Ёс зүйгүй хүн "ёс зүй" шаардав

Генерал Ж.Баатар
1990 оны эхээр Ц.Нямдорж Хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон бөгөөд тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин рүү нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал  2000 оны эхээр олон нийтэд ил болж задарсан.  Энэ  нууцыг задалсан хэргээр  генерал Ж.Баатар шоронд орсон. Ж.Баатар тухайн үеийн Улсын  Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий Газрын  (УАБХЕГ) даргаар 1990 оны 10-р сард томилогдоод генерал цол авч байжээ. Тэрээр хожим өгсөн нэг удаагийн ярилцлагадаа, "Нямдорж  хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан" гэсэн байна. Монголын тагнуулчдын олж авсан мэдээлэл, баримт дээр үндэслэн Ж.Баатар  "Нямдоржид техникийн хяналт тавь" гэдэг үүрэг ажилтнууддаа өгсөнийг хэн нэг нь алтан хошуу өргөснөөр генерал өөрөө Нямдоржийн хорхой идсэн араанд зуугдах болсон гэдэг.

Тэрээр мөн цааш нь дурсахдаа, "Ц.Нямдорж хятадын тусгай албадтай холбогдож байсан нь  хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Энэ хүн бол тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг тааруухан, хоцрогдсон, маш бүдүүлэг араншинтай, коммунизмын үзэл суртлаасаа салж чадаагүй, шоронжсон сэтгэлгээтэй хүн. Ийм хүнийг хятадын тусгай алба тагнуулчаа болгоно гэж юу байхав, харин ашиглаж байсан уу гэвэл ашиглаж байсан"...
"Бээжинд очиж хятадуудтай уулзаж мэдээлэл өгөөд дайлуулаад, бэлэг сэлт аваад ирсэн гэрэл зураг нь Тагнуулын архивт байсаар  байтал Ц.Нямдорж мэдүүлэг өгөхдөө Бээжин нэг л явсан, хоёр удаа яваагүй гэж байсан боловч  түүнийг 1990 ба 1991 онд явсаныг батлах хөдөлшгүй баримт байдаг юм."  гэжээ.

Генерал Баатар хүлээсэн үүргийнхээ дагуу төрийн дээд байгууллага, удирдлагад   мэдэгдэж Ц.Нямдорж хятадын тусгай албадтай холбоотой байдаг, энийг бүрэн гүйцэд шалгах хэрэгтэй хэмээн захиа бичсэн боловч  эцэст нь хилс хэргээр шоронд суусан билээ.  Нямдоржийн хэргийн тухай "Хүмүүс" сонинд гарсан мэдээллийг ашиглан Баатарт төрийн нууц задруулсан, Ц.Нямдоржийг гүтгэж  нэр хүндийг  унагасан гэдэг ял тулган шийтгэсэн юм.

УИХ-аас Баатарын захидалд дурдсан асуудлаар ажлын хэсэг гарсан боловч энэ нь хоосон дүр эсгэсэн үйлдэл байж. Тэр ч байтугай УИХ-ын тамгын газрын ажилтнаар дамжуулан мөнөөх ажлын хэсгээс Баатар генералыг бичсэн захиагаа  татаж авахгүй бол шоронд сууна шүү гэж дарамталж байсан байх юм. Өнөө шазруун генерал яахав дээ, "Би бөөлжсөн бөөлжсөө  буцааж иддэг хүн биш. Үнэн мөнөөр нь шалгаж өгөөрэй" гээд гэдийчихгүй юу.  Удсан ч үгүй Ц.Нямдорж Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд болж аваад өшөөгөө авах боломжтой болсон байна. Тэрээр Баатрыг хүчээр баривчлуулан хорьж хилсээр яллуулж чаджээ. Дэлгэрэнгүй ярилцлага болон нэмэлт мэдээллийг  дараах линкүүдээр  орж үзээрэй:

http://boldbaatar.blogspot.com/2010/05/blog-post.html

 http://www.gia.gov.mn/?dazo=news&newsid=308

 http://www.youtube.com/watch?v=ODTCFqUd-Zo

С.Баярцогт
УИХ-ын гишүүн бөгөөд дэд дарга С.Баярцогт гадаадад байгуулсан компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй "мартсан" явдалдаа ёс зүйн хариуцлага хүлээж дэд даргынхаа  суудлаас сайн дураараа буулаа. Яах аргагүй алдаа хийжээ. Гэвч улс төрийн соёлтой  загнаж буруугаа хүлээсэн байна. Гадаадад компани байгуулах, данстай байх нь гэмт хэрэг биш гэдгийг МАН-ынхан сайн мэдэж байгаа боловч энэ хэргийг зориудаар "аймшигтай гэмт хэрэг" мэт харагдуулж, үүгээр далимдуулан Баярцогтыг нэгмөсөн "цааш нь харуулах", улмаар эрх баригчдын нэр хүндийг баастай хутгах санаа агуулж байна.

Ц.Нямдорж
Баярцогт УИХ-ын дэд даргаас буугаад зогсохгүй Их Хурлын гишүүнээсээ болих ёстой гэж МАН-ынхан, тэр дундаа хятадын тагнуулын албадад мэдээлэл өгдөг байсан "мэдээлэгч" Ц.Нямдорж шаардаж байна. Ёс зүйгүй энэ хүн ёс зүй шаардаж байгааг юу ч гэмээр  юм дээ. Хятадуудад "сайн дураараа ашиглагдаж" , мөн сүүлд нь УИХ-ын дарга байхдаа дураараа хууль засаж байсан Ц.Нямдорж "ёс зүй" яриад өнөөдрийг хүртэл  тэр танхим дотор сууж байх хүн мөн үү? Төрийн албан хаагчийн журам, дүрэм зөрчөөд гадны хүмүүст мэдээлэл өгч , шанд нь элдэв бэлэг, мөнгө авч , бөөлжсөндөө хутгалдатлаа архи ууж Монголын төрийн нэр хүндийг гутаасан хэргийнхээ төлөө энэ хүн хэзээ хариуцлага хүлээх вэ? МА(Х)Н  засаг барьж, Ц.Нямдорж өөрөө сайд байхдаа өөрийгөө хамгаалаад  үлдэж чадсан байдаг юм байж. Тэгвэл одоо тэр хэргийг сэргээн шалгаж буруутай бол зохих шийтгэлийг оноох  цаг болсон  бус уу? Хэрэг хуучирдаггүй гэдэг байх аа.

Саяхан "Төрийн албыг төрлийн алба болголоо"  гэсэн бичиг бариад Алтанхуягийн засгийн газрыг огцор гээд сууж байсан энэ нөхөр өөрийнхөө төрсөн хүү Н.Анхбаярыг АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий Консулаар явуулчихаад тэр чинь  миний хүү биш гэж гүрийж мэдэх юм байна л даа.
 Х.Баттулга сайдыг хятадуудтай нууц гэрээ хийсэн гэж эх оронч мундаг хүн болоод гүтгээд орхисон чинь  нөгөөх нь нэрээ олж авна гэж шүүхээр заргалдаад заргаа авсан боловч "хэвлэлээр албан ёсоор Баттулгаас уучлалт гуй" гэсэн шүүхийн шийдвэрийг одоо болтол биелүүлэхгүй үл тоож яваа энэ увайгүй нөхөр яаж ёс зүй ярьж  чадна вэ?
 
Ц.Нямдорж шиг энэ мэт ёс зүйгүй нөхөд  УИХ дахь МАН-ын бүлэг дотор зөндөө бий. Увсын тойргоос мөнгөөр сонгогдсон Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар, албан тушаалаа ашиглаж хүний хөгжил сангийн мөнгийг тойрогтоо бөөндөн олгож байж  Дархан Уул аймгаас сонгогдсон сангийн сайд байсан Хаянхярваа гэх мэт. Ёс зүйгүй нам, ёс зүйгүй хүмүүс ёс зүй ярихаасаа даанч ичихгүй юм даа.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё