МАН ичиг, ичиг
МАН-ын "их мэдэгч", "хууль засагч", "хятадын тагнуулч" Ц.Нямдорж зурагтаар айлдаж байнаа. Шинэчлэлийн засгийн газар ажлаа авсанаас хойш 8-хан сарын дотор "эдийн засгийг унагаж чадлаа шд" , "Бүтэн 20 жил чадан ядан бий бол(го)сон гадныхны итгэлийг яг 8 сарын дотор байхгүй болголоо", "Хөрөнгө оруулалт 60%-иар буурсан гэж Ерөнхийлөгч Элбэгдорж хэлсэн шүү, би биш" гэж тэрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Алтанхуягийг огцруулах тухай асуудал хэлэлцэж байх үед хэлсэн юм.
Алтанхуяг болон түүний багийн буруугаас болж гадны хөрөнгө оруулалт буурсан гэж байгаа нь зүгээр л гүтгэлэг юм. Шинэчлэлийн засгийн газрыг унагаах нэг "сайхан шалтаг" болохгүй юу даа. Тэгвэл юунаас болоод гадны хөрөнгө оруулалт буурав аа гэдэг асуулт гарна.
Хамгийн гол шалтгаан нь Оюутолгойн гэрээ юм. Гэрээ байгуулсан нь буруу биш, харин тааруухан гэрээ байгуулчихаад дараа нь засвар оруулъя гээд нөгөө талаа (гадны хөрөнгө оруулагч болох Рио Тинто нарыг) дарамтлаад байгаа нь хөрөнгө оруулагч нарыг болгоомжлох, харзнах байдалд хүргэсэн юм. Энэ гэрээг МАН засаглаж байхад байгуулсан биз? Аан тийм, хамтарсан засаг байсан бил үү? Тэгвэл хамтдаа буруутан болох ёстой бус уу?
Дараагийн нэг том шалтгаан бол 2012 оны 5-р сард баталсан Гадаадын Хөрөнгө Оруулалтын тухай хууль юм. Бас л МАН төр засгийн эрхийг барьж байх үед баталсан юм шүү дээ. За Ардчилсан нам хамтарч байсан гэж байгаа бол хамтын бүтээл учраас "цуг ойчих" ёстой.
Энэ хууль нилээн чанга, шаардлага өндөртэй болсон учраас одоо нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Ингэсний дараа гадаадын хөрөнгө оруулалт (ГХО) хэд дахин нэмэгдэх юм гэнэ. Үнэн бол аштай юу даа!
Ерөөсөө л хууль эрх зүйн орчин тогтворгүй бөгөөд тааламжтай биш, мөн түүний хажуугаар гэрээ хийж гарын үсэг зурчихаад дараа нь эргэж хөрвөөд байдаг нь гадныханд туйлбаргүй, найдваргүй болж харагдсан юм байна. Өнөөдөр гаргасан зангаа маргааш хувиргадаг хүнтэй хэн наймаа хийх билээ дээ.
Тэгтэл МАН-ынхан одоо юу гэж аашилж байгааг харж байна уу? Алтанхуяг гарч ирээд 8 сарын дотор хамаг юм баллаад хаячихлаа гэж. Угтаа бол МАНАН байх үедээ хийсэн балиар юмнаас болж ийм байдалд хүрсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэвч шинэ засгийг унагаах, Алтанхуягаар туг тахих шалтаг болгож байгаа нь энэ. Яг үнэндээ МАН энэ байдалд хамгийн их буруутай. Ерөнхий сайд нь МАН-ынх л байсан. Баяр ч тэр, Батболд ч тэр.
МАН-ынханд ичих нүүр гэж байдаггүй тухай би зөндөө л бичиж байсан. Үүний нэг тод жишээ бол ГХО буурсан хэрэгт шинэчлэлийн засгийн газрыг буруутгаж байгаа явдал. Уг нь бол өөрсдөө бас "хам хэрэгтэн" шүү дээ! Гэвч ичнэ гэдгийг мэдэхээ болиод удаж байгаа амьтас даа.
Ичих булчирхай нь ажиллахаа болиод удаж байгаа МАН-ын Чойжилсүрэн, Хүрэлбаатар хоёр бол бас л сонгодог жишээнүүд. Мөнгийг нь айлуудаар тарааж явсан "зарц нар" нь буруутаад шүүхээс ялаа авчихсан байхад мань хоёр Их Хурлын гишүүний тэмдгээ зүүчихээд юу ч болоогүй аятай явсаар. Уг нь гол хэргийн эзэд нь тэр хоёр юм шүү дээ. Ичиж зовж байгаа шинж алгаа.
МАН-ын ичихээ байсан бусад нөхөддөө үлгэр дуурайл болж байгаа нэг гишүүн бий. Нэр нь Д.Хаянхярваа. Сангийн сайдаар ажиллаж байх богинохон хугацаандаа албан тушаалаа ашиглаж дахин УИХ-ын гишүүнээр сонгогдох мэргэн ухаан сийлж гарч ирсэн нөхөр. Дархан Уул аймагт нэр дэвшсэн. Тэрээр өөрийн тойрог болон Архангай, Дундговь аймагт хүний хөгжил сангаас тасалж олгох байсан мөнгийг бөөнд нь өгч сонгогчдынхоо талархалыг хүлээсэн юм. Уг нь 1 сая төгрөгийг 3 хувааж өгч байсан боловч Хаянхярваагийн тойргийн сонгогчид болон нэр дурдсан 2 аймгийн иргэд 670000 (зургаан зуун далан мянга) төгрөгийг бөөн авч баярласандаа буянтай сайдынхаа нэрийг дугуйлж ачийг нь хариулсан түүхтэй.
Мань эр саяхныг болтол үүнийг үгүйсгэж, тэр ч байтугай өөрийг нь АТГ-т энэ асуудлаар шалгагдаж байгаа гэж зориуд цуурхал тарааж, элдэв юм хэвлэлээр бичиж нэр хүндийг нь гутааж байна хэмээн гүрийж явсан боловч 4-р сарын 16-ны Цагийн Хүрдээр "баригдлаа."
Улсын Мөрдөн Байцаах Газрын дэд дарга, дэд хурандаа Д.Отгонжаргал мэдээлэхдээ, мөнгө бөөндсөн асуудлаар мань эрийг АТГ-т шалгаж байгаад хэргийг нь харъяалалын дагуу УМБГ-т шилжүүлсэн гэлээ. Ингээд мань Хаянхярваа ичих ч үгүй худал ярьж явсан нь илэрлээ.
Ц. Нямдорж |
Хамгийн гол шалтгаан нь Оюутолгойн гэрээ юм. Гэрээ байгуулсан нь буруу биш, харин тааруухан гэрээ байгуулчихаад дараа нь засвар оруулъя гээд нөгөө талаа (гадны хөрөнгө оруулагч болох Рио Тинто нарыг) дарамтлаад байгаа нь хөрөнгө оруулагч нарыг болгоомжлох, харзнах байдалд хүргэсэн юм. Энэ гэрээг МАН засаглаж байхад байгуулсан биз? Аан тийм, хамтарсан засаг байсан бил үү? Тэгвэл хамтдаа буруутан болох ёстой бус уу?
Дараагийн нэг том шалтгаан бол 2012 оны 5-р сард баталсан Гадаадын Хөрөнгө Оруулалтын тухай хууль юм. Бас л МАН төр засгийн эрхийг барьж байх үед баталсан юм шүү дээ. За Ардчилсан нам хамтарч байсан гэж байгаа бол хамтын бүтээл учраас "цуг ойчих" ёстой.
Энэ хууль нилээн чанга, шаардлага өндөртэй болсон учраас одоо нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Ингэсний дараа гадаадын хөрөнгө оруулалт (ГХО) хэд дахин нэмэгдэх юм гэнэ. Үнэн бол аштай юу даа!
Ерөөсөө л хууль эрх зүйн орчин тогтворгүй бөгөөд тааламжтай биш, мөн түүний хажуугаар гэрээ хийж гарын үсэг зурчихаад дараа нь эргэж хөрвөөд байдаг нь гадныханд туйлбаргүй, найдваргүй болж харагдсан юм байна. Өнөөдөр гаргасан зангаа маргааш хувиргадаг хүнтэй хэн наймаа хийх билээ дээ.
Тэгтэл МАН-ынхан одоо юу гэж аашилж байгааг харж байна уу? Алтанхуяг гарч ирээд 8 сарын дотор хамаг юм баллаад хаячихлаа гэж. Угтаа бол МАНАН байх үедээ хийсэн балиар юмнаас болж ийм байдалд хүрсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэвч шинэ засгийг унагаах, Алтанхуягаар туг тахих шалтаг болгож байгаа нь энэ. Яг үнэндээ МАН энэ байдалд хамгийн их буруутай. Ерөнхий сайд нь МАН-ынх л байсан. Баяр ч тэр, Батболд ч тэр.
МАН-ынханд ичих нүүр гэж байдаггүй тухай би зөндөө л бичиж байсан. Үүний нэг тод жишээ бол ГХО буурсан хэрэгт шинэчлэлийн засгийн газрыг буруутгаж байгаа явдал. Уг нь бол өөрсдөө бас "хам хэрэгтэн" шүү дээ! Гэвч ичнэ гэдгийг мэдэхээ болиод удаж байгаа амьтас даа.
Чойжилсүрэн (зүүн талд) , Хүрэлбаатар хоёр |
Д.Хаянхярваа |
Мань эр саяхныг болтол үүнийг үгүйсгэж, тэр ч байтугай өөрийг нь АТГ-т энэ асуудлаар шалгагдаж байгаа гэж зориуд цуурхал тарааж, элдэв юм хэвлэлээр бичиж нэр хүндийг нь гутааж байна хэмээн гүрийж явсан боловч 4-р сарын 16-ны Цагийн Хүрдээр "баригдлаа."
Улсын Мөрдөн Байцаах Газрын дэд дарга, дэд хурандаа Д.Отгонжаргал мэдээлэхдээ, мөнгө бөөндсөн асуудлаар мань эрийг АТГ-т шалгаж байгаад хэргийг нь харъяалалын дагуу УМБГ-т шилжүүлсэн гэлээ. Ингээд мань Хаянхярваа ичих ч үгүй худал ярьж явсан нь илэрлээ.
Comments
Post a Comment