Ц.Нямдорж VS Р.Гончигдорж

Ц.Нямдорж
"Уг нь энэ төр, ард түмэн  Гончигдорж бид хоёрыг албан тушаалаар дутаагаагүй юм аа. Одоогийн нэг их өнгө мөнгөнд  шунасан залуучууд хууль ёсыг зөрчиж, амин хувийн шуналдаа хөтлөгдөж, элдэв бусармаг юм хийж байхад аль аль талдаа жолоогоо тат, зогс, боль, хууль номоо сахь гэж хэлэх ёстой хоёр хүн бол энэ бид хоёр байгаа юм. Гончигдорж ингэхгүй байгаа юм. Энэ засгийн газрын улаан хамгаалагчийг хууль зөрчсөн элдэв үйлдлийг нь хаацайлж, үргэлж эд  нарыг өдөөн турхирч, төрийн алдаа гаргах ийм юм руу бүтэн жил Гончигдорж энэ их хурлыг чирч байгаа юм. Би тэгээд ганцхан юм асуух гээд байгаа юм. Та  одоо улаан хамгаалагчийн байр сууринаас хандахаа болих уу, үгүй юу? "

Дээрх үгийг Их Хурлын гишүүн Ц.Нямдорж саяхан УИХ-ын чуулганы үеэр   УИХ-ын дэд даргын албан тушаалд нэр дэвшигч Р.Гончигдоржийг "байцааж"  байх үед хэлжээ.
Юу, юу гэнэ вэ? "Албан тушаалаар дутаагаагүй юм" гэнэ үү? Идэх хоол, өмсөх зүүхээр дутаагаагүй гэдэг шиг.  Тиймээ, та хоёр олон жил төр засгийн алба  хашиж ирсэн. Хэн нь яаж хашиж ирсэн  бэ гэдэг тухайд бол харин их ялгаа бий.

Р.Гончигдорж
Р.Гончигдорж  засгийн газрын  "улаан хамгаалагч" юм гэнэ. Улаан хамгаалагч гэдэг чинь хятадын соёлын хувьсгалын үеэр алж хядаж, түйвээж байсан залуус голдуу танхайрагчид биз дээ? Гончигдоржийг ингэж доромжилж байгаа  энэ хүн Хууль Зүйн сайд  Тэмүүжинг "гөлөг" гэж дуудах бол  энүүхэнд.
Х.Баттулга сайдыг мөн  хятадуудтай нууц гэрээ байгуулсан гэж гүтгээд буруудсан бөгөөд  шүүхээс гарсан уучлал гуйх тухай шийдвэрийг биелүүлэхгүй үл тоож яваа нэгэн.

Нямдорж хэзээний шударга хүний дүрд тоглож, болохгүй юмыг хэлж анхааруулж байх хүн нь би юм гэж өөрийгөө дөвийлгөхөө  мартсангүй. Тэгвэл өөрийгөө журам хууль сахиулдаг гээд байгаа энэ шударга хүн өөрөө хэр "шударга" хүн бэ гэдгийг аваад үзье:

Ц.Нямдорж хятадын нууц албадын гар хөл болж мэдээлэл өгдөг байсан нь Тагнуулын байгууллагын явуулсан үйл ажиллагаагаар баримттай нотлогдсон байдаг. Засгийн эрх барьж байсан одоогийн МАН тэр хэргийг хүчээр юу ч биш болгож дарсан байгаа. Одоо энэ хэргийг сөхөх цаг нь болсон. Гончигдорж харин Нямдорж шиг тэгж  элдэв бэлэг сэлтээр эх орноо худалдаж, хятадын архинд бөөлжитлөө бялуурч, дүрэм журам зөрчин дураараа Бээжинд очиж тансаглаж яваагүй.

Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар батлагдсан хуулинд өөрчлөлт, засвар хийж байсан үйлдлээсээ болж огцорч байсан хүн. Гончигдорж иймэрхүү хууль бус зүйл хийж байгаагүй нэр цэвэр хүн.  

Ц.Нямдорж өөрийнхөө намын "өнгө мөнгөнийн шуналд автсан" олон залуучууд улсын мөнгө луйвардаж, угааж, хулгайлж, завшиж байхад ганц удаа ган хийсэн үү? МИАТ-ын хэрэг чинь аль МАН-ыг засаг барьж байх үөд илэрч байсан боловч дарагдсан гэж байгаа. Тэр үед Нямдорж юу хийж байсан юм бол? МАН-ын угшилтай засаг дарга нар, агентлаг, газрын дарга нар  нь мөнгө завшиж, хулгайлж байхад Нямдорж тийм л хянуур мундаг юм бол юугаа харж байсан юм?  Одоо илрээд байгаа энэ мөнгө идсэн олон бусармаг юмны хаагуур явж байсан юм бол оо? Магадгүй өөрөө энэ бүхний "улаан хамгаалагч" нь хийж явсан байж мэдэх юм.

Зарим хүмүүс Нямдоржийг Их Хуралд байх ёстой хүн гэхчлэн хөөргөдөх нь бий. Ийм хутгуур, хутган үймүүлэгч, хоцрогдсон бүдүүлэг нөхөр Их Хуралд байх шаардлага байна гэж үү? Ёстой эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг энэ хүн одоо зайлж байраа тавьж өгсөн нь дээр байлгүй. Монголын  төрөөр тоглож болсон.  Гончигдоржийг хоёр гурван нүүр гаргадгаа больж "нэгтгэ" гэсэн байна лээ. Харин өөрөө хоёр нүүр гаргаж гадны тагнуулд мэдээ өгч байсан биш бил үү? Ийм хүнийг хэлдэг нэг үг бий:  УРВАГЧ.
Энэ Нямдорж одоо ч мэдээ дамжуулдаг юм бил үү, хэн мэдлээ. Манай тагнуулынхан харж байдаг байх аа гэж найдна. (дараагийн удаа Ц.Нямдоржийн хятадын тагнуулд үйлчилж байсан тухай бичиж тавина)

Дараагийн сонгуулиар Увсынхан энэ "тагнуулчаасаа" салах хэрэгтэй. Жаахан эх оронч бай, Увсынхаан! "Над шиг хуцдаг хүн Их Хуралд байхгүй. Сонговол сонго" гэж хэлчихээд онгоцонд суугаад явчихаж байсан юм гэнэ лээ, энэ Нямдорж.  Энэ "шударга" нөхөр Увсын тойрогт цуг нэр дэвшиж мөнгө тарааж гарч ирсэн Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын тухай юу ч ярихгүй байгаа биз. Та хоёр хууль зөрчиж сонгогдсон болохоор гишүүнээсээ болих хэрэгтэй гэж Чойжилсүрэн , Хүрэлбаатар  хоёрт хэлэхгүй яасан юм бол? Бусармаг юм хийж байгаад нь би хууль номоо баримтал гэж хэлдэг гээд байсан биш бил үү? Худлаа л байхгүй юу!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө