Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн засаг ноёд
Аймгуудын засаг дарга нартай хийдэг ээлжит онлайн уулзалтаа Ерөнхий сайд хийлээ. Ойр ойрхон ийм уулзалт хийдэг заншилтай болоод байгаа. Өө эрсэн зарим нь энэ уулзалтыг шоглож элэглэх маягтай бичсэн байсныг уншиж л байлаа. Өөлөх юмаа ч олж ядах юм даа. Ардын Намын "хэрээнүүд" ч олноороо нийлэн Твиттер дээр гуагалцгаах аж.
Саяын уулзалтаар Ерөнхий сайд нэг сонин юм ярьж байнаа. Юу гэхээр, манай зарим аймгийн засаг ноёд гадаад улсад өөрсдийн албан ёсны "төлөөлөгчийг" томилдог байсан тухай баримтаар хэллээ.
Энэ нь МАН-ын угшилтай засаг ноёд төсвийн мөнгөөр хэрхэн дураараа дургидаг байсны нэг жишээ аж. 2011 онд чинь МАН засаг барьж байсан байх аа? Хамтарсан энэ тэр гэж хачин юм битгий ярь. Нэрнээс цаашгүй л байсан даг. Нарийндаа бол 2008 оны сонгуулийн луйврын дараах жагсаал цуглааныг үймээн болгож бусниулаад, улмаар 5 хүн буудаж алсан нүглээс мултрах гэж тэр үеийн Ерөнхий сайд Баяр өөрийн засгийн газартаа хэдэн сайдын суудлыг АН-д өөш маягаар өгч амыг нь таглах санаатай "хамтарсан" гэдэг. За тэр мэхэнд ч АН амархан орсон доо.
Хөвсгөл аймгийн засаг ноён байсан Л.Цэрэнжав гэгч 2011 оны 9 сарын 26-нд гаргасан захирамжаараа Нямжав овогтой Нуман-эрдэнийг Шведийн Вант Улс дахь Хөвсгөл аймгийн албан ёсны төлөөлөгчөөр томилсугай гэжээ. Одоо 2013 оны 4 сар. Тэр "төлөөлөгч" Шведэд байгаа л байх даа, бодвол. Энэ захирамжаа хүчингүй болгож, "төлөөлөгчөө татсугай" гэсэн өөр захирамж гаргасан гэж дуулдсангүй. Сая л шалгалтаар Хөвсгөл аймаг Шведийн Вант Улсад "дипломат төлөөлөгч"-тэй гэдэг нь илэрсэн болохоор өдийд мань "дипломат" аягүй бол "баригдсанаа" ч мэдээгүй сууж байгаа биз, хөөрхий. Энэ "төлөөлөгчийн" идэх уух, унтах хэвтэх зардлыг хаанаас төлөх вэ? Мэдээж төсвийн мөнгөөр л төлнө. Засаг ноён хармаанаасаа гаргахгүй нь ойлгомжтой.
Мөн Шагдарын Мөнхбаатарыг ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо суух Хөвсгөл аймгийн албан ёсны төлөөлөгчөөр томилжээ. Энэ Хөвсгөлийн засаг ноёны цаад санаа нь алс хэтдээ аймгаа Монголоос тасалж аваад "тусгаар тогтнолоо" зарлах зорилготойгоор л ингэж гадаад улсууд руу "албан ёсны төлөөлөгч" нэртэйгээр хүмүүсийг явуулж нууцаар дипломат харилцаа тогтоох эхний алхмаа хийж байсан байж мэдэх нигууртай гэж ойлгохоор болоод явчихлаа шүү.
Энэхүү захирамжуудыг гаргаж улсын мөнгийг үрэн таран хийж байсан Л.Цэрэнжав гэгч энэ хүн саяын өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороог даргалж байхдаа ихээхэн хэл аманд өртөж байсан аж. Мөн улсын өмч хөрөнгө шамшигдуулж завшиж байсан тухай иргэдийн мэдээллээр Авилгатай Тэмцэх Газар Л.Цэрэнжавын мэдлийн "Хөвсгөл хүнс ХХК"-ийг битүүмжилж, төрсөн дүүг нь барьж хорьсон тухай мэдээ ч цацагдаж байж.
МАН сайн муу элдэв аргаар Хөвсгөлд олонхи суудал авсан боловч Цэрэнжавт засаг ноёны албыг үргэлжүүлэх санал тавьсангүй, харин оронд нь Ганболд гэдэг хүнийг зүтгүүлсэн боловч Ерөнхий сайд тодорхой шалтгаанаар батламжлаагүй учраас одоогоор Цэрэнжавын орлогч байсан М.Очирхуягт (аймгийн МАН-ын дэд дарга) ажлаа шилжүүлж өгсөн юм байна.
Хөвсгөл аймгийн удирдлага мөн улсын 37 сая төгрөгөөр 5 төрийн албан хаагчийг гадаад улсад аялуулж зугаацуулсан байх юм. Энэ нь мэдээж "хахуулийн" шинж чанартай байх бүрэн үндэстэй. Өөрөөр хэлбэл, зугаацагч нар зугаацуулсан буянтандаа эргээд "ачийг нь" хариулах "чухал" хүмүүс байгаа, эсвэл урвуугаар зугаацуулагч нь зугаацагч нартаа "аяганых нь хариуг өдөрт нь барьж" байгаа нэг хэлбэр ч байж болох.
Булган аймгийн засаг ноён бас л биеэ дааж "томрох" гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн Япон улсад суух Булган аймгийн "албан ёсны төлөөлөгчөөр" Отгончимэдийг томилсугай гэжээ.
Энэ аймгийн засаг ноён М.Оюунбат 8 жил тасралтгүй ажиллахдаа аймгийнхаа орон нутгийн чанартай томоохон үйлдвэрүүдийг гартаа оруулсан гэгддэг бөгөөд бас л муу нэртэй луу данстай хүн гэнэ.
За ямартай ч энэ бүх луйвар булхай, дээрэм "шинэчлэлийн" гэх тодотголтой Алтанхуягийн засгийн газрын үед илэрч гарч эхэлсэн. МАН засаг барьж байх үед яагаад энэ бүхнийг илрүүлдэггүй байсан юм, тэгвэл? Яагаад гэвэл тэд чинь бүгд дээр дооргүй адилхан идэж уудаг хувалзнууд байсан учраас тэр шүү дээ. Адилхан байж бие биенийгээ барьж өгөх юм уу? Гонж шүү дээ. Энэ тал дээр ч харин тэд нар "эв санааны нэгдэлтэй" айхтар чөтгөрүүд. Тийм ч учраас МАН-ын засаглалын үед аймгуудын засаг ноёд галзуурч байсан гэхэд болно. Зарим нь ч түрүүчээсээ ял авч эхэлсэн. Говьсүмбэр аймгийн Ж.Баянмөнх, Орхоны Д.Оюунбат, Увсын Э.Цасчихэр гэхчлэн хууль хяналтынхны хараанд орсон хэд байхад хэзээ нэгэн цагт багаа хуулуулах нэг хэсэг бий.
Ер нь МАН-ын угшилтай засаг ноёд эрх барьж байсан хугацаандаа албан тушаалаа ашиглаж санхүүгийн хувьд "цулайчихсан" саятнууд болсон. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар сонгогчид энэ байдлыг төгсгөл болгохын тулд АН-д ихэнх суудлыг өгсөнөөр ихэнх аймгуудад шинэ дарга нар томилогдсон байгаа. Идсэн уусан, луйвардсан, дээрэмдсэн, хулгайлсан бүх юм яваандаа илэрч гэмтнүүд шангаа хүртэх л болно. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.
Саяын уулзалтаар Ерөнхий сайд нэг сонин юм ярьж байнаа. Юу гэхээр, манай зарим аймгийн засаг ноёд гадаад улсад өөрсдийн албан ёсны "төлөөлөгчийг" томилдог байсан тухай баримтаар хэллээ.
Энэ нь МАН-ын угшилтай засаг ноёд төсвийн мөнгөөр хэрхэн дураараа дургидаг байсны нэг жишээ аж. 2011 онд чинь МАН засаг барьж байсан байх аа? Хамтарсан энэ тэр гэж хачин юм битгий ярь. Нэрнээс цаашгүй л байсан даг. Нарийндаа бол 2008 оны сонгуулийн луйврын дараах жагсаал цуглааныг үймээн болгож бусниулаад, улмаар 5 хүн буудаж алсан нүглээс мултрах гэж тэр үеийн Ерөнхий сайд Баяр өөрийн засгийн газартаа хэдэн сайдын суудлыг АН-д өөш маягаар өгч амыг нь таглах санаатай "хамтарсан" гэдэг. За тэр мэхэнд ч АН амархан орсон доо.
Хөвсгөлийн Засаг ноён асан Л.Цэрэнжав |
Мөн Шагдарын Мөнхбаатарыг ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо суух Хөвсгөл аймгийн албан ёсны төлөөлөгчөөр томилжээ. Энэ Хөвсгөлийн засаг ноёны цаад санаа нь алс хэтдээ аймгаа Монголоос тасалж аваад "тусгаар тогтнолоо" зарлах зорилготойгоор л ингэж гадаад улсууд руу "албан ёсны төлөөлөгч" нэртэйгээр хүмүүсийг явуулж нууцаар дипломат харилцаа тогтоох эхний алхмаа хийж байсан байж мэдэх нигууртай гэж ойлгохоор болоод явчихлаа шүү.
Энэхүү захирамжуудыг гаргаж улсын мөнгийг үрэн таран хийж байсан Л.Цэрэнжав гэгч энэ хүн саяын өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороог даргалж байхдаа ихээхэн хэл аманд өртөж байсан аж. Мөн улсын өмч хөрөнгө шамшигдуулж завшиж байсан тухай иргэдийн мэдээллээр Авилгатай Тэмцэх Газар Л.Цэрэнжавын мэдлийн "Хөвсгөл хүнс ХХК"-ийг битүүмжилж, төрсөн дүүг нь барьж хорьсон тухай мэдээ ч цацагдаж байж.
МАН сайн муу элдэв аргаар Хөвсгөлд олонхи суудал авсан боловч Цэрэнжавт засаг ноёны албыг үргэлжүүлэх санал тавьсангүй, харин оронд нь Ганболд гэдэг хүнийг зүтгүүлсэн боловч Ерөнхий сайд тодорхой шалтгаанаар батламжлаагүй учраас одоогоор Цэрэнжавын орлогч байсан М.Очирхуягт (аймгийн МАН-ын дэд дарга) ажлаа шилжүүлж өгсөн юм байна.
Хөвсгөл аймгийн удирдлага мөн улсын 37 сая төгрөгөөр 5 төрийн албан хаагчийг гадаад улсад аялуулж зугаацуулсан байх юм. Энэ нь мэдээж "хахуулийн" шинж чанартай байх бүрэн үндэстэй. Өөрөөр хэлбэл, зугаацагч нар зугаацуулсан буянтандаа эргээд "ачийг нь" хариулах "чухал" хүмүүс байгаа, эсвэл урвуугаар зугаацуулагч нь зугаацагч нартаа "аяганых нь хариуг өдөрт нь барьж" байгаа нэг хэлбэр ч байж болох.
Булган аймгийн засаг ноён бас л биеэ дааж "томрох" гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн Япон улсад суух Булган аймгийн "албан ёсны төлөөлөгчөөр" Отгончимэдийг томилсугай гэжээ.
Энэ аймгийн засаг ноён М.Оюунбат 8 жил тасралтгүй ажиллахдаа аймгийнхаа орон нутгийн чанартай томоохон үйлдвэрүүдийг гартаа оруулсан гэгддэг бөгөөд бас л муу нэртэй луу данстай хүн гэнэ.
За ямартай ч энэ бүх луйвар булхай, дээрэм "шинэчлэлийн" гэх тодотголтой Алтанхуягийн засгийн газрын үед илэрч гарч эхэлсэн. МАН засаг барьж байх үед яагаад энэ бүхнийг илрүүлдэггүй байсан юм, тэгвэл? Яагаад гэвэл тэд чинь бүгд дээр дооргүй адилхан идэж уудаг хувалзнууд байсан учраас тэр шүү дээ. Адилхан байж бие биенийгээ барьж өгөх юм уу? Гонж шүү дээ. Энэ тал дээр ч харин тэд нар "эв санааны нэгдэлтэй" айхтар чөтгөрүүд. Тийм ч учраас МАН-ын засаглалын үед аймгуудын засаг ноёд галзуурч байсан гэхэд болно. Зарим нь ч түрүүчээсээ ял авч эхэлсэн. Говьсүмбэр аймгийн Ж.Баянмөнх, Орхоны Д.Оюунбат, Увсын Э.Цасчихэр гэхчлэн хууль хяналтынхны хараанд орсон хэд байхад хэзээ нэгэн цагт багаа хуулуулах нэг хэсэг бий.
Ер нь МАН-ын угшилтай засаг ноёд эрх барьж байсан хугацаандаа албан тушаалаа ашиглаж санхүүгийн хувьд "цулайчихсан" саятнууд болсон. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар сонгогчид энэ байдлыг төгсгөл болгохын тулд АН-д ихэнх суудлыг өгсөнөөр ихэнх аймгуудад шинэ дарга нар томилогдсон байгаа. Идсэн уусан, луйвардсан, дээрэмдсэн, хулгайлсан бүх юм яваандаа илэрч гэмтнүүд шангаа хүртэх л болно. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.
Comments
Post a Comment