаалаасаа огцорсон биз дээ? Бас ичихгүй өөрийгөө баахан өмөөрсөн боловч гарцаагүй баримтын өөдөөс яаж ч чадаагүй л дээ. Энхбаяр Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар бас Сонгуулийн хуулинд ч өөрчлөлт оруулсан гэж байгаа.
Ер нь энэ хүнээс юу ч гарч мэдэхээр байна. Увс аймгийн сонгогчид эрхбиш одоо ухаармаар юм. Яахав нутгийн маань хүн гэж бөөцийлж дэвшүүлж байгаа хүн чинь элдэв шан харамж, мөнгө төгрөгнөөс эх орныхоо эрх ашиг, сонирхлыг гадаадынханд худалдахаас сийхгүй этгээд байна шүү гэдгийг мэдэж авцгаа.
Одоо байтлаа бүр давраад жагсаал цуглаан хийж замбараагүйтвэл цагдаа ба дотоодын цэргийг буутай оруулж байгаад нам буудаж болно гэсэн хуулийн өөрчлөлт хийх гээд бичээд оруулчихсан явж байна. 2008 оны 7 сарын 1-ний эмгэнэлт үйл явдал түүнд цочроо өгсөнгүй. Яаж ч өгөхөв дээ. Ард түмнийхээ эсрэг ингэж аашилж, эх орноо худалдаж байгаа энэ хүн Каддафигийн араас явах нь тодорхой болжээ. Хэзээ вэ гэдэг л байна.

Comments
Post a Comment