Ж.Энхбаяр юу гэнэ вэ?

Жадамбаагийн Энхбаяр
"Ерөнхий сайдын хамаатан садны компани тендэрт шалгарч хуулийг ноцтой зөрчсөн асуудал нь Ерөнхий сайдын хувьд огцрохоос аргагүй үндэслэл болно" гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр айлдаж байна.  За байз, энэ "алуурчин"  хөвүүн юу юу гэчихэв ээ?

Ерөнхий сайдын хамаатан садны компани тендэрт шалгарахыг хориглосон ямар хууль байдаг юм бэ?  Эсвэл ерөөсөө аливаа тендэрт оролцож болохгүй гэсэн хууль байна уу? Эсвэл бүр хахууль өгөөд луйвраар тендэрийг нь авчихсан юм болов уу? Гэтэл  тендэр булхайгаар авлаа гэсэн үг үсэг алга. Ерөөсөө тендэрт шалгарсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэжээ. Ямар хуулийг зөрчсөн нь бүү мэд. Тэрийгээ ч тодорхой хэлэхгүй битүү юм л яриад байдаг. Санаа нь хүмүүсийн толгойг эргүүлж, жигшүүлэх гэсэн л арга.

Ерөнхий сайдын хамаатан тендэрт шалгарсан бол цаана нь заавал ямар нэгэн булхай, луйвар байх ёстой гэдэг ойлголтыг иргэддээ өгч байгаа царай нь энэ. Энэ сэтгэлгээ чинь МАН-ыг засаг барьж байх үеэс үүдэлтэй бөгөөд одоо болтол хүмүүсийн сэтгэхүйгээс арилаагүй байгааг ашиглаж тоглолт хийж байгаа нь энэ. МАН-ын өнцгөөс харвал  бас ч муугүй арга л даа, гэвч жаахан юм боддог, наадах цаадахыг ялгаж харж чаддаг хүмүүсийн  инээдийг хүргэхээс хэтрэхгүй ядарсан арга. 

Энэ шударга дүр эсгээд байгаа Ж.Энхбаяр амьтан алах донтой нэгэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар  нисдэг тэрэг хөлөглөн ан хийж 2 бодон гахай алсан нь илэрсэн боловч Төв аймгийн хууль хяналтынхан хуулиа  гуйвуулж тайлбарлаад мань эрийг ялгүй өнгөрөөж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь саяхан. Хоёрхон гахай алсан учраас улсад  үлэмж их хохирол учруулаагүй байна гэж үзсэн гэнэ! Дуулав уу, та минь ээ! Тэр тусгай хамгаалалттай газар  очоод 2 гахай алах юм бол асуудалгүй юм байна шүү.  Харин 7 гахай албал улсад үлэмж хохирол учрах тул тэгж "бөөндөж" болохгүй шүү. Нэг очихдоо л хоёроос хэтрүүлэлгүй агнаарай! (Ингэж дураараа ан хийж болох юм бол юуных нь тусгай хамгаалалттай газар байхав дээ. Юунаас "хамгаалаад" байгаа юм тэгээд?)

Ж.Энхбаярын амьтан алах хобби Ерөнхий сайдын хамаатны тендэрийн асуудалтай ямар хамаатай юм гэж үү? Шууд хамаарал байхгүй л дээ, гэхдээ хууль зөрчсөн хүн өөрөө ийм мэдэгдэл хийгээд гэмгүй дүр эсгээд сууж байгаа нь инээдтэй бөгөөд өрөвдөлтэй харагдаад байгаа юм.
Угтаа бол  Ерөнхий сайд тэр тендэр шалгаруулах үйл ажиллагаанд нөлөөлөөд , албан тушаалаа ашиглаад хамаатныхаа компанийг "ялуулчихсан" бол  огцор гэж шаардах нь үндэслэлтэй байх байсан боловч даанч тийм юм ерөөсөө  дурдаагүй байна.  Тийм юм байхгүй учраас шууд тэгээд хэлчихэж арай зүрхлээгүй бололтой. Харин битүүгээр "хуулийг ноцтой зөрчсөн"   гээд байгаа нь цаагуураа тэгж хэлээд байгаа санаа юм.

Ерөнхий сайд болон түүнтэй холбогдож нэр нь гарч байгаа хүмүүс МАН-ын энэ тарааж байгаа мэдээлэлд хариу өгч шаардлагатай бол шүүхээр нэр төрөө олж авах  хэрэгтэй. Эс тэгвэл иргэд МАН-ыхны хэлсэн болгон үнэн гэж итгээд буруу ойлголт авах бөгөөд энэ нь цаашлаад эрх баригчдын нэр хүнд, хийх ажилд нь муугаар нөлөөлөх уршигтай. Тиймээс эхнээс нь зохих хариуг нь өгч  үнэн мөнийг нь тогтоож байх нь чухал.

Ц.Нямдорж  мөн ийм аргаар Х.Баттулга сайдыг  нууц гэрээ байгуулсан гэж гүтгээд нэр  хүндэд нь халдсанаас болж Баттулгыг нэг хэсэг онлайнаар зүхэцгээсэн. Харин Баттулга заргалдсаны хүчинд нэр төрөө сэргээлгэж , бүх шатны шүүхээр Ц.Нямдоржийг уучлалт гуй гэж шаардсан шийдвэр гаргасан боловч одоо болтол тэр увайгүй нөхөр таг дуугүй. Буруугаа хүлээгээд уучлалт гуйчих чадваргүй энэ  арчаагүй  амьтны хийсэн нүгэл их дээ. Алтанхуяг болон нэр холбогдсон хүмүүс энэ жишгээр нэр төрөө сэргээлгэхгүй бол дээрх жишээгээр ихээхэн  муу үр дагавар бий болно гэдгийг ойлгож байгаа биз ээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё