Цаад эзэд нь
"Сэлэм Тогмид"-ийг буудсан "хитмэн" нөхрийг барьсан гээд их баатарлагаар өчтөл Сүх жанжин аймаар уурлаж "Биш ээ, цаад эздийг нь" гэдэг дээ. Тэр баригдаж бүтэлгүйтсэн "хитмэн"-тэй адил хувь заяатай хүмүүс бол 2008 оны сонгуулиар Увс аймагт хууль зөрчиж Их Хуралд орж ирсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын багийн гишүүд байсан Я.Баттогтох, Ш.Чинбат. Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нар юм.
Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байнгын хорооны референтээр ажиллаж байсан Ш.Чинбат, Увс аймгийн МАН-ын дарга Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нар Эрүүгийн хуулийн 130.2 гэсэн зүйл ангиар шийтгэгдэж ял авчээ.
Эрүүгийн хуулийн 130.2 дахь заалт:
"Иргэний сонгох, сонгогдох, бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ"
За шалгадаг газар нь шалгаад эрүүгийн хэрэг мөн байсан гээд холбогдох хүмүүст нь ял өгчихлөө. Тэгвэл "цаад эзэд" нь болох Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарыг хууль зөрчөөгүй гээд Их Хурлын гишүүний түр үнэмлэх өгөөд явуулчихсан Увсын (15 -р) тойргийн сонгуулийн хороо, улмаар нэрийг нь өргөн бариад "жинхлүүлчихсэн" өмнөх Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн буюу мөнөөх хоёрыг гишүүн хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар ажлаа хүлээлгэж өгөх болзлоо хангачихлаа.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өмнө нь энэ хэргийг хэлэлцээд мань хоёр Сонгуулийн хууль зөрчсөн нь баримтаар нотлогдож байгаа учраас Увсын тойргийн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, нэрийг нь хасахыг одоогийн Сонгуулийн Ерөнхий Хороонд даалгасан шийдвэр гаргасан байдаг. Гэтэл "хяналтын шатны" шүүгчид нь өмнөх СЕХ өөрөө мэдээд шийдсэн тул бид юу хэлэх билээ гэж хэлээд тэс өөр шийдвэр гаргасан учраас мань хоёр гишүүнээрээ үлдэж байх шиг байна.
Хяналтын шатны шүүгчдэд Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын баг Сонгуулийн хууль зөрчсөн, бүр гардан гүйцэтгэгч нар нь эрүүгийн хэргээр шийтгэгдэж ял авсан зэрэг нь ерөөсөө хамаагүй байж л дээ. Нөгөө талаар, энэхүү хяналтын шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны дагуу гарсан уу гэдэг асуулт байна. Ингэж асуудаг учир нь, хяналтын шатны шүүх ер нь ямар үүрэгтэй юм бэ гэдэгтэй холбоотой. Хяналтын шатны шүүх бол давж заалдах шатны шүүх биш.
Давж заалдах шатны шүүх бол тухайн хэргийг эцэслэн шийддэг, харин хяналтын шатны шүүхэд дараа нь хандаж болох хоёр л үндэслэл хуулиар олгогдсон байдаг аж.
Энэ хоёр үндэслэл нь:
1. Давж заалдах шатны шүүхийн шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол
2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бол
Гэтэл ойлгомжгүй асуудал байнаа. Юуны өмнө хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тал дээрх хоёр үндэслэлээр , ядаж аль нэгээр нь, хандсан эсэх нь тодорхойгүй байгаа боловч гомдлыг хүлээж авч хэлэлцсэнийг бодоход номын дагуу явагдсан гэж ойлгогдохоор байна. Хэрэв үнэхээр ийм үндэслэлээр хандсан бол гарсан хариу нь мөн үүний дагуу өгөгдсөн байх ёстой.
За тэгвэл энэхүү хяналтын шатны шүүхийн шийдвэрийг харъя. Хэвлэлүүдэд бичигдсэнээр, Хяналтын шатны шүүгчид УИХ-ын сонгуулийн 15 дугаар (Увс аймгийн) тойргийн хорооны тогтоолуудтай холбоотой асуудлыг (мөнгө тараасан, сурталчилгааны хуулийн хугацаа дууссан боловч үргэлжлүүлсэн, насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаанд ашигласан, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн зэргээс үүдэлтэй асуудлуудыг) Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгч нарт хариу өгсөн байна гэж үзсэн гэнэ. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан гэжээ. Өөрөөр хэлбэл өмнөх СЕХ-ы шийдвэр хэвээрээ гээд, түүнээс хойшхи шүүхийн шийдвэрийг өөрчилсөн юм байна.
Юу болж байнаа, та минь ээ? Дээр өгүүлсэн хоёр үндэслэлээр л давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзээд дүгнэлт өгөх ёстой хяналтын шүүх маань үүргээ "давуулан биелүүлээд" бүр өмнөх СЕХ-ы шийдвэрийг мөрдсүгэй гэсэн шийдвэр гаргаад, давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилдөг нь зөв юм уу? Уг нь хууль зөв хэрэглэсэн эсэх болон процедурын ямар нэгэн алдаа гаргаж уу гэдгийг л хянах ёстой байсан биш бил үү?
Эндээс нэг л зүйл харагдаж байна. Хяналтын шатны шүүгчид хуулиа мэдэхгүй байна гэвэл итгэхэд бэрх учраас зориуд захиалгаар ийм шийдвэр гаргажээ л гэж хардахаар байна. Өөрөөр тайлбарлах аргагүй. Саяхан АНУ-ын Усан замын зэвсэгт хүчний нэг офицер өөрийн удирдлагад байдаг нэг эмэгтэй алба хаагчийг хүчиндсэн хэрэг гарч шүүхээр ороод ял авсан боловч мөнөөх зэвсэгт хүчний том удирдах албан тушаалтан уг ялыг хүчингүй болгож хүчин хийсэн этгээдийг суллаж авсан аж. Тэр командлагчад хуулиар ийм онцгой эрх олгогдсон бөгөөд түүнийгээ ашиглаж офицерээ хэргээс мулталжээ. Хэдийгээр ёс суртахууны хувьд маш зохимжгүй боловч тэр адмиралд хэрэгтэнг аврах шаардлага байж л дээ. Энэ тухай одоо их шуугиж байгаа бөгөөд хуулийн тэр заалтыг өөрчлөх тухай хөндөгдөж байгаа аж.
Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүгчид тэрхүү командлагч шиг аашилсан байна гэхэд хилсдэхгүй санагдана. Гэмтэй нь тогтоогдоод , хамтрагчид нь ял аваад явчихсан хэргийн "цаад эздийг" нь хэргээс мулталж авна гэдэг бол цаанаасаа захиалгатай ажиллагаа болжээ гэж. Ийм янзаараа бол хууль сахиулах, шүүхийн байгууллага шинэчлэгдэж өөр болно гэж мөрөөдөөд ч хэрэг алга. Бусдаас хараат шүүгч нараасаа салахгүй бол шүүх засаглал бие даана гэдэг худлаа болох нь. Тэмүүжин сайд эрхбиш нэг юм бодож байгаа гэж найдая.
p.s. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах бичлэгээс үзнэ үү.
Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байнгын хорооны референтээр ажиллаж байсан Ш.Чинбат, Увс аймгийн МАН-ын дарга Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нар Эрүүгийн хуулийн 130.2 гэсэн зүйл ангиар шийтгэгдэж ял авчээ.
Эрүүгийн хуулийн 130.2 дахь заалт:
"Иргэний сонгох, сонгогдох, бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ"
За шалгадаг газар нь шалгаад эрүүгийн хэрэг мөн байсан гээд холбогдох хүмүүст нь ял өгчихлөө. Тэгвэл "цаад эзэд" нь болох Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарыг хууль зөрчөөгүй гээд Их Хурлын гишүүний түр үнэмлэх өгөөд явуулчихсан Увсын (15 -р) тойргийн сонгуулийн хороо, улмаар нэрийг нь өргөн бариад "жинхлүүлчихсэн" өмнөх Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн буюу мөнөөх хоёрыг гишүүн хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар ажлаа хүлээлгэж өгөх болзлоо хангачихлаа.
За нэг санаа амарлаа, Чойжоо минь... |
Баярын мишээл нүүрэнд тодроно |
Давж заалдах шатны шүүх бол тухайн хэргийг эцэслэн шийддэг, харин хяналтын шатны шүүхэд дараа нь хандаж болох хоёр л үндэслэл хуулиар олгогдсон байдаг аж.
Энэ хоёр үндэслэл нь:
1. Давж заалдах шатны шүүхийн шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол
2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бол
Гэтэл ойлгомжгүй асуудал байнаа. Юуны өмнө хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тал дээрх хоёр үндэслэлээр , ядаж аль нэгээр нь, хандсан эсэх нь тодорхойгүй байгаа боловч гомдлыг хүлээж авч хэлэлцсэнийг бодоход номын дагуу явагдсан гэж ойлгогдохоор байна. Хэрэв үнэхээр ийм үндэслэлээр хандсан бол гарсан хариу нь мөн үүний дагуу өгөгдсөн байх ёстой.
За тэгвэл энэхүү хяналтын шатны шүүхийн шийдвэрийг харъя. Хэвлэлүүдэд бичигдсэнээр, Хяналтын шатны шүүгчид УИХ-ын сонгуулийн 15 дугаар (Увс аймгийн) тойргийн хорооны тогтоолуудтай холбоотой асуудлыг (мөнгө тараасан, сурталчилгааны хуулийн хугацаа дууссан боловч үргэлжлүүлсэн, насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаанд ашигласан, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн зэргээс үүдэлтэй асуудлуудыг) Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгч нарт хариу өгсөн байна гэж үзсэн гэнэ. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан гэжээ. Өөрөөр хэлбэл өмнөх СЕХ-ы шийдвэр хэвээрээ гээд, түүнээс хойшхи шүүхийн шийдвэрийг өөрчилсөн юм байна.
Юу болж байнаа, та минь ээ? Дээр өгүүлсэн хоёр үндэслэлээр л давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзээд дүгнэлт өгөх ёстой хяналтын шүүх маань үүргээ "давуулан биелүүлээд" бүр өмнөх СЕХ-ы шийдвэрийг мөрдсүгэй гэсэн шийдвэр гаргаад, давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилдөг нь зөв юм уу? Уг нь хууль зөв хэрэглэсэн эсэх болон процедурын ямар нэгэн алдаа гаргаж уу гэдгийг л хянах ёстой байсан биш бил үү?
Эндээс нэг л зүйл харагдаж байна. Хяналтын шатны шүүгчид хуулиа мэдэхгүй байна гэвэл итгэхэд бэрх учраас зориуд захиалгаар ийм шийдвэр гаргажээ л гэж хардахаар байна. Өөрөөр тайлбарлах аргагүй. Саяхан АНУ-ын Усан замын зэвсэгт хүчний нэг офицер өөрийн удирдлагад байдаг нэг эмэгтэй алба хаагчийг хүчиндсэн хэрэг гарч шүүхээр ороод ял авсан боловч мөнөөх зэвсэгт хүчний том удирдах албан тушаалтан уг ялыг хүчингүй болгож хүчин хийсэн этгээдийг суллаж авсан аж. Тэр командлагчад хуулиар ийм онцгой эрх олгогдсон бөгөөд түүнийгээ ашиглаж офицерээ хэргээс мулталжээ. Хэдийгээр ёс суртахууны хувьд маш зохимжгүй боловч тэр адмиралд хэрэгтэнг аврах шаардлага байж л дээ. Энэ тухай одоо их шуугиж байгаа бөгөөд хуулийн тэр заалтыг өөрчлөх тухай хөндөгдөж байгаа аж.
Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүгчид тэрхүү командлагч шиг аашилсан байна гэхэд хилсдэхгүй санагдана. Гэмтэй нь тогтоогдоод , хамтрагчид нь ял аваад явчихсан хэргийн "цаад эздийг" нь хэргээс мулталж авна гэдэг бол цаанаасаа захиалгатай ажиллагаа болжээ гэж. Ийм янзаараа бол хууль сахиулах, шүүхийн байгууллага шинэчлэгдэж өөр болно гэж мөрөөдөөд ч хэрэг алга. Бусдаас хараат шүүгч нараасаа салахгүй бол шүүх засаглал бие даана гэдэг худлаа болох нь. Тэмүүжин сайд эрхбиш нэг юм бодож байгаа гэж найдая.
p.s. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах бичлэгээс үзнэ үү.
Comments
Post a Comment