МАН-ынхан Ерөнхийлөгчийг худалч гэв

МАН гудамжинд гарлаа (Н.Энхболд үг хэлж байна)
"Ард түмний амьдрал доройтлоо" гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н. Энхболд  сая  нээгдсэн УИХ-ын чуулганы нээлтийг орхиж гараад Сүхбаатарын талбай дээр ирээд тусгай зассан тавцан дээрээс чарлаж  байна. Өмнө нь ард түмний амьдрал  сайхан байсан юм шиг.  Хэдэн сарын өмнөхөн 3 хүний нэг нь ядуу, авилгалын сүлжээнд хэрэгдсэн, шударга ёс ул болсон нийгэм, улсыг хүлээлгэж өгсөн биз дээ?  МАН-ын гишүүд бүгдээрээ, МАХН-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийг үг хэлж байх үед  эсэргүүцэл илэрхийлж чуулганы нээлтийг орхиж  гараад шууд Сүхийн талбай руу очжээ.

Ц.Нямдорж (УИХ-ын гишүүн)
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид ямар ичих нүүр гэж байх биш. "Өөрснөө засаг барьж байгаагүй юм шиг өмнөх рүүгээ дайрлаа" гэж мань эр авч байна. Үнэндээ АН нэг л удаа эрх барьж үзсэн, хоёр  тохиолдолд нь хамтарсан нэртэй далбаан дор хавчуулагдаж явж ирсэн түүхтэй. Бусад  үед нь МАН дангаараа ноёлж ирсэн. Одоо болохоор булхайгаа хамтдаа үүрнэ шүү гээд л "хамтарч байсан" гэдэг юм ярьдаг болсон, ялангуяа энэ Нямдорж.

1996 оны сонгуульд АН  олонхи суудлыг авч ялж байсан түүх бий. МА(Х)Н 1992, 2000, 2004, 2008 онуудад олонхи суудлыг авч засгаа байгуулж  байжээ. Одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж 1996 онд анх удаа Ардчилсан Холбоо эвсэл засгийн эрх барьж байх үед 1998 онд 8 сар Ерөнхий сайдаар ажиллаад  "зайлуулагдсан" байдаг. Мөн 2004 онд АН хэдийгээр МАН-аас цөөн суудал авсан боловч Эх орон намтай эвсэл байгуулсанаар суудлын тоо нь тэнцэж, 3 бие даагчтай "хүч хавсарсанаар" эхний удаад Ерөний сайдын албыг 2004 оны 8 сараас 2005 оны 1 сар хүртэл  нэг жил таван сарын хугацаанд хашиж байжээ. 2008 оны сонгууль хүртэл үлдсэн хугацаанд МАН-ын М.Энхболд, С.Баяр нар Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн түүхтэй.

Ц.Нямдорж хэлэхдээ, Элбэгдорж 2 удаа Ерөнхий сайд байсан, АН нийтдээ 13 жил дангаараа болон хамтарч засаг барьчихаад одоо буруу бүхнийг бидэнд тохож байна гэсэн ухааны юм ярьж байна лээ. Зүгээр л тоон дээр тоглож байгаа байхгүй юу.  Элбэгдоржийг  авилгатай тэмцэнэ гээд  яриад эхлэнгүүт хүний өөрийнхтэй нь хуйвалдаж байгаад татаад унагаа биз дээ? Ажил хийгээд үр дүнг нь үзэх боломж ч олгоогүй.
Чихэр долоолгочихоод "Чи чихэр идсэн биз дээ?" гэж гүтгэдэг  хүүхэд шиг л аашилдаг улс даа.

Төрийн албанд өөрийнхөө хүүг оруулчихаад ийм бичиг бариад суух энэ Нямдоржид  ёс жудаг алга
МАН-ынхан төрийн албыг төрлийн алба болгосоны сонгодог жишээ бол энэ Нямдорж өөрөө юм. Тэрээр төрсөн хүүгээ АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий Консулаар суулгасан хүн.  Нөгөө Н.Энхбаярын хүү Батшугар гэгч "нусгай  пацан" Монгол Банкны дэд Ерөнхийлөгч болдог шиг. Ерөнхий Консул Нямдорж овогтой  Анхбаяр ийм чухал дипломатын алба хаших шаардлага хангаагүй, ямар ч туршлага байхгүй юм билээ. Гээд яахав дээ, МАН-ын гайгаар Монголд тогтсон нэг гажиг "ёс заншлуудын" нэг нь энэ. Гэвч өөрчлөгдөх цаг айсуй.

МАН-ын дарга Ө. Энхтүвшин (УИХ-ын гишүүн)
МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгч худал үг ярьж байгаа болохоор "тэнд худал үг сонсож байхаар энд ард түмэнтэйгээ ярилцсан дээр гэж бодоод хүрээд ирлээ" хэмээн шүлсээ үсчүүлэн, гараа савчин байж  ярьж байх юм.  Ерөнхийлөгчийн худлаа ярьсан байна уу, үгүй юу гэдгийг хэлсэн үгийг нь уншаад хүн бүр өөрсдөө тунгаах биз.  Дараах линкээр ороод уншаарай:

http://www.president.mn/mongolian/node/3289

Д.Лундаажанцан (УИХ-ын гишүүн)
Ерөнхийлөгчийн хэлсэн шүүмжлэлийг  МАН-ын Лундаажанцан гишүүн "нэгнийгээ доош нь хийсэн" байна гэж үзжээ. Шүүмжлэхээр "доош нь хийсэн"  гэж ойлгож ярьдаг улсууд юм байна.
"Татвар төлөгчдийн мөнгөөр дураараа авирлах боломж эрх баригчдад байгаа болохоос сөрөг хүчинд байхгүй" гэж  МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хэлж байна. Уул шугамандаа зөв л дөө, гэхдээ МАН өөрөө ийм байдлаар явж ирсэн бөгөөд одоо АН бас дуурайх вий гэж санаа нь зовоод байгаа бололтой. Гэхдээ санаа зоволтгүй биз ээ. АН  энэ мэт байдлын эсрэг тууштай байж, ил тод засаглалыг хөгжүүлнэ гэж байгаа.

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
МАН-ын аймгийн засаг дарга нар төсвийн мөнгөөр гадаадад аймгаа төлөөлсөн "албан ёсны төлөөлөгч" томилж суулгаж байсан тухай саяхны шалгалтаар илэрч Алтанхуяг Ерөнхий сайд мэдэгдэв дээ.  МАН олонхи байж засаг барьж байхдаа энэ байтугайг хийж байсанаас гадна  албан тушаалаа ашиглаж өөрсдөө идэж уусан, хулгайлсан хэргүүд ар араасаа илэрч байгааг хүн бүр мэдэж байна.  Энэ мэтийг нь хэлэхээр өрвөлзөж чуулганыг хаяж гаран араншингаа харуулж  байна шүү дээ, эд нар.

Баянсэлэнгэ (МАХН)  төрлөө олсон бололтой (Оюунхорол гишүүний баруун талд)
Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг "индэр" дээр байсан МАН-ын  гишүүд, дарга нарын дунд МАХН-аас жагсаалтаар УИХ-д орж ирсэн Баянсэлэнгэ гэгч түүхий нөхөр зогсож харагдлаа.
Төөрсөөр яваад төрлөө олов уу?   Тэрээр сурвалжлагч нарт ингэж хэлж байх юм: - "Би өнөөдөр энэ талбай дээр нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байхад би амьдралаас тасарчихсан юм шиг тэр дотор өөр юм яриад байж болохгүй шд."
Амьдралаас тасрахгүйн тулд чуулганыг хаяж гарч иржээ дээ, янз нь. Өрөвдөлтэй ч амьтан бол доо. Энэ хэл яриа муутай, боловсролгүй нөхөр Их Хуралд орчихоод хууль яриад сууж байна гэж бодохоор гол харлаж гутрах юм. Ер нь намаас жагсаалтаар орж Их Хурлын гишүүн болгодог асуудал иймэрхүү л үр дагавартай  юм байна. Ямар ч адгийн амьтан, шулам чөтгөр ч байсан намын жагсаалтанд бичигдчихээд л автоматаар Их Хурлын гишүүн болж болдгийн нэг жишээ нь энэ бүдүүлэг нөхөр юм. Цагдаад ажиллаж байхдаа хууль зөрчиж хэрэг хийгээд хөөгдөж байсан нөхөр одоо шударга ёс яриад  шударга царайлаад байна гээд бод доо. Бид нь одоо хаашаа харж үхнээ?

Баянсэлэнгэ (УИХ-ын гишүүн)
Цааш нь юу гэж хэлсэнийг харъя. "Улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаад (нөгөө Намбарын Энхбаяр даргаа л хэлж байна), нийгэмд хүний эрхийг зөрчөөд, хүний эрхийг  уландаа гишгээд, шударга ёсыг ардчилал нэрийн дор байхгүй болгож байгаа энэ хүмүүсийн худлаа ярьж байгаа үгийг би сонсож суух шаардлагагүй шд.  Би ард түмний төлөөлөл юм чинь ард түмэн дундаа орж ирж байна. Үзэл бодлоо илэрхийлж байна. Тэрнээс биш би  албан ёсны хэлэлцэж байгаа хуулийн хэлэлцүүлгийн үед гарч ирсэнгүй шд."  хэмээн хоолой чахруулан хэлж байх юм. (Жижүүрийн хэдэн үг цээжилчихэж).
Энэ хүн ард түмний төлөөлөл ч арай биш байхаа. Харин намын төлөөлөл гэвэл ононо. Хууль хэлэлцэж байхад хаяж гараагүй шд гэдгийг юу гэж ойлгомоор юм бэ дээ. Чуулганы нээлт бол их чухал биш (хууль хэлэлцээгүй байсан) учраас чөлөөтэй гарч орж болно гэж байгаа юм болов уу. Энхбаяр даргаа хэлмэгдүүлсэн гэдгийг МАН-ын цуглааныг ашиглаад хэлээд авъя, бас дээрээс нь "од" болоодохоё гэж бодож л дээ.

Махны үнийг 1200 болгосон МАН-ын дарга
Ер нь энэ МАН-ынхан иргэдээ тэнэг гэж боддог бололтой. Мөнөөх цуглаан дээр МАН-ын дарга Энхтүвшин ард түмнээ юу идэж ууж байгааг судлаад  малын дотор эрхтэнүүдээс бага  багаар нийлүүлж  цуглуулаад "набор" хэмээн нэрлэж зардаг  дотор махны цуглуулгыг  голдуу авч иддэг, ургамлын тосыг шилээр нь биш, граммаар нь авч хэрэглэдэг  зэргийг "илрүүлжээ."
Энэ зүйлийг мань дарга одоо л мэдэж авчээ. Уг нь ийм хоолоор шдуус маань  голоо зогоодог болоод удаж байгаа шүү дээ. МАН төр засаг барьж байсан он жилүүдэд ийм байдалд хүргэсэн гэдгийг хэн ч хэлнэ. Өнөөдөр ийм болчихсон юм биш.  Иргэд тэнэг биш, ялгах салгахтайгаа байгаа. Махны үнийг 1200 болсон байна гэж  МАН-ын дарга айлдаж байна. Махны үнэ ч мэдэхгүй байх нь аргагүй, хөөрхий. Амьдралаас тасарчихсан юм чинь.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё