Ардын Намын амыг асууя
Олон юм нуршаад яахав. Ардын Намын амыг асуухаасаа өмнө эхлээд хэвлэл мэдээллээр цацагдсан, ард түмэнд одоогоор мэдэгдээд байгаа идсэн уусан, албан тушаалаа ашиглаж өөртөө ашигтай байдал гаргаж авсан, хууль зөрчөөд шийтгүүлэх нь байтугай "шагнуулаад" явж байгаа гэх мэт хэргүүдийг энд дахин нэг жагсааж үзье.
1. Мөнгөөр "зодож" Их Хурлын гишүүн болсон хэрэг
"Увсын 2" хэмээн тодотголтой Чойжилсүрэн, Хүрэлбаатар гэх хоёр нөхөр 2012 оны сонгуулиар тойрогтоо "мөнгөөр бороо оруулсаны" хүчинд Их Хурлын гишүүний энгэрийн тэмдгээр "шагнуулсан" юм. "Шагналыг" тухайн үеийн Сонгуулийн Ерөнхий Хороо болон түүний удирдлага шийдээд өгсөн байдаг. Яахав, тэр хоёр МАН-ын нэр дэвшигчид байсан учраас "намчирхсан" СЕХ баримт нотолгоо байсаар атал "нүдэн балай, чихэн дүлий" гүрийж байгаад нэрсийг нь өргөн мэдүүлчихсэн хэрэг.
Одоо энэ хоёр нөхөр эрхэм гишүүнийхээ энгэрийн тэмдгийг байн байн тэмтэрч үзээд л яваад байгаа. Хуучин СЕХ-ы залгамж болсон шинэ СЕХ одоо энэ хоёрын нэрсийг өргөн барьсан нь буруу болсон байна гэж үзээд нэрсийг нь хасвал мань хоёр тэмдгээ хураалгахаас өөр аргагүй болно. 2012 оны УИХ-ын сонгуулиар тэдний штабт ажиллаж байсан туслах болон бусад хүчин зүтгэсэн хүмүүс нь бүгд мөнгө тараасан хэргээр буруутаад ял авцгаасан. Харин "эзэд" нь болох Чойжоо, Хүүгий хоёр саарал ордноор орж гарсан хэвээр. Уг нь гардан гүйцэтгэгчид нь ял авчихаар "захиалагч" нь бас л буруутах ёстой, логикоороо бол. Одоогийн СЕХ ямар шийдвэр гаргахыг харж байя.
2. Сангийн сайд албан тушаалаа ашигласан хэрэг
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр өөрийнхөө нэр дэвшсэн тойрогтоо (Дарханд) албан тушаалын байдлаа ашиглаж сонгогчдод амласан мөнгөнийхөө үлдэгдлийг бөөнд нь өгч "гийгүүлсэн" сангийн сайд асан Д. Хаянхярваа энэ хэргээсээ болж Улсын Мөрдөн Байцаах Газар (УМБГ) шалгагдаж байгаа юм байна. Тэрээр ингэж "буян" хийснийхээ хүчинд УИХ-ын гишүүний энгэрийн тэмдгээр шагнуулсан билээ. 2008 онд МАН-ын амласан 1.5 сая төгрөгийн үлдэгдэл болох 1 сая төгрөгийг олгох эх үүсвэр муудсан байсан үед мань Сангийн сайд хоёр удаа тасалж олгох байсан 330 мянга ба 340 мянгыг бөөндөж тойргийнхоо сонгогч бүрд 670 мянгыг олгон "хүч чадлаа" гайхуулсан юм.
3. Үндэсний Татварын Ерөнхий Газрын (ҮТЕГ) албан тушаалтны хэрэг
- Ч.Гансүх (Хяналт шалгалтын хэлтсийн дарга)
- Г. Ганзул (Ч.Гансүхийн бага хүү)
- Ч. Даваасүрэн (Ч.Гансүхийн эгч)
- О. Бямбасүрэн (Ч.Гансүхийн нууц амраг, ҮТЕГ-ын байцаагч)
- Ч.Энхбат (Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга)
Ч.Гансүх өөрийн нууц амраг болох байцаагч О.Бямбасүрэнгийн дансанд 1-2 тэрбум төгрөг хадгалуулж байсан. Мөн Ч.Энхбатын эхнэрийн дансанд 4 сая доллар хадгалуулж байсан нь илэрсэн. Тэрээр мөн өөрийнхөө бага хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргүүлж байсан тухай Авилгатай Тэмцэх Газар мэдэгдлээ. Америкт амьдардаг хүүгийнх нь дансанд нэг сая доллар шилжүүлсэн байсныг бас илрүүлжээ. Гансүх дарга мөн аавынхаа нэрээр нээсэн дансанд бас нэг сая доллар хийсэн байжээ. Ийнхүү хулгайлсан мөнгөө энд тэнд тараан байршуулсан байна.
Харин мань хулгайч "шийр зааж" энэ их мөнгөө хаанаас яаж бий болгосоноо хэлэхгүй байгаа сурагтай. Шинэ цагийн "Цахиур Гансүх" болох гээд байгаа юмдаг уу даа.
Ч.Энхбат даргын хувьд ч мөн өөрийнхөө дансанд байгаа их хэмжээний мөнгө ямар учир жанцантай тухай ганц ч үг алдахгүй, "эрийн хугархай" гэдгээ нотлохоор шийдсэн бололтой.
Дээр нэр дурдсан хүмүүс бүгд хоригдон байцаагдаж байгаа.
Эдгээр нөхөд ZTE хэмээх хятадын компаниас авилга авсан байж болзошгүй гэж шалгагдаж байгаа юм байна. Бусад эх үүсвэр нь аяндаа тодрох биз ээ.
ҮТЕГ-ын дэд дарга асан Ж. Батбаярт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Тэрээр 10 гаруй аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлж ингэхдээ хууль бусаар маягт ашиглах болон хуурамчаар материал бүрдүүлсэн ялд унаад байгаа аж. Мөн албан татвар төлөхөөс зайлсхийсэн, авилга авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
4. Төрийн банкны ТУЗ-ийн хэрэг
Төрийн банкны хуучин удирдлагуудыг УМБГ-аас шалгаж эхэлжээ. Тэд бол тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) гишүүд байсан хүмүүс. Энэ хүмүүс 100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд ах дүү, хамаатан садан, танил талдаа давуу эрхтэйгээр 6 хувийн хүүтэй зээл олгосон, мөн тус бүрдээ 90 сая төгрөг завшсан байж магадгүй гэж сэжиглэн шалгаж байгаа юм байна. Тус банкны ТУЗ-ийг өөрчлөх үеэр санхүүгийн шалгалт хийхэд хуучин ТУЗ-ийн доорхи нэр бүхий гишүүд тус бүрдээ 90 сая төгрөгийг "шагнал" хэмээн авсан нь илэрсэн.
- Г.Баясгалан (Хууль Зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан)
- Б. Батбаяр (Сангийн яамны Санхүү, бодлогын хэлтсийн дарга)
- Б. Ганбат (Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга)
- Б. Гэрэлмаа (Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга)
- Л.Зориг (Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан)
- Л.Ганбат (Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга)
Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж. Отгонбилэг болон дээрх нэр бүхий ТУЗ-ийн гишүүдийг өгөрсөн 1-р сард ажлаас нь чөлөөлсөн байна. Өөрсдийгөө шагнасан мөнгийг буцааж төлүүлэх шийдвэр гарсан боловч төлсөн хүн байхгүй сурагтай.
5. Ашигт Малтмалын Газрын (АМГ) удирдлагын хэрэг
АМГ-ын дарга байсан Д.Батхуяг (6.6 жил) ба тус газрын Геологи Уул Уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт (6 жил) нар хууль бусаар лиценз тараасан, болон сэргээсэн хэрэгт холбогдож ял авсан байгаа. Саутгоби сэндс компаны удирдлагуудыг хээл хахууль өгсөн болон мөнгө угаасан хэрэгт сэжиглэн УМБГ-аас шалгаж байна. Д.Батхуяг тус компаниас хахууль авч 4 ширхэг тусгай зөвшөөрөл бүхий лицензийг сэргээж өгсөн гэдэг нь тогтоогдсон билээ.
6. МИАТ-ын хэрэг
МИАТ-ын нэр бүхий хүмүүс зорчигчидийн тийзний үнэнд багтааж авдаг байсан нэгэн төрлийн даатгалын мөнгийг завшиж байсан хэргээр хоригдон шалгагдаж байгаа. Нийт 9 хүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан,болон бүлэглэн мөнгө угаасан хэрэгт сэжиглэн байцааж байна.
- Ц.Орхон (МИАТ-ын гүйцэтгэх захирал асан)
- Ү. Цэцэгмаа ( Ц.Орхоны эхнэр)
- Б. Бат-эрдэнэ (МИАТ-ын захирал асан, гавъяат нисгэгч)
- Ч. Хоролсүрэн (Монголиан Эйрлайнз компаний захирал)
- Ч. Суурьтогтох (Хоролсүрэнгийн төрсөн дүү)
- Н. Гантөмөр (нягтлан)
- С. Батхишиг (Төрийн Өмчийн Хорооны ажилтан)
- Б. Эрдэнэбилэг (МИАТ-ын гүйцэтгэх захирал байсан, 2005-2010 онуудад)
- Б.Мандахбаяр (Б. Эрдэнбилэгийн дүү)
Одоогоор нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийг угааж өөрсдөддөө авсан гэж тогтоосон байгаа. Эндээс их юм гарч ирэх нь тодорхой. Хамрах хүрээ том учраас. Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Сугар хүртэл энэ хэрэгт холбогдож болзошгүй байгаа. Сугарын авсан, зарсан эд хөрөнгөний тухай түрүүчээсээ ил болж буй. Харин мань эр Цэцийн гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад шалгадаг газраар нь шалгуулаад, үнэхээр л МИАТ-ын хэрэгтэй ямар ч холбоогүй юм бол түүнийгээ тогтоолгоод нэрээ цэвэрлээд авахын оронд тэнд шигдчихээд Цэцийн бусад гишүүдийнхээ өмгөөлөлд "нуугдаад" суугаад байгаа нь цаанаа нэг сэжигтэй.
Тэрээр саяхан нэг сонинд ярилцлага өгөхдөө, "Манайх жирийн л нэг айл. Японд 2 өрөө байр авсаныгаа зарчихсан" гэж хэлжээ. Монголын "жирийн" нэг айл гадаадад , тэр тусмаа байрны үнэ нь тэнгэрт хадсан Японд 2 өрөө байр авах хэмжээнд очтолоо амьдрал нь сайжирсан бол сайхан л байх санж. Даанч ийм үлгэрт үнэмших хүн МАН-д л байгаа байх. МАН-ын элдэв сэтэр зүүсэн гишүүдийн "жирийн" амьдрал ийм хэмжээнд хүрсэн нь тус намын эрх барьж байсан он жилүүдийн үр дүн биз ээ.
6. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын (ИНЕГ) хэрэг
ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх гэж нэг дархлагдсан "бугийг" албан тушаалаас нь буулгаж шалгаж эхэлжээ. МАН-ын "хамгаалалтанд" олон жил дураараа дургисан энэ нөхөр одоо "булавч бултайна" гэгчээр удахгүй хийсэн нүгэлдээ таарсан ял авах сурагтай.
Бусад хамсаатнууд нь:
- П. Мөнхжаргал (ИНЕГ-ын тэргүүн дэд дарга)
- Г. Наранцэцэг (Санхүү Төлөвлөлтийн хэлтсийн дарга)
- Ж. Чулуунбаатар (Хөрөнгө оруулалт хариуцсан дэд дарга)
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд зориулж 30 сая төгрөг, "Дондогдулам" кино бүтээхэд 15 сая төгрөг, МАН-ын барилгын засварт зориулж 30 сая гэх мэтээр 30-аад аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст улсын төсвийн 137 сая төгрөгийг тараан зарцуулсан байх юм. Улсын мөнгийг сая саяар нь "цацаж" байсан энэ хүмүүс тэр байтугай Орос руу тусгай зориулалтын техник захиалаад мөнгийг нь шилжүүлээд бараагаа авч чадалгүй "хулхидуулчихаад" тэрийгээ нууж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байгаа юм. Орон сууц авч өгсөн, гадаадад зугаалуулсан гээд төсвийн мөнгөөр өөрийн юм шиг "хүүдэгнэсэн" гэж байгаа. Арыг нь даадаг МАН үеийн үед мөнх эрх барина гэж их итгэж байж дээ.
Монголын уран сайхны нэг кинон дээр өвчтэй охиныг нь "амьдаар" нь үхүүлсэн нэг ламбугайг охины аав "сүйд хийх" шахдаг хэсэг бий.
Охины аав тэсэртлээ уурлаж, - "Алив чиний нөгөө элсэн цөлд хонин гүрвэл болж төрнө энээ тэрээ гээд байсан хаана байна?!" гэж ламаас асуудаг. Лам яахав дээ, бие нь муудсан охиныг нь нас барчихлаа гэж бодоод хойд насандаа элсэн цөлд хонин гүрвэл болж төрөх юм байна гээд залчихгүй юу. (Орос доовтор охины амийг авардаг даа)
Одоо Монголчууд МАН-аас ингэж асуумаар байгаа юм: - "Алив та нарын нөгөө ард түмнээ ядуурлаас аварна, энээ тэрээ гээд байсан хаана байна?!" гэж. Юун ядуурлаас аврах. Өөрсдөө шат шатандаа яавал баяжих вэ хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж явдаг байсныг дээрх хэдэн луйврын жишээ баталж байгаа биз? Та нар энэ яваа насандаа ядуурлаас гарна гээд МАН залчихгүй юу. Уг нь хойд насандаа гэсэн бол хүн үнэмших байсан юм.
Том , бага хурган дарга нар хулгай хийх, завших ямар л арга байна түүнийгээ ашигладаг "заншилтай" болж, тэгээгүй нэг нь тэнэгээрээ дуудуулдаг нийгмийн ёс жаягийг МАН-ынхан эрх барьж байхдаа тогтоосон.
Одоо тэрхүү хулгай луйвар нь түрүүчээсээ илэрч эхэлж байна. Мөсөн уулын орой цухуйж байгаа хэрэг. Хэлмэгдүүлж байна гэж гонгиноцгоож л байг, угаасаа тэдэнд өөр тайлбар олдохгүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн биш гэдэг гэж үү? Тайван байцгаа, та нарын хэрэг нотлогдоно.
Ардын Намаас асууя: Та нар ийм байсан байж яаж шударга ёс, тэгш эрх, хууль ёс, хөгжил цэцэглэлт ярьж чадна вэ? Та нар л төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба, танилын алба болгосон. Ах дүү, авгай хүүхэдтэйгээ нийлж хуйвалдаж идэж уусан байгаа биз дээ? Дээрхи жишээнд нэр дурдагдсан хувалзнууд бүгд МАН-ын угшилтай хүмүүс. Ингэж баяжих гэж залуус МАН руу хошуурдаг байсан нь нууц биш. Луйварчид, хулгайчид яаж шударга ёсыг тогтоох юм? Яаж?
Энэ асуултанд хариулж чадах хүн байвал хариултаа бичээд үлдээчихээрэй. (МАН-ынхаан, толгойгоо ажиллуулаарай)
1. Мөнгөөр "зодож" Их Хурлын гишүүн болсон хэрэг
"Увсын 2" хэмээн тодотголтой Чойжилсүрэн, Хүрэлбаатар гэх хоёр нөхөр 2012 оны сонгуулиар тойрогтоо "мөнгөөр бороо оруулсаны" хүчинд Их Хурлын гишүүний энгэрийн тэмдгээр "шагнуулсан" юм. "Шагналыг" тухайн үеийн Сонгуулийн Ерөнхий Хороо болон түүний удирдлага шийдээд өгсөн байдаг. Яахав, тэр хоёр МАН-ын нэр дэвшигчид байсан учраас "намчирхсан" СЕХ баримт нотолгоо байсаар атал "нүдэн балай, чихэн дүлий" гүрийж байгаад нэрсийг нь өргөн мэдүүлчихсэн хэрэг.
Хүүгий, Чойжоо хоёр |
2. Сангийн сайд албан тушаалаа ашигласан хэрэг
Д.Хаянхярваа |
3. Үндэсний Татварын Ерөнхий Газрын (ҮТЕГ) албан тушаалтны хэрэг
- Ч.Гансүх (Хяналт шалгалтын хэлтсийн дарга)
- Г. Ганзул (Ч.Гансүхийн бага хүү)
- Ч. Даваасүрэн (Ч.Гансүхийн эгч)
- О. Бямбасүрэн (Ч.Гансүхийн нууц амраг, ҮТЕГ-ын байцаагч)
- Ч.Энхбат (Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга)
Ч. Гансүх |
Харин мань хулгайч "шийр зааж" энэ их мөнгөө хаанаас яаж бий болгосоноо хэлэхгүй байгаа сурагтай. Шинэ цагийн "Цахиур Гансүх" болох гээд байгаа юмдаг уу даа.
Ч.Энхбат даргын хувьд ч мөн өөрийнхөө дансанд байгаа их хэмжээний мөнгө ямар учир жанцантай тухай ганц ч үг алдахгүй, "эрийн хугархай" гэдгээ нотлохоор шийдсэн бололтой.
Дээр нэр дурдсан хүмүүс бүгд хоригдон байцаагдаж байгаа.
Эдгээр нөхөд ZTE хэмээх хятадын компаниас авилга авсан байж болзошгүй гэж шалгагдаж байгаа юм байна. Бусад эх үүсвэр нь аяндаа тодрох биз ээ.
Ж. Батбаяр |
4. Төрийн банкны ТУЗ-ийн хэрэг
Нийлж мөнгө завшигчид |
- Г.Баясгалан (Хууль Зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан)
- Б. Батбаяр (Сангийн яамны Санхүү, бодлогын хэлтсийн дарга)
- Б. Ганбат (Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга)
- Б. Гэрэлмаа (Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга)
- Л.Зориг (Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан)
- Л.Ганбат (Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга)
Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж. Отгонбилэг болон дээрх нэр бүхий ТУЗ-ийн гишүүдийг өгөрсөн 1-р сард ажлаас нь чөлөөлсөн байна. Өөрсдийгөө шагнасан мөнгийг буцааж төлүүлэх шийдвэр гарсан боловч төлсөн хүн байхгүй сурагтай.
5. Ашигт Малтмалын Газрын (АМГ) удирдлагын хэрэг
Д. Батхуяг |
6. МИАТ-ын хэрэг
МИАТ-ын нэр бүхий хүмүүс зорчигчидийн тийзний үнэнд багтааж авдаг байсан нэгэн төрлийн даатгалын мөнгийг завшиж байсан хэргээр хоригдон шалгагдаж байгаа. Нийт 9 хүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан,болон бүлэглэн мөнгө угаасан хэрэгт сэжиглэн байцааж байна.
- Ц.Орхон (МИАТ-ын гүйцэтгэх захирал асан)
- Ү. Цэцэгмаа ( Ц.Орхоны эхнэр)
- Б. Бат-эрдэнэ (МИАТ-ын захирал асан, гавъяат нисгэгч)
- Ч. Хоролсүрэн (Монголиан Эйрлайнз компаний захирал)
- Ч. Суурьтогтох (Хоролсүрэнгийн төрсөн дүү)
- Н. Гантөмөр (нягтлан)
- С. Батхишиг (Төрийн Өмчийн Хорооны ажилтан)
- Б. Эрдэнэбилэг (МИАТ-ын гүйцэтгэх захирал байсан, 2005-2010 онуудад)
- Б.Мандахбаяр (Б. Эрдэнбилэгийн дүү)
Ц. Орхон |
Ч. Хоролсүрэн |
Б. Эрдэнэбилэг |
Сугар |
6. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын (ИНЕГ) хэрэг
ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх гэж нэг дархлагдсан "бугийг" албан тушаалаас нь буулгаж шалгаж эхэлжээ. МАН-ын "хамгаалалтанд" олон жил дураараа дургисан энэ нөхөр одоо "булавч бултайна" гэгчээр удахгүй хийсэн нүгэлдээ таарсан ял авах сурагтай.
Бусад хамсаатнууд нь:
- П. Мөнхжаргал (ИНЕГ-ын тэргүүн дэд дарга)
- Г. Наранцэцэг (Санхүү Төлөвлөлтийн хэлтсийн дарга)
- Ж. Чулуунбаатар (Хөрөнгө оруулалт хариуцсан дэд дарга)
С. Батмөнх |
Монголын уран сайхны нэг кинон дээр өвчтэй охиныг нь "амьдаар" нь үхүүлсэн нэг ламбугайг охины аав "сүйд хийх" шахдаг хэсэг бий.
Охины аав тэсэртлээ уурлаж, - "Алив чиний нөгөө элсэн цөлд хонин гүрвэл болж төрнө энээ тэрээ гээд байсан хаана байна?!" гэж ламаас асуудаг. Лам яахав дээ, бие нь муудсан охиныг нь нас барчихлаа гэж бодоод хойд насандаа элсэн цөлд хонин гүрвэл болж төрөх юм байна гээд залчихгүй юу. (Орос доовтор охины амийг авардаг даа)
Одоо Монголчууд МАН-аас ингэж асуумаар байгаа юм: - "Алив та нарын нөгөө ард түмнээ ядуурлаас аварна, энээ тэрээ гээд байсан хаана байна?!" гэж. Юун ядуурлаас аврах. Өөрсдөө шат шатандаа яавал баяжих вэ хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж явдаг байсныг дээрх хэдэн луйврын жишээ баталж байгаа биз? Та нар энэ яваа насандаа ядуурлаас гарна гээд МАН залчихгүй юу. Уг нь хойд насандаа гэсэн бол хүн үнэмших байсан юм.
Том , бага хурган дарга нар хулгай хийх, завших ямар л арга байна түүнийгээ ашигладаг "заншилтай" болж, тэгээгүй нэг нь тэнэгээрээ дуудуулдаг нийгмийн ёс жаягийг МАН-ынхан эрх барьж байхдаа тогтоосон.
Одоо тэрхүү хулгай луйвар нь түрүүчээсээ илэрч эхэлж байна. Мөсөн уулын орой цухуйж байгаа хэрэг. Хэлмэгдүүлж байна гэж гонгиноцгоож л байг, угаасаа тэдэнд өөр тайлбар олдохгүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн биш гэдэг гэж үү? Тайван байцгаа, та нарын хэрэг нотлогдоно.
Ардын Намаас асууя: Та нар ийм байсан байж яаж шударга ёс, тэгш эрх, хууль ёс, хөгжил цэцэглэлт ярьж чадна вэ? Та нар л төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба, танилын алба болгосон. Ах дүү, авгай хүүхэдтэйгээ нийлж хуйвалдаж идэж уусан байгаа биз дээ? Дээрхи жишээнд нэр дурдагдсан хувалзнууд бүгд МАН-ын угшилтай хүмүүс. Ингэж баяжих гэж залуус МАН руу хошуурдаг байсан нь нууц биш. Луйварчид, хулгайчид яаж шударга ёсыг тогтоох юм? Яаж?
Энэ асуултанд хариулж чадах хүн байвал хариултаа бичээд үлдээчихээрэй. (МАН-ынхаан, толгойгоо ажиллуулаарай)
Comments
Post a Comment