С.Баярцогтоор туг тахих уу?
"Зүрхээ суга татуулж" туг тахиулж байхаар өөрөө сайн дураараа яваад өгсөн нь дээр юм шиг санагдах юм. Улс төрчийн ёс жудагаа бодсон ч тэр. Жижиг асуудал гэж бүү бодоорой. Соёлт улсуудад шалихгүй гэмээр асуудлаас болоод л улс төрчид нь "ичээд" суудлаа, албаа хүлээлгээд өгчихдөг юм билээ. Тэглээ гээд тэдний хувьд амьдрал нь дуусаж байгаа юм биш шүү дээ. С.Баярцогтын хувьд ч гэсэн ажлаа өгчихлөө гэхэд алзахгүй хүн.
"Гайтай" Оюутолгойн гэрээнээс болж олон "эх орончийн" хараалыг идэж байгаа гэдгээ мэдэж байгаа. "Үйлдвэрчний" Ганбаатартай хүртэл тэр асуудлаас бол телевизээр "хэрэлдэв" дээ.
Тэгтэл одоо Швейцари дахь дансаа (компаниа) нуусан хэрэг нь илрээд бүр гай боллоо. Яаж ч учирлаад хүмүүс хүлээж авахгүй дээ, ер нь. Манайхан хэзээ л билээ дээ. Цаана нь зөндөө "но" бий, шалгах хэрэгтэй гээд л дайрчихна.
"Би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн" гэж мянга хэлээд хүн тоохгүй дээ, Баярцогтоо! Энэ хэлж байгаа чинь хүмүүст огт өөрөөр бууна. Ямар утгаар гэж үү? "Манайхан Их Хуралд олонхи юм чинь намайг тийм айхтар шийтгэхгүй учраас би санаа зовохгүй байна" гэсэн утгаар л бууна шүү дээ. Тийм болохоор өөрөө л өөрийгөө "шийтгэвэл" илүү үнэмшилтэй бөгөөд бусдад үлгэр жишээ болох юм.
Тийм учраас Их Хурлын гишүүнээсээ сайн дураараа огцрох л хамгийн зөв шийдэл болов уу. Огцорсон хүн дахиж нэрээ дэвшүүлж болохгүй гэсэн хууль байхгүй учраас "ялаа эдэлж" дуусчихаад нэр цэвэр 2016 онд буцаад ирэхгүй юу даа. Тэр үед өөрийг чинь хүмүүс өршөөчихсөн байх болно. Гэмээ хүлээгээд тэгээд өөртөө шударгаар шийтгэл оногдуулж огцорч байсан жудагтай улс төрч гэж хүмүүс чамайг харах болно. Нас чинь залуу, цус чинь шингэнээрээ байна. Алдах юм байхгүй, харин ирээдүй чиний өмнө дүнхийж байна.
УИХ-ын гишүүн С.Баярцогт |

Comments
Post a Comment